en

Долоо хоногийн онцлох тойм

2021-09-03 16:58:00
2312

Энэ долоо хоногт Цагдаагийн байгууллагаас олон нийт рүү чиглэсэн ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон хүргэж байна.

Цагдаагийн алба хаагчид машин дотор түгжигдсэн хоёр настай охиныг бүтэх аюулаас аварсан байна

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны урд энэ оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 16 цагийн орчимд хоёр настай охин тоёота кроун маркийн автомашиндаа түгжигдсэн байжээ.

Машин дотор агаар дутагдсанаас болж хүүхэд уйлж, ээрч байсныг цагдаагийн алба хаагчид автомашины нарны хаалтыг эвдэж, хаалгыг нь онгойлгон охиныг гаргасан байна. Хүүхдийг машинаас гаргах үед хөлс нь цутгасан, ээрч, айсан байдалтай байсан бөгөөд ээжийг нь дуудаж охиныг эсэн мэнд хүлээлгэн өгчээ..

Замын хөдөлгөөний дүрмийн 14.6-д “... 10 хүртэлх насны хүүхдийг насанд хүрсэн харгалзах хүнгүйгээр тээврийн хэрэгсэлд үлдээхийг хориглоно...” гэж заасан байдаг. Иймд эцэг, эхчүүд бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

“Хичээл эхэллээ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна

2021-2022 оны хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан оюутан, сурагч, хүүхэд багачуудыг гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, эцэг, эх, асран хамгаалагчийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр тус дүүргийн Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран "Халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх, болзошгүй осол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх" санамж, сэрэмжлүүлэг, зурагт хуудсыг тараан "Хичээл эхэллээ" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Арга хэмжээний хүрээнд сургуулийн ойр орчимд хэлтсийн болон цагдаагийн төв байгууллагын алба хаагчид "Сургуулийн эргүүл буюу School police, Урамшилт эргүүл, Хүүхэд хамгаалагч нартай хамтран эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Цагдаагийн байгууллагад гадаад хэлний сургалтын танхим, техник, хэрэгсэл гардуулах ёслолын ажиллагаа боллоо

Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын Яамнаас Цагдаагийн ерөнхий газрын Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд гадаад хэлний сургалтын танхимыг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа 2021 оны 8-р сарын 30-ны өдөр боллоо.

Уг арга хэмжээнд ЦЕГ-ын Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Долгорсүрэн, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазул, Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын Яамны дэд тэргүүн ноён Грегори Мэй, Бүс нутгийн аюулгүй байдлын хэлтсийн Аюулгүй байдал хариуцсан атташе Тимоти Рийд, мөн хэлтсийн Мөрдөн шалгах ажиллагаа хариуцсан атташе Роберт Гуденкауф зэрэг албаны хүмүүс оролцсон юм.

Уг танхим нь гадаад хэл, лингафоны 105 мкв талбай бүхий, нэг дор 15-20 алба хаагчийг хүлээн авч суралцуулах боломжтой юм. Танхимыг орчин үеийн жишиг, стандартын дагуу тохижуулсан бөгөөд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдын гадаад хэлний мэдлэгийн түвшинг тасралтгүй, үе шаттайгаар дээшлүүлж, чадварлаг хүний нөөцийг бэлтгэхэд чухал ач холбогдолтой юм.

Хичээлийн шинэ жил эхлэж байгаатай холбогдуулан нийслэлд 2200 гаруй цагдаагийн алба хаагч эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна

Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Ж.Эрдэнэцэцэг: Оюутан, сурагчдын хичээл эхлэхтэй холбогдуулан Цагдаагийн байгууллагаас “Хичээл эхэллээ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Тус ажлын хүрээнд цагдаагийн алба хаагчид их, дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчимд бага насны хүүхэд, сурагчдын аюулгүй орчинд суралцах эрхийг нь хангахын тулд нэмэгдлээр авто болон явган эргүүлийн чиглэлд нийслэлд 900 орчим, орон нутагт 1300 орчим алба хаагч нарыг ажиллуулж байна.   

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан бага насны хүүхэд, сурагч, оюутнуудыг залилах, эд зүйлийг нь булаах, хулгайлах, дээрэмдэх гэмт хэрэг, зөрчил ихэсдэг тул цагдаагийн байгууллагаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байна. Найз нөхдийн холбоотой болон шинэ танилцаж байгаа оюутан, сурагчид нь нэгэндээ уруу татагдаж согтууруулах ундаа хэрэглэснээс гэмт хэрэг, зөрчилд холбогдох улмаар өөрийн эрүүл мэнд, эд зүйлээрээ хохирох эрсдэл дагуулдаг. Иймд эцэг, эх, асран хамгаалагч нар бага насны болон өсвөр насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг цагдаагийн байгууллагаас уриалж байна" хэмээв.

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газар Дүүргийн Прокурорын газартай хамтран халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгууллаа

Тус Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр зохион байгуулж байгаа “Байна уу байна “ нэгдсэн арга хэмжээний хүрээнд Дүүргийн Прокурорын газартай хамтран Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хархорин” худалдааны төв дээр халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж ажиллаа.

Арга хэмжээний хүрээнд 1 төрлийн хулдаасан самбарыг хийж үйлчлүүлж буй иргэд орж гардаг үүдний хэсэгт, 2 төрлийн том зурагт хуудсыг 200 ширхгээр хэвлэн АТМ, бүх давхруудын мэдээллийн самбар, иргэд ихээр үйлчлүүлдэг хэсэгт ,халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх санамж бүхий сэрэмжлүүлгийг 500 ширхгээр хэвлэн үйлчлүүлж буй иргэдэд тараан өгч иргэдэд хууль эрх зүйн талаар мэдээлэл өгч ажиллаа.

Мөнгөтэй болох хэрэгцээг тань ашиглах залилагчдад боломж бүү олго!

Увс аймаг дахь цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ганзориг: Цагдаагийн Ерөнхий газар, Монгол банк, Монголын банкнуудын холбоотой хамтран Залилах болон Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Ятгах тусам нягтал-2021” дөрөв дэх удаагийн аяныг 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 2 үе шаттайгаар улсын хэмжээнд зохион өрнүүлж байгаа.

Уг аяны хүрээнд Увс аймаг дахь цагдаагийн газраас салбар төлөвлөгөө гарган иргэдэд санхүүгийн мэдлэг олгох, залилах, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор урьдчилан сэргийлэх санамж сэрэмжлүүлэг, видео бичлэг, шторк зэргийг иргэд ихээр цуглардаг хүнс, барааны зах, авто зогсоол, гудамж талбайд байрлах мэдээллийн самбар, лед самбар болон такси үйлчилгээний автомашинууд, орон нутгийн телевиз, цахим сайтууд болон цагдаагийн газрын албан ёсны "Увс аймаг дахь цагдаагийн газар" гэх цахим фейсбүүк хаягаар иргэдэд түгээн ажиллаж байна.

Мөн уг арга хэмжээний хүрээнд Монгол банкны Увс аймаг дахь салбартай хамтран төрийн болон төрийн бус байгууллагын ажилчид алба хаагч нарт болон иргэдэд үе шаттайгаар энэ төрлийн сургалтын зохион явуулж байгаа.

Санхүүгийн залилах төрлийн гэмт хэргээс сүүлийн үед дэлгэрсэн нэг төрөл бол иргэдэд хамгийн их хохирол учруулдаг бидний нэрлэж заншсанаар сүлжээний бизнес. Сүлжээний бизнес нь олон шатлалт маркетингийн замаар хууран мэхэлж, ашиг хонжоо олох үйл ажиллагаа юм. Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн сэдэл нь иргэдийг залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болгосоор байна. Манай улсад гэрээ болон сүлжээний бизнесээр халхавчилсан залилах гэмт хэрэг цөөнгүй үйлдэгддэг...хэмээв.

ШИНЭ МЭДЭЭ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
304
2026/10/14
Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулиас...
Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулиас...
0
146
2026/10/14
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ
253
253
2026/10/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/14
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
253
253
2026/10/14
Сүүлийн 5 сарын байдлаар суурьшлын бүсэд баавгай нэвтэрсэн талаарх 84 тохиолдол бүртгэгдлээ
Сүүлийн 5 сарын байдлаар суурьшлын бүсэд баавгай нэвтэрсэн талаарх 84 тохиолдол бүртгэгдлээ
253
253
2026/10/14
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 этгээдийг илрүүлж, зам тээврийн осол, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 этгээдийг илрүүлж, зам тээврийн осол, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийллээ
253
253
2026/10/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/14
Худал мэдээлэл түгээсэн иргэнд хариуцлага тооцлоо
Худал мэдээлэл түгээсэн иргэнд хариуцлага тооцлоо
253
253
2026/10/14
Алба хаагчид 22 мянга гаруй мод тарилаа
Алба хаагчид 22 мянга гаруй мод тарилаа
253
253
2026/10/14
Эрүүгийн хуулиас...
Эрүүгийн хуулиас...
253
253
2026/10/14
Монгол Улсын Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
Монгол Улсын Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
253
253
2026/10/14
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдүүдийг илрүүллээ
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдүүдийг илрүүллээ
253
253
2026/10/14
Миний мөр...
Миний мөр...
253
253
2026/10/08
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 114 иргэнийг түр саатууллаа
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 114 иргэнийг түр саатууллаа
253
253
2026/10/08
Ахмадуудаа алдаршуулъя
Ахмадуудаа алдаршуулъя
253
253
2026/10/08
Иргэдийг залилсан этгээдүүд  улсын хилээр гарч зугтах гэж байсныг  таслан зогсоолоо
Иргэдийг залилсан этгээдүүд улсын хилээр гарч зугтах гэж байсныг таслан зогсоолоо
253
253
2026/10/08
Хоногийн хугацаанд 145 хэргийг нөхөн илрүүллээ
Хоногийн хугацаанд 145 хэргийг нөхөн илрүүллээ
253
253
2026/10/08
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/08
Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ
Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ
253
253
2026/10/08
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/12
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн 88 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, үйлдлийг таслан зогсоолоо
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн 88 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, үйлдлийг таслан зогсоолоо
253
253
2026/10/08
Монгол Улсын Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулиас...
Монгол Улсын Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулиас...
253
253
2026/10/12
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛАВ
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛАВ
253
253
2026/09/30
Тендерийн ерөнхий болон тусгай шаардлагын талаар
Тендерийн ерөнхий болон тусгай шаардлагын талаар
253
253
2026/09/30
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
253
253
2026/09/29
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзалт зохион байгууллаа
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзалт зохион байгууллаа
253
253
2026/09/29
Санхүү, ар талын албаны данс бүртгэлтэй газрын мэдээлэл
Санхүү, ар талын албаны данс бүртгэлтэй газрын мэдээлэл
253
253
2026/09/29
Санхүүгийн хяналт шалгалт хийсэн талаар
Санхүүгийн хяналт шалгалт хийсэн талаар
253
253
2026/09/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
304
2026/10/14
Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулиас...
Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулиас...
0
146
2026/10/14
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ
0
154
2026/10/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
125
2026/10/14
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
0
126
2026/10/14
Сүүлийн 5 сарын байдлаар суурьшлын бүсэд баавгай нэвтэрсэн талаарх 84 тохиолдол бүртгэгдлээ
Сүүлийн 5 сарын байдлаар суурьшлын бүсэд баавгай нэвтэрсэн талаарх 84 тохиолдол бүртгэгдлээ
0
132
2026/10/14
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 этгээдийг илрүүлж, зам тээврийн осол, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 этгээдийг илрүүлж, зам тээврийн осол, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийллээ
0
130
2026/10/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
121
2026/10/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
122
2026/10/14
Худал мэдээлэл түгээсэн иргэнд хариуцлага тооцлоо
Худал мэдээлэл түгээсэн иргэнд хариуцлага тооцлоо
0
271
2026/10/14
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос