en

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ Б.ЭНХЧИМЭГ: ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРЭГТ ХҮҮХЭД ӨРТӨЖ, ХОХИРОХ ЭРСДЭЛ НЭМЭГДСЭН

2021-08-21 13:37:00
2944

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б.Энхчимэгтэй Хүн худалдаалах гэмт хэргийн талаар ярилцлаа.

Хүн худалдаалах гэмт хэрэг Монгол Улсад анх хэдэн онд бүртгэгдсэн бэ?

1990-ээд оны эхээр Монгол Улс ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэнээр хүн худалдаалах, ялангуяа охид, эмэгтэйчүүдийг худалдаалах гэмт хэрэг шинээр гарах болсон. Анх 1999 онд хуучин Югослав улсад Монгол Улсын хоёр иргэн худалдагдсан гэмт хэрэг бүртгэгдэж байсан. Энэ цаг үеэс манай улс энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчин бүрдүүлэх зүй ёсны шаардлагатай тулгарсан.

Өнөөдөр эрх зүйн орчин ямар байна вэ?

2017 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн гэмт хэргүүдийг тусад нь зүйлчилсэн. Хүүхдийн эсрэг гэмт хэргийг тусад нь бүлэг болгож зохицуулсан. Бусдыг биеэ үнэлэхэд татан оролцуулж, орон байраар хангадаг, биеэ үнэлэхийг зохион байгуулдаг саун, массажны газруудыг илрүүлж, таслан зогсоох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зорилгоор энэ оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлд “Биеэ үнэлэхийг зохион байгуулах” заалт нэмж, нийгмийн аюулын шинж чанараар нь гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан байна.

Сүүлийн жилүүдэд бэлгийн мөлжлөг болон хил дамнуулан худалдаалах гэмт хэрэг хэчнээн бүртгэгдсэн бэ?

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйл “Бэлгийн мөлжлөг”-ийн гэмт хэрэгт 2018-2020 онд нийт 36 хохирогч, 19 холбогдогчтой 15 гэмт хэргийг илрүүлэн шалгаж, шүүхээс гэм буруутай нэг этгээдэд 7 жил хорих ял шийтгэл оногдуулсан байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйл хүн худалдаалах гэмт хэрэгт 2018-2020 онд нийт 131 хохирогчийг илрүүлж тогтоосон бол үүнээс насанд хүрээгүй 47 хохирогч бүртгэгдэж, энэ төрлийн гэмт хэрэгт хүүхэд өртөж, хохирох эрсдэл нэмэгдсэн.

Иргэд ямар шалтгааны улмаас энэ төрлийн гэмт хэрэгт өртөөд байна вэ?

Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болох олон шалтгаан, нөхцөлүүд байдаг. Нийгмийн болон хувь хүний олон хүчин зүйл нөлөөлдөг ч голлох шалтгаан нь гэр бүл болон эдийн засгийн шалтгаанууд байдаг.

Дийлэнх хохирогчдын ар гэрийнхэн гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүл салалт, хойд эцэг эх, гэр бүлийн зөрчилдөөний улмаас гэрээ орхиж явахаар болсон байдаг. Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчид нь ихэвчлэн боловсролын түвшин доогуур, эмзэг бүлгийн хүүхэд, эмэгтэйчүүд байдаг бөгөөд тухайн орны эдийн засгийн хөгжил доогуур, иргэдийн эрх зүйн мэдлэг муу байгаа зэрэг нь энэхүү гэмт хэргийн хохирогч болох гол хүчин зүйл болж байна.

Манай улсад энэ төрлийн хэрэгт голчлон саун массажны газар, караоке баар, гудамж талбайд бэлгийн мөлжлөгийн хэлбэрээр үйлдэгдэж байна. Зочид буудал, гудамж талбай, олон нийтийн газар бусдын биеийг үнэлүүлэн бэлгийн мөлжлөгт оруулж, ашиг орлого олж буй хууль бус үйл ажиллагааг урьд нь ял шийтгэл эдэлж байсан, биеэ үнэлж байсан этгээдүүд голчлон үйлдсэн байдаг.

Цахим орчинд нэр бүхий хаалттай фейсбүүк группүүд нээгдэж, иргэдээс тодорхой хэмжээний урьдчилгаа мөнгө дансаар авч, садар самуун сурталчилсан агуулгатай бичлэг үзүүлэх, видео дуудлага хийж, дуудлагаар биеэ үнэлдэг эмэгтэйчүүдийн дугаарыг өгөх зэрэг цахим орчин дахь далд биеэ үнэлэлт зохион байгуулалтад шилжсэн.

Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчид ихэвчлэн хэдээс хэдэн насны иргэд байдаг вэ?

Бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалах гэмт хэрэгт ихэвчлэн охид, залуу эмэгтэйчүүд өртдөг. Бүртгэгдсэн хэргээс үзвэл 30 хувь нь 18-21 насны, 20 хувь нь 21-26 насны, 11 хувь нь насанд хүрээгүй эмэгтэйчүүд байна. Мөн “Гадаадад болон өндөр цалинтай ажиллуулна, тэтгэлэгтэй сургалтад хамруулна” гэх мэт хуурамч зар сурталчилгаа болон хохирогчдын эмзэг байдлыг далимдуулах, хүч хэрэглэх замаар охид, эмэгтэйчүүдийг аргагүй нөхцөл байдалд оруулан дарамтлах зэргээр хүчээр биеийг нь үнэлүүлдэг.

Олон нийтийн сүлжээ нь бидний санаа бодлоо илэрхийлэх чөлөөт талбар мөн ч нөгөө талаас гунигласан, ганцаардсан, өөрийг тань хэн нэгэн ойлгохгүй байгаа, ярилцах хэн нэгний тусламж хэрэгтэй байгаа талаарх мэдрэмжээ гэр бүлдээ, найзууддаа илэрхийлж ярилцах хэрэгтэй. Гэмт этгээдүүд хүүхдүүдийн сэтгэл хөдлөлийг ашиглан “Чи ганцаардаж байна уу. Би чамтай ярилцахад бэлэн. Хэн нэгэн чамайг ойлгохгүй байна уу. Би чамд тусална” гэсэн чат илгээн, хохирогчийн сул талыг өөрсдийн үйлдэлдээ ашигладаг. Тиймээс өсвөр насныхан өөрсдийн мэдрэмжээ олон нийтийн сүлжээнд илэрхийлэхээс илүү гэр бүл, дотнын найзуудтайгаа хуваалцах нь аюулгүйгээс гадна сэтгэл зүйн хувьд эерэг нөлөөтэй юм.

Хохирогчдод учирч буй эрсдэлийн тухай ярихгүй юу? Тухайлбал, бие махбодын болон сэтгэл санааны хохирол их байдаг байх?

Хохирогчдод олон төрлийн хохирол учирдаг. Эдийн засаг, эрүүл мэнд, цаг хугацаа гэх мэт. Үүнээс хамгийн ноцтой нь нэр төрөө алдах явдал байдаг. Ар гэрийнхэн, найз нөхөд нь хэдийгээр өрөвддөг ч "яг юу хийдэг байсан" талаарх асуулт, шууд биш ч ямар нэгэн аргаар бодит байдлыг яриулах гэсэн оролдлогууд нь хохирогчид хүндээр тусдаг. Мөн хохирогчдын 80 гаруй хувь сэтгэл санааны хямралд ордог. Ажилгүйдэл, ядуурал болон тэдгээрээс улбаалан гарч ирдэг нийгмийн сөрөг үзэгдэл болох орон гэргүй хүмүүс, тэнэмэл, хараа хяналтгүй хүүхдүүд хүн худалдаалах гэмт хэрэгт өртөх эрсдэлтэй.

Хүн худалдаадах гэмт хэрэг саун, караоке бааранд бэлгийн мөлжлөгийн хэлбэрээр үйлдэгддэг

Цагдаагийн байгууллага энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд ямар ажил, арга хэмжээ зохион байгуулж байна? Үр дүнгээ хэрхэн үзүүлсэн бэ?

Энэ жилийн хувьд Unbound төрийн бус байгууллагатай хамтран “Миний хотод биш” аян зохион байгуулж, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр контентууд бэлтгэн, мэдээ, мэдээллийг иргэдэд түгээн ажиллаж байна. Мэдээж үр дүнгээ үзүүлэлгүй яах вэ. Гэхдээ иргэд маань бас бидэнтэй хамтран ажиллаж олж авсан мэдээ, мэдээллээ бусадтай хуваалцан, магадгүй энэ төрлийн гэмт хэрэгт өртөж болзошгүй нэгэндээ анхааруулж, сэрэмжлүүлэх хэрэгтэй. Бид хэдий урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл, контентуудыг цахим орчин болон бусад сувгуудаар түгээж байгаа ч хүн бүрд хүрч чадахгүй байна. Одоог хүртэл энэ төрлийн гэмт хэргийн талаарх иргэдийн мэдлэг, эрхзүйн боловсрол дутмаг байна. Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон гэдгээ ч мэдэхгүй яваа тохиолдлууд цөөнгүй бий.

Иргэд өөрсдийгөө энэ төрлийн гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой вэ?

Хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэгт насанд хүрээгүй охид, эмэгтэйчүүдийг хохирогч болгохгүйн тулд нэн тэргүүнд эцэг, эхчүүд охидтойгоо ойр дотно байж, хаана, хэнтэй юу хийж байгаа, гэртээ оройтож ирж байна уу, худлаа хэлж, гадуур сэлгүүцэх цаг нь ихэсч байна уу, бусдын хувцас эд зүйлийг өмсөж, хэрэглэж байна уу, архи, тамхи үнэртүүлж байгаа зэрэгт тогтмол хяналт тавьж, зөв бурууг ойлгуулж, тэдэнтэй ярилцах хэрэгтэй.

Хилээр гарч байгаа иргэд ажлын гэрээ заавал байгуулах, паспорт бичиг баримтаа хэнд ч өгөхгүй байх, Монгол Улсаас тухайн оронд суугаа Элчин сайдын яам, Консулын газарт бүртгүүлэх, Монголд байгаа гэр бүл, хамаатан садан, найз нөхдөд очсоноо мэдэгдэж, холбоотой байх зэргийг анхаарах хэрэгтэй.

Хэрэв та энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон гэж үзэж байвал цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаар, Эрүүгийн цагдаагийн албаны 262425 утсанд болон “Эрүүгийн цагдаагийн алба” гэсэн цахим хуудаст мэдээллээ ирүүлээрэй. Иргэд та бүхэн энэ төрлийн болон бусад гэмт хэргийн шинжтэй мэдээллийг цагдаагийн байгууллагад цаг алдалгүй мэдэгдсэнээр өөрт болон бусдад учирч болох эрсдэлийг бууруулах, мөн гэмт хэргийг шуурхай илрүүлэхэд туслах юм.

Ярилцсанд баярлалаа.

ШИНЭ МЭДЭЭ
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛАВ
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛАВ
0
36
2026/09/30
Тендерийн ерөнхий болон тусгай шаардлагын талаар
Тендерийн ерөнхий болон тусгай шаардлагын талаар
0
34
2026/09/30
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
253
253
2026/09/29
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзалт зохион байгууллаа
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзалт зохион байгууллаа
253
253
2026/09/29
Санхүү, ар талын албаны данс бүртгэлтэй газрын мэдээлэл
Санхүү, ар талын албаны данс бүртгэлтэй газрын мэдээлэл
253
253
2026/09/29
Санхүүгийн хяналт шалгалт хийсэн талаар
Санхүүгийн хяналт шалгалт хийсэн талаар
253
253
2026/09/29
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулж байна
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулж байна
253
253
2026/09/29
Иргэдээс 2026 оны 3 дугаар улиралд цагдаа, дотоодын  цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
Иргэдээс 2026 оны 3 дугаар улиралд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
253
253
2026/09/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/09/29
Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
253
253
2026/09/29
Зөрчлийн шинжтэй 146 үйлдлийг илрүүллээ
Зөрчлийн шинжтэй 146 үйлдлийг илрүүллээ
253
253
2026/09/28
Цагдаагийн Ерөнхий газрын дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас 2026 оны 05 дугаар сарын байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
Цагдаагийн Ерөнхий газрын дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас 2026 оны 05 дугаар сарын байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
253
253
2026/09/28
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2026 оны III улиралд дотоод аудитын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2026 оны III улиралд дотоод аудитын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан
253
253
2026/09/25
Санал худалдан авалтын эсрэг хуулийн төсөлд саналаа ирүүлнэ үү.
Санал худалдан авалтын эсрэг хуулийн төсөлд саналаа ирүүлнэ үү.
253
253
2026/09/25
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
253
253
2026/09/25
Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар, төлөөлөгчийн газар, зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа
Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар, төлөөлөгчийн газар, зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа
253
253
2026/09/25
Олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл
Олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл
253
253
2026/09/25
Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл журам
Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл журам
253
253
2026/09/25
Миний мөр...
Миний мөр...
253
253
2026/09/24
Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаад улсын академи, их, дээд сургуулиудад суралцаж байгаа алба хаагч, суралцагчдын судалгаа
Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаад улсын академи, их, дээд сургуулиудад суралцаж байгаа алба хаагч, суралцагчдын судалгаа
253
253
2026/09/21
Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ?
Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ?
253
253
2026/09/21
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
253
253
2026/09/15
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
253
253
2026/09/15
"Гар утсаараа яриулаач" гэж бусдын утсыг авч зугтсан этгээдийг илрүүллээ
253
253
2026/09/15
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
253
253
2026/09/15
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/09/15
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/09/15
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
253
253
2026/09/15
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
253
253
2026/09/15
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
253
253
2026/09/15
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛАВ
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛАВ
0
36
2026/09/30
Тендерийн ерөнхий болон тусгай шаардлагын талаар
Тендерийн ерөнхий болон тусгай шаардлагын талаар
0
34
2026/09/30
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
0
69
2026/09/29
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзалт зохион байгууллаа
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзалт зохион байгууллаа
0
61
2026/09/29
Санхүү, ар талын албаны данс бүртгэлтэй газрын мэдээлэл
Санхүү, ар талын албаны данс бүртгэлтэй газрын мэдээлэл
0
57
2026/09/29
Санхүүгийн хяналт шалгалт хийсэн талаар
Санхүүгийн хяналт шалгалт хийсэн талаар
0
60
2026/09/29
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулж байна
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулж байна
0
58
2026/09/29
Иргэдээс 2026 оны 3 дугаар улиралд цагдаа, дотоодын  цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
Иргэдээс 2026 оны 3 дугаар улиралд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
0
61
2026/09/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
52
2026/09/29
Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
0
56
2026/09/29
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос