en

ДОЛОО ХОНОГИЙН ОНЦЛОХ ТОЙМ

2021-09-10 19:35:00
882

Энэ долоо хоногт цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас олон нийт рүү чиглэсэн ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон хүргэж байна.

“Ятгах тусам нягтал-2021” аяны хэлэлцүүлэг боллоо

Цагдаагийн ерөнхий газар, Монгол банк болон Монголын банкны холбоо хамтран залилах болон цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Ятгах тусам нягтал-2021” аяныг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. Энэхүү аян энэ оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл гурван сарын хугацаанд явагдах юм. Аяны хүрээнд “Цахим орчин дахь залилах гэмт хэрэг” сэдэвт хэлэлцүүлгийг Мөрдөн байцаах албаны хурлын танхимд зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр Коронавирус цар тахлын нөлөөгөөр цахим орчин дахь хэрэглээ нэмэгдэхийн хэрээр олон улсад залилах гэмт хэргийн хохирлын хэмжээ өсөж байгааг онцоллоо. Энэ оны эхний 6 сарын байдлаар цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 24,7 хувийг зөвхөн залилах гэмт хэрэг эзэлж байна. Энэ тоог өмнөх үеийн мөн үетэй харьцуулахад 2,4 дахин буурсан боловч хохирлын хэмжээ нь өссөн байна.

Иймд иргэн та хувийн мэдээллээ бусдад өгөхгүй байх, фейсбүүкийн нэвтрэх нууц үгийг өөрийн төрсөн огноо, гар утасны дугаар зэрэг тааж мэдэх боломжтой байдлаар хийхгүй байх, нууц үгийг тэмдэгт буюу үсэг, тоо оролцуулан хийх, фейсбүүкийн нэвтрэх нэр, нууц үгийг оруулж унших мэдээ, мэдээллийг үзэхгүй, хандалт хийхгүй байх, таны ойр дотнын хэн нэг хүн танаас мөнгө зээлэх зэрэг хүсэлт илгээсэн тохиолдолд заавал утсаар холбогдож нягталсны дараа үйлдэл хийх хэрэгтэй.

Сургалтад амжилттай хамрагдсан алба хаагчдад “СЕРТИФИКАТ” гардууллаа

Дотоодын цэргийн штабаас анги, байгууллагын алба хаагчдын гадаад хэлний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор англи хэлний хэрэгцээ шаардлагад тулгуурлан, анхан болон бэлтгэл дунд түвшний сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулан Дотоодын цэргийн штабын даргаар батлуулж, сургалтыг цахимаар болон танхимын хосолсон хэлбэрээр 6 сарын хугацаанд зохион байгууллаа.

Энэхүү сургалтад Дотоодын цэргийн анги, салбарын нийт 64 алба хаагч хамрагдсан бөгөөд амжилттай төгсөгчдөд “СЕРТИФИКАТ” гардууллаа.

"100 жил-100 гэрэл зураг" үзэсгэлэн гаргалаа

Баянхонгор аймаг дахь цагдаагийн газраас Монгол улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой, цагдаагийн байгууллагын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа “Харилцаа хандлага” аяны хүрээнд алба хаагчдад албаараа бахархах сэтгэгдэл төрүүлэх, иргэд олон нийтэд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг таниулах зорилгоор “100 жил-100 гэрэл зураг” үзэсгэлэн гаргалаа.

"Бидний илгээх мянган захидал" арга хэмжээг зохион байгууллаа

Увс аймаг дахь цагдаагийн газраас хуучин цагийн дурсамжийг санагдуулам захиа бичих уламжлалт арга барилыг орчин цагийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилтай хослуулан "Ятгах тусам нягтал-2021" арга хэмжээний хүрээнд "Монгол шуудан" ХК-ны Увс аймгийн үйлчилгээний газартай хамтран иргэдэд залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх санамж сэрэмжлүүлэг бүхий материалыг дугтуйлсан 1000 ширхэг захидлыг бэлтгэн аймгийн өрх бүрт хүргүүлэх нөлөөллийн ажлыг өрнүүлж байна.

Алба хаагчдад ургацынхаа дээжээс хүргэлээ

Ховд аймаг дахь цагдаагийн газар байгууллагынхаа нөөц бололцоонд тулгуурлан мал аж ахуй болон газар тариалангийн чиглэлээр туслах аж ахуй эрхэлдэг. Энэ жил нэг га газар тарвас болон хүнсний ногоо тарьж 6 тонн тарвас, 2 тонн төмс, хүнсний ногоо хураасан байна. Тус цагдаагийн газар жил бүр алба хаагчдынхаа гэр бүл, ахмад ажилчдад хөнгөлөлттэй үнээр худалдаалж дэмжлэг үзүүлдэг юм.

Орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Ховд аймаг дахь цагдаагийн газрын 95 жилийн ойн хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 40 гаруй алба хаагчдадаа ургацынхаа дээжээс хүргэсэн байна.

ШИНЭ МЭДЭЭ
Хохирогч хайж байна
Хохирогч хайж байна
0
71
2026/11/11
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
0
70
2026/11/11
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/11
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
253
253
2026/11/11
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
253
253
2026/11/11
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
253
253
2026/11/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
253
253
2026/11/09
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ

ОЛДСОН
ОЛДСОН
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
253
253
2026/11/09
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
253
253
2026/11/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/03
Төрийн албаны тухай хуулиас...
Төрийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/03
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
253
253
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
253
253
2026/11/02
Хохирогч хайж байна
Хохирогч хайж байна
0
71
2026/11/11
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
0
70
2026/11/11
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
61
2026/11/11
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
0
65
2026/11/11
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
0
61
2026/11/11
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
0
55
2026/11/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
129
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
123
2026/11/09
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
0
105
2026/11/09
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
0
113
2026/11/09
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос