en

“ХАВТАСТ ХЭРЭГ” ОЛОН АНГИТ КИНОНЫ ЗУРАГ АВАЛТ АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ

2021-10-05 13:18:00
5059

Орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Цагдаагийн ерөнхий газар, Хүлэгү пикчерс, Номадиа пикчерс хамтран бүтээж буй “Хавтаст хэрэг” олон ангит киноны зураг авалт энэ оны 10-р сарын 04-ний өдөр мотор дуугарснаар эхэллээ.

Киноны зохиолыг Хүлэгү пикчерс, Номадиа пикчерсийн уран бүтээлчид хамтран бичиж Цагдаагийн ерөнхий газраас мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажилласан нь энэхүү кино мэргэжлийн өндөр түвшинд, алба хаагчдын бодит амьдралыг тод харуулсан бүтээл болно гэдгийг онцолсон юм.

Энэхүү кино нь 2 бүлэгтэй бөгөөд  бүлэг тус бүр нь 16 ангитай байх юм. Анги бүртээ бодит гэмт хэргээс сэдэвлэн бүтээсэн хэргийг тусгаж байгаагаараа бусад цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг харуулсан киноноос онцлог.

“Хавтаст хэрэг” олон ангит киноны зураг авалт дөрвөн сар гаруйн хугацаанд үргэлжлэх бөгөөд нэгдүгээр бүлэг нь ирэх оны 01 дүгээр сарын 15-наас үзэгчдийн хүртээл болно.

Мөрөөдлийн театрын жүжигчин СТА Г.Алтаншагай: “Хавтаст хэрэг” олон ангит киноны зураг авалт албан ёсоор эхэллээ. Хамгийн эхний зураг авалт Гачууртын нутаг дэвсгэрээс эхэлж байна. Миний хувьд энэ кинонд эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Идэрийн дүрд тоглох гээд бэлтгэл ажлаа хангаад одоо зураг авалтаа эхлүүлэх гэж байна. Цагдаагийн байгууллагын 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан Хүлэгү пикчерс, Номадиа пикчерс, Боловсрол суваг телевизтэй хамтран 32 ангитай 2 бүлэг киног үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Эхний ээлжид 1-р бүлгийн16 анги гарна.

Киногоороо үзэгчдэд юуг хүргэхийг зорьсон бэ гэвэл киноны ангиудад гарч байгаа гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх, цагдаагийн алба хаагчид хэрхэн яаж ажилладаг, гэмт хэрэгтэй хэрхэн тэмцдэгийг зөв талаас нь иргэдэд хүргэхийг зорьж байна. Магадгүй энэ кино гарснаар гэмт хэргийн гаралт буурах байх гэж уран бүтээлч хүний хувьд бодож байна. Миний хувьд цагдаагийн алба хаагчийн дүрд цөөхөн тоглож байсан яг гол дүрд нь тоглож байгаа анхны кино маань энэ юм.

ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү: Орчин цагийн цагдаагийн байгууллага үүссэний 100 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ хүрээнд цагдаагийн байгууллагаас олон талт ажил, арга хэмжээг зохион байгуулсан.  Бас нэг томоохон ажил болох цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэд олон нийтэд уран бүтээлээр дамжуулан хүргэх зорилгоор Хүлэгү пикчерс, Номадиа пикчерстэй хамтран энэхүү олон ангит киног бүтээж байна. Бидний ойлгуулж чадахгүй байгаа зүйлийг уран сайхны киногоор дамжуулж хүргэхийг зорьсон. Бид хэдий мэдээ мэдээллээ иргэдэд хүргэдэг ч яг нарийн зүйлүүдийг төдийлөн хүргэж чаддаггүй. Гэмт хэргийн цаана юу өрнөдөг, түүнийг илрүүлэх гэж ямар ур чадвар, ухаан зарцуулдаг, ололт амжилт, гуниг, бэрхшээл тэр бүгдийг уран бүтээлээр дамжуулж хүргэх зорилготой төсөл маань нээлтээ хийж байна. Мөн энэ кинонд зөвхөн нэг гэмт хэргийг бус энэ цаг үед үйлдэгдэж буй бүхий л гэмт хэргийн талаар, түүний хор уршгийн талаар тусгасан. Энэ бүгд дээр цагдаагийн байгууллагаас мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч уран сайхны аргаар иргэд олон нийтэд хүргэхийг зорьж байна.

Номадиа пикчерс ХХК-ний гүйцэтгэх продюсер Б.Хүслэн: Бид нар өмнө нь адал явдалт, гэмт хэргийн төрлийн кино цөөн хийж байсан. Тийм ч учраас үзэгчдийн хүссэнээр сонирхож байгаа төрлийнх нь киног хийе гэсэн сэдэл төрөөд Хүлэгү пикчерсийн уран бүтээлчидтэй хамтран цагдаагийн кино хийх болсон. Манай продакшны хувьд продюсерын тал дээр түлхүү ажиллаж кино багийг хайж олох, зохиол дээр ажиллах зэрэг дээр хамтран ажиллаж байна. Хэдий уран сайхны кино боловч аль болох бодит талаас нь харуулахыг хичээн ажиллаж байна.

Хүлэгү пикчерс ХХК-ний продюсер С.Сумъяа: Хавтаст хэрэг олон ангит кино маань Хүлэгү пикчерсийн 8 дахь олон ангит кино. Өмнө нь бид 2013 онд Мөрдөгч олон ангит киног Хууль зүйн яамны захиалгаар хийж байсан. Энэ жил гэмт хэргийн чиглэлээр хоёр бүлэгтэй кино хийхээр төлөвлөөд зураг авалтаа эхлүүлээд байна. Бидний хувьд мэдээж өмнөхөөсөө сайжруулж, үзэгчдэдээ сайн уран бүтээл хүргэхийг зорьж ажиллаж байна. Бидэнд итгэж хамтран ажиллаж буй Цагдаагийн ерөнхий газар, Номадиа пикчерс болон уран бүтээлчдэдээ баярлаж байгаагаа илэрхийлье.

ШИНЭ МЭДЭЭ
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
0
211
2026/11/12
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
148
2026/11/12
Хохирогч хайж байна
Хохирогч хайж байна
253
253
2026/11/11
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна

Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
253
253
2026/11/11
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
253
253
2026/11/11
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
253
253
2026/11/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
253
253
2026/11/09
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
ОЛДСОН
ОЛДСОН
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
253
253
2026/11/09
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
253
253
2026/11/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/03
Төрийн албаны тухай хуулиас...
Төрийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/03
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
253
253
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
253
253
2026/11/02
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
0
211
2026/11/12
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
148
2026/11/12
Хохирогч хайж байна
Хохирогч хайж байна
0
228
2026/11/11
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
0
238
2026/11/11
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
180
2026/11/11
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
0
179
2026/11/11
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
0
196
2026/11/11
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
0
183
2026/11/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
270
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
238
2026/11/09
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос