en

МОНГОЛ УЛСАД ОРЧИН ЦАГИЙН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛ, ХҮНДЭТГЭЛИЙН КОНЦЕРТ 61 БАЙРШЛААС ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2021-09-15 17:18:00
5123

Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн концертыг цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбогдуулан халдвар, хамгааллын дэглэмийг сахин Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын байранд өнөөдөр /2021.09.15/ зохион байгууллаа. Баярын хуралд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагч, ахмад ажилтан 61 байршлаас цахимаар оролцсон юм.

Энэхүү баярын үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хууль Зүй Дотоод хэргийн дэд сайд С.Баатаржав, Монгол Улсын Их Хурлын Гишүүн, Улсын Их Хурлын Ёс Зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, цагдаагийн хурандаа Б.Бат-Эрдэнэ, Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, даргын зөвлөлийн гишүүд, Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан үе үеийн дарга нар, Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас төрсөн генерал, төр нийгмийн зүтгэлтнүүд Шүүх, прокурор, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллага болон хамтран ажилладаг төрийн байгууллагын удирдлагууд  цагдаа, дотоодын цэргийн удирдах ажилтан, алба хаагчид, ахмад ажилчдын төлөөллүүд оролцлоо.

Цахим баярын хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд бөгөөд Дипломат корпусын ахлагч ноён Азизов Искандер Кубарович, Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Юрген Шток  нар цахимаар мэндчилгээ дэвшүүлэв.

Хүндэтгэлийн арга хэмжээг Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд нээж үг хэлэхдээ:

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгч та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье. Монголын төрийн цагдаа, дотоодын цэргийн байгууллагад нэгэн бүл болж, төр, ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн үе үеийн эрхэм удирдлага, ахмад буурлууд, алба хаагч, ажилтнууд та бүхэндээ Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Улс орныхоо тусгаар тогтнол, хүн ардынхаа аюулгүй байдлын төлөө алтан амь, бүлээн цусаа өргөсөн ахмад буурлууд, албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн эрхэм нөхдийнхөө алдар гавьяаг бахархан дурсаж, түүхт баярын энэ өдөр гүн хүндэтгэл илэрхийлж, мэхийн ёсолъё.

Ардын засгийн газрын 1921 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар цагдаагийн асуудлыг хэлэлцээд Цагдан сэргийлэх байгууллагыг Цэргийн яамны бүрэлдэхүүнд оруулан, “Цагдан сэргийлэх цэрэг” хэмээн нэрлэсэн нь орчин цагийн цагдаагийн байгууллагын үүсэл болсон түүхтэй.

Монгол төрийн орчин цагийн цагдаагийн байгууллага өдгөө нэгэн зууныг үдэж, шинэ зуунтай золгож байгаа ойн баяраа дэлхий нийтэд тархаад буй коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын улмаас түр хойшлуулаад байсныг өнөөдөр Та бид аймаг, нийслэлийн 61 байршлаас цахим хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлж байна.

Монгол Улс 1992 онд эрх зүйт төртэй, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, ардчилсан нийгмийг хөгжлийнхөө замнал болгон Үндсэн хуульдаа тодорхойлж, Улсын Их Хурлаас 1993 онд Цагдаагийн байгууллагын тухай хуулийг, 2013, 2017 онд Цагдаагийн албаны тухай хуулийг тус тус шинэчлэн баталж, цагдаагийн байгууллагын чиг үүрэг, эрх хэмжээг хуульчилж өгсөн.

Энэ нь цагдаагийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэлд нэлээдгүй өөрчлөлт, шилжилтийн үйл явц болсон юм.

Улс орны эрүү, хэв журмын нөхцөл байдал ээдрээ төвөгтэй, зарим тохиолдолд хүндрэлтэй, сургамжтай хүндхэн сорилтууд тулгарч байсан хэдий ч цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, төрөө түвшин, түмэн олноо амар амгалан байлгахын төлөө зүтгэл гарган ажиллаж ирснийг дурдахад бахархалтай байна.

Цагдаа, олон нийтийн ойлголцол, иргэдийн дэмжлэгт тулгуурласан хамтын ажиллагаа нь хууль сахиулах үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой байдаг. Цагдаагийн байгууллагаас сүүлийн жилүүдэд үйл ажиллагаагаа олон улсын жишигт хүргэх, технологийн дэвшлийг нэвтрүүлж, ашиглах, алба хаагчдынхаа мэргэжлийн ур чадвар, харилцаа, хандлага, ёс зүйг дээшлүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллахын  зэрэгцээ ил тод, нээлттэй байж, иргэд, олон нийттэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, цагдаа-иргэнийг холбох механизмыг бүрдүүлэх тодорхой ажлуудыг үе шаттай хэрэгжүүлснээр бидний хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх ажилд зохих үр дүн, ахиц гарч байна.

Өдгөө цагдаагийн байгууллага нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудаас 110 гаруй хуулийг гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, захиргааны хяналт тавих үндсэн чиг үүргийнхээ хүрээнд хэрэгжүүлэх Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй төрийн тусгай алба болж хөгжсөн билээ.

Монголын цагдаагийн байгууллага гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, олон улсын байгууллагуудтай харилцах бодлого баримтлан ажиллаж, 1991 онд Интерполын Ерөнхий Ассамблейн 60 дугаар чуулганы үеэр Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполд, 1997 онд Олон улсын цагдаагийн дарга нарын холбоонд тус тус гишүүнээр элсэн орсноор Интерполын 155 дахь гишүүн орон болсон. Үүний зэрэгцээ 2006 оноос эхлэн Сьерра Леоне, Чад, Ирак, Афганистан, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад Нэгдсэн Үндэстний Байгууллагын мандаттай Олон улсын энхийг дэмжих ажиллагаанд нийт 576 алба хаагч оролцож, өнөөдрийн байдлаар Бүгд Найрамдах Өмнөд Судан, Бүгд Найрамдах Судан Улсад бие даасан цагдаагийн ажилтнаар 28, Зэвсэгт хүчний цэргийн багийн бүрэлдэхүүнд 31 алба хаагч үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна.

Цагдаагийн байгууллага нь түүхэн хөгжлийнхөө үе шатанд дэлхийн 20 гаруй улс орны цагдаагийн болон ижил чиг үүргийн байгууллагуудтай ажил мэргэжлийн нягт холбоо харилцаа тогтоож, харилцан мэдээлэл, туршлага солилцон, хамтран ажиллаж ирсэн. 

Энэхүү үйл хэрэг нь дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад өөрийн хувь нэмрээ оруулах, Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд улам өсөн бэхжих, гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжихөд чухал үүрэг гүйцэтгэж байгааг түүхт баярын энэ өдөр дурдахыг хүсэж байна” хэмээв.

ШИНЭ МЭДЭЭ
“Хүүхэд хамгаалагч цагдаа” төсөл хэрэгжиж эхэллээ
“Хүүхэд хамгаалагч цагдаа” төсөл хэрэгжиж эхэллээ
0
89
2026/08/31
Цахим орчин дахь хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаарх бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт болж байна
Цахим орчин дахь хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаарх бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт болж байна
0
71
2026/08/31
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 81 иргэнийг түр саатууллаа
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 81 иргэнийг түр саатууллаа
253
253
2026/08/31
Монгол Улсын Авлигын эсрэг хуулиас...
Монгол Улсын Авлигын эсрэг хуулиас...
253
253
2026/08/31
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
253
253
2026/08/31
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/08/31
COP17 хурлын аюулгүй байдлыг хангах ажиллагаанд Интерпол хамтран оролцлоо
COP17 хурлын аюулгүй байдлыг хангах ажиллагаанд Интерпол хамтран оролцлоо
253
253
2026/08/31
"Байшин барьж өгнө" гэж хэлээд 58 сая төгрөгийг нь залилжээ
253
253
2026/08/31
Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 27-ны өдөр 31 хэргийг нөхөн илрүүллээ

Хоногийн хугацаанд залилах төрлийн 15 гэмт хэрэг бүртгэгдэж, шалгалтын ажиллагааг эхлүүллээ

“Гудамж хяналт
“Гудамж хяналт" хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж байна
253
253
2026/08/31
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 95 иргэнийг түр саатууллаа
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 95 иргэнийг түр саатууллаа
253
253
2026/08/31
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
253
253
2026/08/31
Цахим орчинд хувийн мэдээллээ хэнтэй ч бүү хуваалц!
Цахим орчинд хувийн мэдээллээ хэнтэй ч бүү хуваалц!
253
253
2026/08/31
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/25
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
253
253
2026/08/25
Архидан согтуурсан үедээ бусдын хоолойг зүсэж, зугтжээ
Архидан согтуурсан үедээ бусдын хоолойг зүсэж, зугтжээ
253
253
2026/08/25
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/25
СОР17 хурлын зочид, төлөөлөгчид “Нүүдэлчин” фестивальд оролцлоо
СОР17 хурлын зочид, төлөөлөгчид “Нүүдэлчин” фестивальд оролцлоо
253
253
2026/08/25
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
253
253
2026/08/25
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас..
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас..
253
253
2026/08/25
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
253
253
2026/08/25
Монгол Улсын Үндсэн хуулиас...
Монгол Улсын Үндсэн хуулиас...
253
253
2026/08/25
Өнхөрч байсан машиныг зогсоох гэж байгаад мөргүүлж бэртжээ
Өнхөрч байсан машиныг зогсоох гэж байгаад мөргүүлж бэртжээ
253
253
2026/08/25
Зочид буудлуудын орчимд цагдаагийн алба хаагчид хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байна
Зочид буудлуудын орчимд цагдаагийн алба хаагчид хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байна
253
253
2026/08/25
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/25
Монгол Улсын Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулиас...
Монгол Улсын Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулиас...
253
253
2026/08/25
Цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж буй ажлаа танилцууллаа
Цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж буй ажлаа танилцууллаа
253
253
2026/08/25
“Хүүхэд хамгаалагч цагдаа” төсөл хэрэгжиж эхэллээ
“Хүүхэд хамгаалагч цагдаа” төсөл хэрэгжиж эхэллээ
0
89
2026/08/31
Цахим орчин дахь хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаарх бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт болж байна
Цахим орчин дахь хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаарх бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт болж байна
0
71
2026/08/31
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 81 иргэнийг түр саатууллаа
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 81 иргэнийг түр саатууллаа
0
18
2026/08/31
Монгол Улсын Авлигын эсрэг хуулиас...
Монгол Улсын Авлигын эсрэг хуулиас...
0
19
2026/08/31
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
0
19
2026/08/31
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
18
2026/08/31
COP17 хурлын аюулгүй байдлыг хангах ажиллагаанд Интерпол хамтран оролцлоо
COP17 хурлын аюулгүй байдлыг хангах ажиллагаанд Интерпол хамтран оролцлоо
0
18
2026/08/31
"Байшин барьж өгнө" гэж хэлээд 58 сая төгрөгийг нь залилжээ
0
16
2026/08/31
Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 27-ны өдөр 31 хэргийг нөхөн илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 27-ны өдөр 31 хэргийг нөхөн илрүүллээ
0
15
2026/08/31
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
19
2026/08/31
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос