en

ЦАГДААГИЙН ДЭД ХУРАНДАА Х.МӨНХ-ЭРДЭНЭ: ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫНХАА НЭР ХҮНДИЙГ СЭВТЭЭЧИХГҮЙ ЮМСАН ГЭСЭН ЗОРИГ, ТЭМҮҮЛЭЛ БИЙ

2021-09-09 09:32:37
2735

Энэ удаагийн “Монгол Улсын төлөө” булангийн зочноор Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Зөрчил шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Х.Мөнх-Эрдэнийг урьж ярилцлаа. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Цагдаагийн байгууллагад анх яаж орсон талаар яриагаа эхэлье?

Би Хэнтий аймгийн Хэрлэн суманд Хатанбаатарын хоёр дахь хүү болж мэндэлсэн. 1999 онд Х ангиа төгсөөд шалгалт өгөөд аймгаасаа цагдаагийн байгууллагад орж байлаа. Тухайн үед цагдаагийн академи одоо ДХИС-ийг 2004 онд төгсөөд Өмнөговь аймгийн Цагдаагийн хэлтэст Шугам замын байцаагч гэсэн мэргэжилтэйгээр анхны томилолтоо авсан. Мөн Өмнөговийн Гурвантэс суманд замын байцаагчаар ажил, амьдралын гараагаа эхэлсэн түүхтэй.

Шугам замын байцаагч гэхээр их сонин сонсогдож байна?

Тэр үеийн Шугам замын байцаагч гэдэг мэргэжил өнөөдрийн замын зохицуулагч юм. Зохицуулагч гэхээр хүмүүс замын уулзварын голд зогсоод хөдөлгөөн зохицуулдаг гэж ойлгодог. Гэхдээ хөдөлгөөнөө, зөрчлийн хэрэг материалаа ч шийднэ. Ер нь шугам замын байцаагч гэдэг нэр томьёоны үүсэл нь анх уурын тэрэгний байцаагч гэсэн нэршилтэй гарч ирж байсан. 100 жилийн түүхтэй цагдаагийн байгууллагад нэршил нь өөрчлөгдөж явсаар байгаад одоо зохицуулагч гэсэн албан тушаал  болсон.

Уурын тэрэг гэхээр галт тэрэг гэсэн үг үү?

Үгүй. Тухайн үеийн тээврийн хэрэгслүүд одоогийнх шиг хүчин чадалтай, хурд хүч сайтай байгаагүй. Хамгийн хурдан нь 50 км-ээс хэтэрдэггүй, хөдөлгүүрийн багтаамж жижигхэн уураар ажилладаг, шатахуун, тосоор ажилладаг хөдөлгүүр байгаагүйтэй холбоотой юм болов уу гэж боддог. Өмнө нь ажиллаж байсан ахмад ажилтнуудтай уулзаж, ярилцаж байхад ийм зүйл ярьж байсан. Тиймээс уурын тэрэгний байцаагч нэрлэсэн юм болов уу.

Яагаад энэ мэргэжлийг сонгосон юм бэ?

Миний өвөө, аавын минь аав тухайн үеийн аймгийн Цэргийн хэлтэст дарга байсан. Би өвөөгөө мэдэхгүй, намайг төрөхөөс өмнө өөд болсон гэдэг. Энэ нөлөөлсөн байх. Би Х анги төгсөх үедээ бусад хүүхдийн адил математик сонирхдог байсан. Тэр үед математикийн чиглэлээр улсын дээд сургууль авч байлаа. Манай аймагт цагдаагийн сургуулийн хуваарь оройтож ирдэг юм билээ. Ингээд манай аймгаас 10 гаруй хүүхэд өрсөлдөхөд эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхдийг шалгаруулж авахад нь тэнцсэн. 1999 онд Цагдаагийн академийн анхны 45 эмэгтэй оюутныг цагдаагаар авч бэлтгэсэн. Миний энэ мэргэжлийг сонгох болсон шалтгаан нь миний аав “Цэрэг, цагдаагийн дүрэмт хувцастай хүн болбол зүгээр байна” гэдгийг тухайн үед надад хэлдэг байсан. Гэхдээ өөрийн хүсэл мөрөөдөл. Ер нь хүүхэд байхаасаа цэргийн малгай тавьчихаад буруу зөрүү гараараа ёслоод явдаг байсныг аавынхаа гэрт очоод зургийн цомгоос нь хардаг. Багаасаа энэ мэргэжил рүү тэмүүлсэн юм болов уу. Ямар ч гэсэн цагдаагийн байгууллагад шалгалт өгч тэнцээд орсон. Өнөөдрийг хүртэл эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ, өргөсөн тангаргаа нэр төртэй биелүүлэхийн тулд цэргийн алба хаагаад явж байна. Эр хүний тэсвэр тэвчээр, хатуужил, эр зориг, хурц ухааныг сорьсон алба гээд энэ албандаа анх ажил, амьдралын гараандаа хөл тавихдаа бодож өнөөдрийг хүртэл энэ бодол өөрт минь зүүлттэй байна.

Цагдаагийн академи сонсогчдыг янз бүрийн мэргэжлээр төгсгөж байгаа шүү дээ?

ДХИС тухайн үед ийм том бүтэцтэй байгаагүй. Цагдаагийн академи цагдаа, онцгой байдал, шүүхийн шийдвэрийн команд гэсэн чиглэлээр төгсгөж байсан. Сүүлд нь академи болон өргөжиж ДХИС болж дотроо төрөл мэргэжлийн тусгай чиг үүрэгтэй бүх байгууллагын боловсон хүчнийг бэлтгэдэг том сургууль болж хөгжсөн.

Тэгэхээр цагдаагийн байгууллагад ажиллаад багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд гаргасан амжилтаас дурдвал?

Ганцхан замын цагдаагаар яваагүй. Энэ чиглэлээр орон нутагт ажиллалаа. Улаанбаатарт ирээд цагдаагийн төв байгууллагад ажиллаж үзлээ. Эргээд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах Тээврийн цагдаагийн албандаа ажиллаж байна. Сонсогч сайхан цол. Дөрвөн жил сонсогчоор сурч байгаад цагдаагийн дэслэгч, ахлах дэслэгч, ахмад, хошууч, дэд хурандаа гээд шат дараатай явж байгаа. Би 2004 оноос өнөөдрийг хүртэл буюу сурсан дөрвөн жилтэйгээ нийлээд 21 жил ажилласан байна. Энэ хугацаанд хүний туулах ёстой амьдралын жаргал зовлонг туулсан ч шантраагүй. Өөрийнхөө хүссэн зорилгодоо хүрэхийн тулд тууштай хөдөлмөрлөж, мэдэхгүй зүйлээ сурахын төлөө хичээж, эрмэлзэж явсны хүчинд өнөөдөр цагдаагийн байгууллагад тэр дундаа Тээврийн цагдаагийн алба гэдэг энэ сайхан айлын нэг нэгжийнх нь даргыг хийж байгаадаа бахархдаг. Өөрөөрөө бахархахаас илүүтэй намайг төрүүлж өсгөсөн аав ээж, миний өдий зэрэгтэй явж байгаад баттай ар тал болдог хань, үр хүүхэд. Намайг энэ өндөрлөг хүртэл явахад зааж сургаж, дадлагажуулж явсан үе үеийн ахмад буурлууд, намайг удирдаж явсан дарга нарын хичээл зүтгэлээр өдий зэрэгт хүрсэндээ талархаж баярлаж явдаг.

Гавьяа шагнал гэвэл цагдаагийн байгууллагынхаа хамгийн дээд шагнал “Цагдаагийн гавьяа” гэсэн эрхэм хүндтэй тэмдгийг 2019 онд авсан. Энэ тэмдгийг авахад тухайн албан тушаалдаа тасралтгүй үр бүтээлтэй ажилласныг нь харж олгодог. Миний амжилт ололт гэхээс илүүтэй миний хамт олон, удирдлага, иргэдийн хүч хөдөлмөр юм.

Үр бүтээлтэй ажиллахад хань их үүрэг гүйцэтгэдэг шүү дээ?

Үнэн. Миний хань Э.Уянга гэж бүсгүй бий. Энэ хугацаанд миний ажлыг ойлгож явсан ханьдаа баярлаж явдаг. Манай Тээврийн цагдаагийн алба өглөө ургах нарнаас үдшийн бүрий болтол ажилладаг. Бид 24 цагийн найман цагт нь л унтах гэж очдог. Бусад цаг буюу 16 цагийг хамт олон, иргэдтэйгээ гудамж, зам дотор өнгөрөөдөг. Ийм хүнд хүчир албыг ойлгож, бидний найдвартай ар тал болж байгаа гэр бүлийнхэн үнэхээр бахархууштай. Танай сониноор дамжуулаад ар талыг минь найдвартай хамгаалдаг та бүхэндээ баярлалаа гэдгээ хэлмээр байна.

Та албаныхаа юугаар нь бахархдаг вэ?

Энэ жил цагдаагийн байгууллагын 100 жилийн тохиож байна. 1921 онд Ардын хувьсгал ялсан тэр түүхэн үед Сэргийлэх цэргийн салаа нэртэйгээр анх цагдаагийн байгууллага үүссэн түүхтэй. Би бас үүгээрээ бахархдаг. 100 жилийн түүхийг бичилцсэн мөн хоёр дахь зууны түүхийг бичилцэхээр энэ сайхан хамт олонтойгоо мөр зэрэгцээд явж байгаадаа баяртай байна. Мөн цагдаагийн байгууллагынхаа нэр хүндийг сэвтээчихгүй юмсан гэсэн зориг, тэмүүлэл байна. Аль болох байгаа орчин, газартаа биеэ зөв авч явахаас эхлээд ажил, амьдралын арга барилыг цагдаагийн байгууллагаасаа суралцаж явна. Хүн амьдралынхаа турш суралцаж явдаг гэсэн үг бий. Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай ”Төр, ард түмэн хоёртой эн тэнцүү хуваагдсан хүнийг цагдаа гэнэ” гэсэн үг байдаг. Ганцхан энэ өгүүлбэрт ямар их утгыг агуулсан сайхан үг хэлээ вэ. Би энэ үгээр бахархдаг. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал буюу дижитал технологид шилжсэн энэ цаг үед иргэд мэдээ мэдээллээ цахимаас авч байна. Энэ цахим орчинд миний албатай холбоотой бахархмаар зүйл их байдаг. Зарим нь сэтгэл огшоосон мэдээ мэдээлэл, контентууд, зураг их гарч ирдэг. Тэр болгонд нь өөрийнхөө албаар бахархдаг. Цагдаагийн байгууллагын уриа, эрхэм зорилго бол Төр, ард түмэндээ өргөсөн тангараг. Өнөөдөр бидний өргөсөн тангараг манай байгууллагын үнэт зүйл. Тиймээс би энэ албандаа дуртай. Өөрийнхөө сурч, мэдсэн, дадсан бүх зүйлээ байгууллагынхаа төлөө зориулж байгаа нь иргэдээ осолгүй, ямар нэгэн зөрчилгүй болгохын төлөө энэ албанд 21 жил зүтгэж байна. 

Тээврийн цагдаагийн алба бол онцлогтой?

Манай алба түүхт 85 жилийн ойтойгоо золгож байна. Тээврийн цагдаагийн албыг товчоор хэлэхэд замын хөдөлгөөн нь тээврийн хэрэгсэл, хүн, зам, орчин гэсэн шалтгаант холбооноос замын хөдөлгөөний аюулгүй байдал бүрддэг. Өөрөөр хэлбэл, хүн байгаа цагт тээврийн хэрэгсэл байна. Тиймээс хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлэхийн тулд аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын дижитал технологид шилжиж байгаа энэ үед бид  хөдөлгөөний аюулгүй байдлыг цахим хэлбэрт шилжүүлэх буюу камерын тусламжтайгаар хөдөлгөөнөө зохицуулах, түгжрэлийг бууруулах бодлогыг бариад явж байна. Манай алба олон сайхан ахмадуудтай. Тэднийхээ үгийг байнга сонсож, зааж зөвлөснөөр дагаж ирсэн 85 жилийн түүхтэй алба.

“Зууны мэдээ” сониноор дамжуулаад орчин цагийн цагдаагийн байгууллага үүссэний 100, Тээврийн цагдаагийн алба үүсэж байгуулагдсаны 85 жилийн ойн баярын мэндийг үе үеийн ахмадууд, одоо мөр зэрэгцэн ажиллаж байгаа нийт бие бүрэлдэхүүн хамт олондоо дэвшүүлье.

100, 85 жилийн түүхтэй энэ албыг залуу үе хэрхэн авч яваасай гэж бодож байна вэ?

Аль ч байгууллагын удирдлага, зохион байгуулалт, алба хаагчаа бэлтгэх нь бодлого шүү дээ. Үүнтэй адилхан цагдаагийн байгууллага тэр дундаа манай тээврийн алба залгамж халаагаа бэлтгэх. Мэдээж гурван үеийн хамтарсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу хэдий цар тахалтай байгаа ч ахмадуудтайгаа цахимаар уулзаж, ярилцаад хоёр жил болоход сурдаг юм байна. Дараагийн залуу боловсон хүчнийг бэлтгэх үйл ажиллагаа Монголын цагдаагийн байгууллагад тасралтгүй явж байна. Бид удирдагч, манлайлагч хүний хувьд өөрийнхөө удирдлага дор ажиллаж байгаа залуучуудаа хүмүүжүүлэх арга барил, дадлага туршлагыг эзэмшүүлэх ажил үргэлжилж байгаа. Тухайлбал, гурван үеийн уулзалт байна. Миний өмнөх үеийн дарга нар яаж ажилладаг байсан, одоо миний арга барил ямар байгаа, миний удирдлага дор ажиллаж байгаа алба хаагчдын арга барил ямар байна. Үүнийг хослуулбал ямар үр дүнд хүрэх вэ. Бид ахмадуудаасаа авах, гээхийн ухаанаар авахаа аваад, хэрэгжүүлэх зүйлүүдээ хэрэгжүүлээд явж байгаа.

ШИНЭ МЭДЭЭ
ЦДЦБ-ын 2025-09 сарын шинэчлэгдсэн төсөв
0
239
2025/09/08
Г.АРСЛАНХУЯГ: КАМЕРЖУУЛАХ АЖИЛД ОРОЛЦОГЧ АЙМАГ, ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА НАР ХУУЛИА ХЭРЭГЖҮҮЛЭХГҮЙ БАЙНА
Г.АРСЛАНХУЯГ: КАМЕРЖУУЛАХ АЖИЛД ОРОЛЦОГЧ АЙМАГ, ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА НАР ХУУЛИА ХЭРЭГЖҮҮЛЭХГҮЙ БАЙНА
0
111
2025/09/06
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
253
253
2025/09/01
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ Т.СҮХБОЛД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРЫН ДАРГА Б.БАТЦЭЦЭГ НАР БАЯН-ӨЛГИЙ, ХОВД АЙМГУУДАД АЖИЛЛАЛАА
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ Т.СҮХБОЛД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРЫН ДАРГА Б.БАТЦЭЦЭГ НАР БАЯН-ӨЛГИЙ, ХОВД АЙМГУУДАД АЖИЛЛАЛАА
253
253
2025/08/29
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гуандун мужийн Нийгмийг аюулаас хамгаалах танхимын орлогч дарга Зоу Чуань Хуа тэргүүтэй зочид төлөөлөгчид Нийслэлийн цагдаагийн удирдах газарт албан айлчлал хийж байна

Гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах ажил эрхэлсэн “Дэд зөвлөл”-ийн өргөтгөсөн хурал боллоо
Гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах ажил эрхэлсэн “Дэд зөвлөл”-ийн өргөтгөсөн хурал боллоо
253
253
2025/08/27
Цэргийн тангараг өргөх ёслол боллоо
Цэргийн тангараг өргөх ёслол боллоо
253
253
2025/08/27
“Буудлагын аварга” шалгаруулах тэмцээн боллоо
“Буудлагын аварга” шалгаруулах тэмцээн боллоо
253
253
2025/08/25
Гадаад улсад суралцаж байгаа алба хаагчидтай уулзалт зохион байгууллаа
Гадаад улсад суралцаж байгаа алба хаагчидтай уулзалт зохион байгууллаа
253
253
2025/08/25
Олон төрөлт спортын тэмцээн боллоо
Олон төрөлт спортын тэмцээн боллоо
253
253
2025/08/15
НҮБ-ын Цагдаагийн албаны дарга, цагдаагийн комиссар Файзал Шахкарын Монгол Улсын Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад хийх ажлын айлчлал эхэллээ
НҮБ-ын Цагдаагийн албаны дарга, цагдаагийн комиссар Файзал Шахкарын Монгол Улсын Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад хийх ажлын айлчлал эхэллээ
253
253
2025/08/15
Миний мөр...
Миний мөр...
253
253
2025/08/14
Энхийг дэмжих ажиллагаанд оролцох “Цагдаагийн багийн удирдах ажилтан”-ы сургалт өндөрлөлөө
Энхийг дэмжих ажиллагаанд оролцох “Цагдаагийн багийн удирдах ажилтан”-ы сургалт өндөрлөлөө
253
253
2025/08/08
Хүй долоон худагт 540 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна
Хүй долоон худагт 540 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна
253
253
2025/08/08
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад шаардлагатай хүний нөөц бүрдүүлэх зорилгоор офицер, ахлагч албан тушаалд тусгай шалгалт зарлаж байна
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад шаардлагатай хүний нөөц бүрдүүлэх зорилгоор офицер, ахлагч албан тушаалд тусгай шалгалт зарлаж байна
253
253
2025/08/05
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
253
253
2025/07/28
Цагдаагийн дэд хурандаа Н.Энх-амгалан: Цахим мөрийтэй толоомтой холбооотой хууль бус сурталчилгаа явуулсан 11.243 домэйн хаягийг тогтоож, 50 хувийг нь устгуулаад байна
Цагдаагийн дэд хурандаа Н.Энх-амгалан: Цахим мөрийтэй толоомтой холбооотой хууль бус сурталчилгаа явуулсан 11.243 домэйн хаягийг тогтоож, 50 хувийг нь устгуулаад байна
253
253
2025/07/28
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү
253
253
2025/07/24
Миний мөр...
Миний мөр...
253
253
2025/07/21
Алба хаагчдад цол, шагнал гардууллаа
Алба хаагчдад цол, шагнал гардууллаа
253
253
2025/07/18
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд мэндчилгээ дэвшүүллээ
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд мэндчилгээ дэвшүүллээ
253
253
2025/07/18
Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Стратеги, бодлого, инновац хөгжлийн албаны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат “Бригадын генерал” цол хүртлээ
Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Стратеги, бодлого, инновац хөгжлийн албаны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат “Бригадын генерал” цол хүртлээ
253
253
2025/07/10
ЦДЦБ-ын 2025-07 сарын шинэчлэгдсэн төсөв
253
253
2025/07/09
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
253
253
2025/07/08
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД 2025 ОНЫ ЭХНИЙ 06 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД 2025 ОНЫ ЭХНИЙ 06 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ
253
253
2025/07/07
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно
253
253
2025/07/03
Явган аялал зохион байгууллаа
Явган аялал зохион байгууллаа
253
253
2025/07/01
Хамгаалалт, зохицуулалт үргэлжилж байна
Хамгаалалт, зохицуулалт үргэлжилж байна
253
253
2025/06/29
Цагдаагийн байгууллагаас 600 алба хаагч хамгаалалт, зохицуулалтад ажиллаж байна
Цагдаагийн байгууллагаас 600 алба хаагч хамгаалалт, зохицуулалтад ажиллаж байна
253
253
2025/06/28
Миний мөр...
Миний мөр...
253
253
2025/06/28
ЦДЦБ-ын 2025-09 сарын шинэчлэгдсэн төсөв
0
239
2025/09/08
Г.АРСЛАНХУЯГ: КАМЕРЖУУЛАХ АЖИЛД ОРОЛЦОГЧ АЙМАГ, ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА НАР ХУУЛИА ХЭРЭГЖҮҮЛЭХГҮЙ БАЙНА
Г.АРСЛАНХУЯГ: КАМЕРЖУУЛАХ АЖИЛД ОРОЛЦОГЧ АЙМАГ, ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА НАР ХУУЛИА ХЭРЭГЖҮҮЛЭХГҮЙ БАЙНА
0
111
2025/09/06
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
0
258
2025/09/01
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ Т.СҮХБОЛД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРЫН ДАРГА Б.БАТЦЭЦЭГ НАР БАЯН-ӨЛГИЙ, ХОВД АЙМГУУДАД АЖИЛЛАЛАА
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ Т.СҮХБОЛД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРЫН ДАРГА Б.БАТЦЭЦЭГ НАР БАЯН-ӨЛГИЙ, ХОВД АЙМГУУДАД АЖИЛЛАЛАА
0
209
2025/08/29
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гуандун мужийн Нийгмийг аюулаас хамгаалах танхимын орлогч дарга Зоу Чуань Хуа тэргүүтэй зочид төлөөлөгчид Нийслэлийн цагдаагийн удирдах газарт албан айлчлал хийж байна
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гуандун мужийн Нийгмийг аюулаас хамгаалах танхимын орлогч дарга Зоу Чуань Хуа тэргүүтэй зочид төлөөлөгчид Нийслэлийн цагдаагийн удирдах газарт албан айлчлал хийж байна
0
135
2025/08/29
Гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах ажил эрхэлсэн “Дэд зөвлөл”-ийн өргөтгөсөн хурал боллоо
Гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах ажил эрхэлсэн “Дэд зөвлөл”-ийн өргөтгөсөн хурал боллоо
0
119
2025/08/27
Цэргийн тангараг өргөх ёслол боллоо
Цэргийн тангараг өргөх ёслол боллоо
0
122
2025/08/27
“Буудлагын аварга” шалгаруулах тэмцээн боллоо
“Буудлагын аварга” шалгаруулах тэмцээн боллоо
0
154
2025/08/25
Гадаад улсад суралцаж байгаа алба хаагчидтай уулзалт зохион байгууллаа
Гадаад улсад суралцаж байгаа алба хаагчидтай уулзалт зохион байгууллаа
0
153
2025/08/25
Олон төрөлт спортын тэмцээн боллоо
Олон төрөлт спортын тэмцээн боллоо
0
172
2025/08/15
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос