en

ДОЛОО ХОНОГИЙН ОНЦЛОХ ТОЙМ

2021-09-17 11:56:00
1603

Энэ долоо хоногт Цагдаагийн байгууллагаас олон нийт рүү чиглэсэн ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон хүргэж байна.

МОНГОЛ УЛСАД ОРЧИН ЦАГИЙН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛ, ХҮНДЭТГЭЛИЙН КОНЦЕРТ 61 БАЙРШЛААС ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн концертыг цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбогдуулан халдвар, хамгааллын дэглэмийг сахин Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын байранд энэ оны 09-р сарын 15-ний өдөр зохион байгууллаа. Баярын хуралд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагч, ахмад ажилтан 61 байршлаас цахимаар оролцсон юм.

Энэхүү баярын үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хууль Зүй Дотоод хэргийн дэд сайд С.Баатаржав, Монгол Улсын Их Хурлын Гишүүн, Улсын Их Хурлын Ёс Зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, цагдаагийн хурандаа Б.Бат-Эрдэнэ, Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, даргын зөвлөлийн гишүүд, Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан үе үеийн дарга нар, Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас төрсөн генерал, төр нийгмийн зүтгэлтнүүд Шүүх, прокурор, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллага болон хамтран ажилладаг төрийн байгууллагын удирдлагууд  цагдаа, дотоодын цэргийн удирдах ажилтан, алба хаагчид, ахмад ажилчдын төлөөллүүд оролцлоо.

Цахим баярын хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд бөгөөд Дипломат корпусын ахлагч ноён Азизов Искандер Кубарович, Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Юрген Шток  нар цахимаар мэндчилгээ дэвшүүлэв.

“ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН НЭВТЭРХИЙ ТОЛЬ”, “ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХЭН БАРИМТ БИЧГИЙН ЭМХЭТГЭЛ”, “МОНГОЛ УЛСЫН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХ” I-III БОТЬ НОМЫН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА  БОЛЛОО

Монгол Улсын Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярыг тохиолдуулан бүтээсэн "Монголын Улсын цагдаагийн байгууллагын түүх" 3 боть, "Монголын Улсын цагдаагийн түүхэн баримт бичгийн эмхэтгэл 1911-2021", “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын нэвтэрхий толь” номын нээлтийн арга хэмжээ энэ оны 09-р сарын 13-ны өдөр Монголын Үндэсний номын сангийн Ерөнхийлөгчийн нэрэмжит танхимд боллоо. Арга хэмжээнд Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг, ЦЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, Цагдаагийн хурандаа П.Оростогоо, ДХИС-ийн захирал, доктор (Ph.D), профессор, Цагдаагийн хурандаа П.Батбаатар,  Монгол Улсын гавьяат хуульч, Цагдаагийн байгууллагын Ахмадын холбооны тэргүүн, Цагдаагийн бэлтгэл хурандаа Н.Гаравсүрэн,  ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан , ЦЕГ-ын Төв архивын дарга, Цагдаагийн хурандаа Д.Батмөнх, Тээврийн цагдаагийн албаны дарга, Цагдаагийн хурандаа О.Ганбат,  Монгол улсын Төрийн соёрхолт, түүхч Д.Өлзийбаатар,  ЦЕГ-ын дарга асан Ч.Амарболд  болон бусад албаны хүмүүс оролцсон бөгөөд энэ үеэр эрдэмтэн судлаачдад шинэ номын дээжийг гардуулан өгсөн юм.

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААГ ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭХ ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд энэ сарын 10-ны өдөр нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Монгол Улсын цагдаа, дотоодын цэргийн байгууллагын гадаад хамтын ажиллагаа, цаашдын чиг хандлага“ сэдэвт олон улсын зөвлөгөөн коронавируст цар тахлын улмаас цахимаар зохион байгуулагдсан хэдий ч тавьсан зорилгоо биелүүлж, санал зөвлөмжөө солилцсон зөвлөгөөн болж өндөрлөлөө.

Энэхүү зөвлөгөөнөөр “Монгол Улсын цагдаа, дотоодын цэргийн байгууллагын гадаад хамтын ажиллагаа, цаашдын чиг хандлага”, “Ковид-19 цар тахлын үеийн хууль сахиулах хамтын ажиллагаа”, “Шинэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд олон улсын цагдаагийн байгууллагын хамтын ажиллагаа”, “Ковид-19 цар тахал Олон улсын цагдаагийн байгууллагын хамтын ажиллагаа”, “НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаа дахь Монгол Улсын цагдаагийн байгууллагын оролцоо”, “Жендерт суурилсан хүчирхийлэл, Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр, Цагдаагийн байгууллага, НҮБ-ын Хүн амын сан хоорондын хамтын ажиллагаа” зэрэг 20 гаруй сэдвийн хүрээнд илтгэл, санал, зөвлөмжийг цаашдын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллахаар хэлэлцсэн юм.

ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ ХАРУУЛЧИН МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТАД ХАМРУУЛЖ БАЙНА

Дотоодын цэргийн командлагчийн 2021 оны  А/13 дугаар тушаалаар Дотоодын цэрэгт цэргийн жинхэнэ алба хааж буй хугацаат цэргийн алба хаагчдаас Дотоодын цэргийн "Харуулчин" мэргэжил олгох сургалтад суралцахаар хүсэлт гаргасан алба хаагчдыг мэргэжил олгох сургалтад хамруулж байна. 

СУРГАЛТ ДАДЛАГЫН ТӨВИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА

Цагдаагийн байгууллагын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөөний дагуу Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны төвийн хэсэгт төрийн байгууллагын зориулалтаар 2,8 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг шийдвэрлүүлэн, нэг удаа 50 алба хаагчийг хүлээн авах хүчин чадалтай “Цагаан шонхор” Сургалт дадлагын төвийг барьж байгуулан ашиглалтад орууллаа.

Уг сургалтын төв байгуулагдсанаар тус цагдаагийн газрын алба хаагчид төдийгүй, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд Монгол орны байгалийн үзэсгэлэнт газар болох Хөвсгөл нуурын орчинд “Нээлт-сургалт-амралт-сургалт-аялал-хаалт” бүхий хөтөлбөрүүд, мөн олон улсын хэмжээнд цагдаагийн байгууллагын төрөл, мэргэжлийн, мэргэшүүлэх болон тусгай үүргийн сургалтуудыг зохион байгуулах анхдагч нөхцөлийг бүрдүүллээ.

ШИНЭ МЭДЭЭ
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛАВ
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛАВ
0
46
2026/09/30
Тендерийн ерөнхий болон тусгай шаардлагын талаар
Тендерийн ерөнхий болон тусгай шаардлагын талаар
0
44
2026/09/30
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
253
253
2026/09/29
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзалт зохион байгууллаа
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзалт зохион байгууллаа
253
253
2026/09/29
Санхүү, ар талын албаны данс бүртгэлтэй газрын мэдээлэл
Санхүү, ар талын албаны данс бүртгэлтэй газрын мэдээлэл
253
253
2026/09/29
Санхүүгийн хяналт шалгалт хийсэн талаар
Санхүүгийн хяналт шалгалт хийсэн талаар
253
253
2026/09/29
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулж байна
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулж байна
253
253
2026/09/29
Иргэдээс 2026 оны 3 дугаар улиралд цагдаа, дотоодын  цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
Иргэдээс 2026 оны 3 дугаар улиралд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
253
253
2026/09/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/09/29
Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
253
253
2026/09/29
Зөрчлийн шинжтэй 146 үйлдлийг илрүүллээ
Зөрчлийн шинжтэй 146 үйлдлийг илрүүллээ
253
253
2026/09/28
Цагдаагийн Ерөнхий газрын дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас 2026 оны 05 дугаар сарын байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
Цагдаагийн Ерөнхий газрын дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас 2026 оны 05 дугаар сарын байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
253
253
2026/09/28
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2026 оны III улиралд дотоод аудитын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2026 оны III улиралд дотоод аудитын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан
253
253
2026/09/25
Санал худалдан авалтын эсрэг хуулийн төсөлд саналаа ирүүлнэ үү.
Санал худалдан авалтын эсрэг хуулийн төсөлд саналаа ирүүлнэ үү.
253
253
2026/09/25
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
253
253
2026/09/25
Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар, төлөөлөгчийн газар, зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа
Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар, төлөөлөгчийн газар, зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа
253
253
2026/09/25
Олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл
Олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл
253
253
2026/09/25
Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл журам
Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл журам
253
253
2026/09/25
Миний мөр...
Миний мөр...
253
253
2026/09/24
Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаад улсын академи, их, дээд сургуулиудад суралцаж байгаа алба хаагч, суралцагчдын судалгаа
Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаад улсын академи, их, дээд сургуулиудад суралцаж байгаа алба хаагч, суралцагчдын судалгаа
253
253
2026/09/21
Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ?
Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ?
253
253
2026/09/21
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
253
253
2026/09/15
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
253
253
2026/09/15
"Гар утсаараа яриулаач" гэж бусдын утсыг авч зугтсан этгээдийг илрүүллээ
253
253
2026/09/15
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
253
253
2026/09/15
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/09/15
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/09/15
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
253
253
2026/09/15
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
253
253
2026/09/15
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
253
253
2026/09/15
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛАВ
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛАВ
0
46
2026/09/30
Тендерийн ерөнхий болон тусгай шаардлагын талаар
Тендерийн ерөнхий болон тусгай шаардлагын талаар
0
44
2026/09/30
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
0
73
2026/09/29
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзалт зохион байгууллаа
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзалт зохион байгууллаа
0
67
2026/09/29
Санхүү, ар талын албаны данс бүртгэлтэй газрын мэдээлэл
Санхүү, ар талын албаны данс бүртгэлтэй газрын мэдээлэл
0
60
2026/09/29
Санхүүгийн хяналт шалгалт хийсэн талаар
Санхүүгийн хяналт шалгалт хийсэн талаар
0
62
2026/09/29
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулж байна
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулж байна
0
60
2026/09/29
Иргэдээс 2026 оны 3 дугаар улиралд цагдаа, дотоодын  цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
Иргэдээс 2026 оны 3 дугаар улиралд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
0
64
2026/09/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
54
2026/09/29
Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
0
59
2026/09/29
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос