en

ДОЛОО ХОНОГИЙН ОНЦЛОХ ТОЙМ

2021-10-08 17:33:08
1279

Энэ долоо хоногт Цагдаагийн байгууллагаас иргэд, олон нийт рүү чиглэсэн ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон хүргэж байна.

ЦАГДААГИЙН ДЭД АХЛАГЧ Т.ТУЛГА “ОСЛО-2021” ЧӨЛӨӨТ БӨХИЙН

ДАШТ-ЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны дасгалжуулагч, цагдаагийн дэд ахлагч, ОУХМ Т.Тулга Норвеги Улсын Осло хотод зохион байгуулагдаж буй “Осло-2021” чөлөөт бөхийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд хүрэл медалийн төлөө Энэтхэгийн бөх Рохит Рохиттой барилдан, цаг дуусахаас 20 секундийн өмнө цэвэр ялж, ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ.

Алба хаагчийнхаа цаашдын ажил, хөдөлмөрт өндөр амжилт хүсье.

ТЭРБУМ МОД ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА НЭГДЭЖ, НЭГ САЯ МОД ТАРИНА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар нэг тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг энэ оны 10 дугаар сарын 04-өөс 11-ний өдрүүдэд Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна.

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний нээлтийн үйл ажиллагаанд цагдаагийн байгууллагаас Хан-Уул дүүргийн шинэ нисэх явах замд байрлах “Ногоон хэрэм” төслийн байршилд мод тарих ажлыг энэ оны 10 дугаар сарын 06-ны өдөр зохион байгууллаа.

Монгол Улс 2030 он хүртэл  тэрбум мод тарих санаачилга гаргасныг Цагдаагийн ерөнхий газраас дэмжин 1 сая мод тарихаар болсон. Тарьсан модыг ургуулах нь чухал учраас урт хугацаанд тогтвортой арчилж, ногоон орчин бүрдүүлэх менежментийг боловсронгуй болгоход анхаарч ажиллахаа онцолсон юм.

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн Монгол Улсын нийт газар нутгийн 76.9 хувь нь цөлжилтөд өртсөн тооцоо, судалгаа бий. Энэхүү үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлбэл цөлжилтөд өртсөн талбай 4 хувиар буурна. Иймд мод тарих үндэсний хөтөлбөрт хувь хүн, албан байгууллагууд идэвхтэй оролцохыг цагдаагийн байгууллагаас уриалж байна

“ХАВТАСТ ХЭРЭГ” ОЛОН АНГИТ КИНОНЫ ЗУРАГ АВАЛТ

АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ

Орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Цагдаагийн ерөнхий газар, Хүлэгү пикчерс, Номадиа пикчерс хамтран бүтээж буй “Хавтаст хэрэг” олон ангит киноны зураг авалт энэ оны 10 дугаар сарын 04-ний өдөр мотор дуугарснаар эхэллээ. Киноны зохиолыг Хүлэгү пикчерс, Номадиа пикчерсийн уран бүтээлчид хамтран бичиж Цагдаагийн ерөнхий газраас мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажилласан нь энэхүү кино мэргэжлийн өндөр түвшинд, алба хаагчдын бодит амьдралыг тод харуулсан бүтээл болно гэдгийг онцолсон юм. Энэхүү кино нь 2 бүлэгтэй бөгөөд  бүлэг тус бүр нь 16 ангитай байх юм. Анги бүртээ бодит гэмт хэргээс сэдэвлэн бүтээсэн хэргийг тусгаж байгаагаараа бусад цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг харуулсан киноноос онцлог. Киноны зураг авалт дөрвөн сар гаруйн хугацаанд үргэлжлэх бөгөөд нэгдүгээр бүлэг нь ирэх оны 01 дүгээр сарын 15-наас үзэгчдийн хүртээл болно.

МОНГОЛ УЛСЫН ХАМГИЙН АНХНЫ БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ “СҮЛД” ВИРТУАЛ МУЗЕЙ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Монгол Улсад Хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 110, орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг угтан хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний хүрээнд Цагдаагийн байгууллагын музейн дэргэд “СҮЛД” виртуал музей байгуулагдаж, нээлтийн үйл ажиллагаа 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “Сүлд” чуулгын “Бахархал” танхимд боллоо.

“Сүлд” музей нь Монгол Улсын хамгийн анхны бүрэн хэмжээний виртуал музей гэдгээрээ онцлог бөгөөд орчин үеийн VR технологийг ашиглан үзэгч бодит орчинд оруулан биет бус үзмэртэй танилцах юм. Виртуал орчинд интерактив ашиглах, турших, харьцуулах, тоглох, сонсох, харах, 360 хэмжээсээр аялал хийх, даалгавар биелүүлэх боломжоор хангагдсан бөгөөд нэгэн зэрэг 8 хүнд үйлчлэх хүчин чадалтай.

Цагдаагийн байгууллагын “Сүлд” виртуал музей нь гурван хэсэгтэй бөгөөд цагдаа, дотоодын цэргийн шилдэг 100 үзмэр, албаны онцлог, танин мэдэхүйн зорилгоор хийгдсэн үзмэрүүд багтах юм. Танин мэдэхүйн мэдлэг боловсролоо дээшлүүлэх хүсэлтэй хэн бүхэнд тус музей нээлттэй.

ЦАГДААГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ СУМДАД

Увс аймаг дахь Цагдаагийн газар цагдаагийн байгууллагын ажил, үйлчилгээг иргэдэд богино хугацаанд, газар дээрээс нь хүргэх зорилгоор аймгийн Онцгой комиссоос зөвшөөрөл авсны үндсэн дээр тус Цагдаагийн газрын эрх бүхий алба хаагчид Малчин суманд 4 хоногийн хугацаатай ажиллалаа.

Энэ хугацаанд иргэдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх, бүртгэлгүй галт зэвсгийг бүртгэлжүүлэх, жолооны эрх сэргээх, шинээр суралцах талаар зөвлөмж өгөх, алба хаагчдын ажиллах, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зэрэг иргэд, олон нийтэд чиглэсэн ажлуудыг зохион байгууллаа.

“АЛБА ХААГЧИЙН МАНЛАЙЛАЛ” СЭДЭВТ АЯН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас ажилчдынхаа албандаа итгэх итгэл, үнэмшил, албаараа бахархах болон өөрийгөө нээж, авьяас, мэдлэг, ур чадвараа таниулах, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Алба хаагчийн манлайлал” сэдэвт уралдааныг зохион байгууллаа.

Энэхүү аяны хүрээнд тус албаны Эргүүл хамгаалалтын газрын “Эргүүл” тусгай хамгаалалтын хэлтсийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч М.Батчулуун нь тус албаны байрнаас урагш гэрлэн дохиотой уулзвар хүртэлх 300 метр авто зам эвдрэл гэмтэл ихтэй, зам тээврийн осол аваар гарах эрсдэлтэй байсныг дүүргэлт хийн, нөхөн сэргээжээ.

“ХОРТ ЗУРШЛЫН ЭСРЭГ ХАМТДАА” , “ОЙЛГОЛЦОХОД НЭГ Л ХОРМ“ ХЭСЭГЧИЛСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран “Хорт зуршлын эсрэг хамтдаа” , “Ойлголцоход нэг л хором“ хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулан ажиллаж байна.

Тус нөлөөллийн ажлын хүрээнд иргэдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ухуулга, яриа хийж, зөвлөмж сэрэмжлүүлэг хүргэн ажиллаа. Мөн 21 нас хүрээгүй иргэнд тамхи, архи, согтууруулах ундааны зүйл худалдан борлуулахгүй байх талаар хууль, эрхзүйн зөвлөгөө, мэдээлэл хүргэж тараах материалыг худалдаа үйлчилгээний газруудад байршуулан, 7 хоног бүрийн баасан гарагт хамтарсан эргүүл хийн ажиллаж байна.

ШИНЭ МЭДЭЭ
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
0
183
2026/11/12
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
130
2026/11/12
Хохирогч хайж байна
Хохирогч хайж байна
253
253
2026/11/11
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна

Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
253
253
2026/11/11
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
253
253
2026/11/11
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
253
253
2026/11/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
253
253
2026/11/09
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
ОЛДСОН
ОЛДСОН
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
253
253
2026/11/09
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
253
253
2026/11/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/03
Төрийн албаны тухай хуулиас...
Төрийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/03
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
253
253
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
253
253
2026/11/02
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
0
183
2026/11/12
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
130
2026/11/12
Хохирогч хайж байна
Хохирогч хайж байна
0
197
2026/11/11
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
0
203
2026/11/11
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
160
2026/11/11
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
0
160
2026/11/11
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
0
175
2026/11/11
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
0
161
2026/11/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
244
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
219
2026/11/09
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос