en

Н.ДАШБАЛ: ЦЭРГИЙН АЛБА ХААХДАА ДОТООДЫН ЦЭРГИЙГ СОНГОСОН НЬ ХАМГИЙН ЗӨВ ШИЙДВЭР БАЙСАН

2021-09-22 10:47:00
2510

Эх сурвалж www.arslan.mn

Хугацаат цэргийн алба хаах талаар иргэдийн дунд янз бүрийн ойлголтууд байдаг. Харин өнгөрсөн оноос хугацаат цэргийн алба хаагчдыг татан авч, алба хаалгаж байгаа Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хувьд цэргүүдийнх нь сэтгэл хангалуун, цаашид ажиллах, суралцах хүсэл эрмэлзэл дүүрэн байдаг аж.

Цэргийн албаа хаагаад ангидаа үлдэж ажиллахаар шийдсэн Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, дэд түрүүч Н.Дашбалтай ярилцсанаа хүргэж байна.

-Юуны өмнө өөрийгөө уншигчдад танилцуулахгүй юу?

-Намайг Н.Дашбал гэдэг. Одоо Дотоодын цэргийн 05 дугаар ангид хугацаат цэргийн албаа хааж байна. Багаасаа цэргийн хүн болно гэсэн мөрөөдлөө биелүүлж, өөрийгөө сорьж үзье гэсэн бодолтой цэргийн албанд явсан. Нэг мэдэхэд ирэх аравдугаар сард халагдах болсон байна.

-Яагаад Дотоодын цэргийн 05 дугаар ангид цэргийн албаа хаахаар  сонгосон бэ?

-Хамаатны ах маань хугацаат цэргийн албаа олон түмэндээ Одон тэмдэгт тусгай хороо гэж алдаршсан Дотоодын цэргийн 05 дугаар ангид хаасан гэж бахархан ярих дуртай, миний дүү боломж олдвол Одонт хороонд цэргийн албаа хаагаарай, жинхэнэ эр цэргүүд тэнд хугацаат цэргийн албаа хаадаг гэж захисан юм. Ингээд хугацаат цэргийн албаа Дотоодын цэргийн 05 дугаар ангид хаахаар цэргийн албанд мордсон доо.

-Дотоодын цэрэг бусад Зэвсэгт хүчин, хилийн цэргээс юугаараа онцлогтой бэ?

Дотоодын цэргийн байгууллагад алба хаах хугацаандаа “Харуулчин” мэргэжил олгох сургалтад хамрагдаж, халагдаад Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах боломжтойгоороо Зэвсэгт хүчин, Хилийн цэргээс ялгаатай болов уу гэж би боддог.

Мөн Дотоодын цэргийн штабаас болон ангийн удирдлагаас хугацаат цэргийн алба хаагчдын алба хааж байгаа орчин нөхцөл, сургалтын хөтөлбөр, халдвар хамгааллын дэглэм журмын хэрэгжилтэд онцгой анхаарч, бидний санал хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэж ач холбогдол өгч ажилладаг нь надад маш их таалагддаг.

-Таны хувьд цаашид ахлагч болоод цэргийн албандаа үлдэж ажиллана гэсэн үг үү?

-Тиймээ, миний хувьд одоо “Харуулчин” бэлтгэх сургалтад хамрагдаж байгаа, хугацаат цэргийн албаа хаагаад шууд ажлын байран дээр гарна.

Цаашид би Дотоод хэргийн Их сургуульд суралцаж офицер болох хүсэлтэй байгаа.

-Цэргийн албанд ирсэн анхны үеэ бодвол одоо ямар сэтгэгдэл төрж байна вэ?

-Анх цэргийн албанд татагдаж ирсэн үеэ бодохоор өөрчлөлт их гарчээ. Хүний үг сонсдог болж, хатуужил суусан, хүнтэй эелдэг боловсон харилцаж сурсан.

Анх цэргийн албанд ирээд шантарч билээ. Гэхдээ би өөрийгөө сорьж үзэх хүслээ дагасан учраас учиргүй шантраад няцаад байсан зүйл байгаагүй.

-Цэргийн алба хаах хугацаандаа өөртөө суулгасан хамгийн сайн дадал юу вэ?

-Миний хувьд хүнтэй эелдэг харьцаж сурсан, өмнө нь түгдчээд, олон хүний дунд ичих, айх эмээх, сандардаг байсан. Одоо бол  нүүр хагарч, нээлттэй болсон.

-Ер нь танай ангийн дарга, захирагч нараас нь дүрмийн бус харьцаа гаргадаг уу, гарсан гэж сонсож байв уу?

-Цэрэгт явахаасаа өмнө янз бүрийн л яриа сонсож байсан. Миний хувьд сонголтоо зөв хийжээ гэж боддог. Манай цэргийн ангийн үйл ажиллагаа хууль тогтоомжийн хүрээнд явагддаг. Зохион байгуулалт, харилцаа хандлага нь бусад цэргийн ангиас өөр байдаг юм шиг санагдсан. Алба хаах хугацаандаа аливаа сөрөг үйлдэл, хүчирхийллийн шинжтэй зүйлтэй таарч байсангүй, сонсож ч байсангүй.

Ярилцсанд баярлалаа.

 

ШИНЭ МЭДЭЭ
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
0
61
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
91
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
253
253
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
253
253
2026/11/02
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
253
253
2026/11/02
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
253
253
2026/10/30
ЦДЦБ-ын 2026-10 сар шинэчлэгдсэн төсөв
253
253
2026/10/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/30
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/30
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
253
253
2026/10/28
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/28
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
253
253
2026/10/28
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
253
253
2026/10/28
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд "Мэндчилгээ" дэвшүүллээ
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/28
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/28
Архивын улсын үзлэг эхэллээ
Архивын улсын үзлэг эхэллээ
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/26
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
253
253
2026/10/26
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/26
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/23
Монгол Улсын Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл...
Монгол Улсын Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл...
253
253
2026/10/23
Хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих төслийн хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжиж өндөрлөлөө
Хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих төслийн хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжиж өндөрлөлөө
253
253
2026/10/22
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
0
61
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
91
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
0
76
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
0
77
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
0
78
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
0
53
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
0
55
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
87
2026/11/02
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
0
75
2026/11/02
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
0
48
2026/11/02
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос