en

“БИД МАРТАХГҮЙ” ХӨШӨӨНИЙ НЭЭЛТ, ЦЭЦЭГ ӨРГӨХ ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2021-07-19 20:58:00
7863

Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан албан үүргээ гүйцэтгэж яваад баатарлагаар амь эрсэдсэн алба хаагчдынхаа гэгээн үйлсийг мөнхжүүлэх “Бид мартахгүй” хөшөөний нээлт, цэцэг өргөх хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр /2021.07.19/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо.

Арга хэмжээг нээж Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд хэлэхдээ:

“Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүдийн нэрийн өмнөөс болон хувиасаа Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой, “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын өдөр”-ийн халуун мэндийг өргөн дэвшүүлье.

Арван тавны цагдаагаас улбаатай Монгол төрийн цагдаагийн байгууллагын түүхт 100 жилийн ойг тохиолдуулан алба хаагчдынхаа санаачилгаар олон төрлийн ажил, арга хэмжээнүүдийг төлөвлөн хэрэгжүүлсний нэг нь “Бид мартахгүй” хөшөөг бүтээх ажил байлаа.

Энэхүү хөшөө нь улс эх орон, ард иргэдийнхээ амар амгалан, аюулгүй байдлын төлөө “… шаардлага гарвал амь биеэ үл хайрлан зүтгэнэ” хэмээн өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, баатарлагаар амь эрсэдсэн эгэл баатруудынхаа гэгээн үйлсийг мөнхжүүлэх зорилгоор бүтээгдсэн билээ.

Монгол төрийн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд ард иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө өөрийн сэтгэл зүрхээ зориулан, албан үүргээ гүйцэтгэж яваад баатарлагаар алтан амиа өргөсөн 39, төр, ард түмнийхээ амар тайван амьдралын төлөө өөрийн амь насаа зориулан 71 алба хаагч байна.

“Бид мартахгүй” хөшөөг бүтээхэд өөрийн мэдлэг, ур ухаан, авьяас билэг, хөдөлмөр бүтээлээ харамгүй зориулсан Монголын урчуудын эвлэлийн гишүүн, зураач, барималч, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Ж.Дүүрэнтөгс болон бусад урчуудынхаа цаашдынх нь уран бүтээл, ажил үйлсэд нь амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

Монгол төрийн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн эгэл баатруудаа үүрд дурсан санах болно гэдгээ та бүхэнд илэрхийлье.

Тангаргийн хуудсанд гарын чинь үсэг тод

Та нарын мөр жагсаал дундаа мөнх” хэмээв.

Түүхт ойн хүрээнд бүтээж буй “Бид мартахгүй” хөшөөний харагдах байдал нь тэнгэр өөдөө цойлсон шонхор шувуун дүрс бүхий хананд Монгол цагдаагийн ёсолж буй дүрийг бүтээсэн нь өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, эрхэм нандин үүргээ гүйцэтгэж яваад хань ижил, үр хүүхэд, журмын нөхдийнхөө сэтгэлд зайгаа үлдээж, эр зоригийн дууль болон тэнгэрт одсоныг өгүүлж, хоосон дүрслэл дундуур нар салхи, агаар хур нэвтрэн байх нь амьд бөгөөд мөнх чанарыг бэлгэднэ.

Ёсолж буй цагдаагийн алба хаагчийн дүрсийг 3 давхар болгож харагдуулснаар “Тэр” гэсэн санааг “Тэд” гэж, эх орон, ард түмнийхээ төлөө залуу нас, амь биеэ үл хайхран зүтгэсэн эрэлхэг алба хаагчид минь олуулаа юм шүү гэдэг илэрхийлэл билээ.

Түмэн олныхоо амар тайван амьдралын төлөө алтан амиа өргөсөн эгэл баатруудынхаа үйлсийг үргэлжлүүлэх үр хүүхдүүдэд нь хүндэтгэл үзүүлэх, эх орныхоо гал цогтой ирээдүй болон хүмүүжихээ илэрхийлэн зогсож байгаа утга санааг 2 хүүхдийн дүрслэл илэрхийлж байгаа юм.

Өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орныхоо төлөө алтан амиа өргөж сэтгэлд мөнхөрсөн эрсийнхээ гэгээн дурсгалыг нэхэн санаж, хүндэтгэн мөргөе.

ШИНЭ МЭДЭЭ
Хохирогч хайж байна
Хохирогч хайж байна
0
76
2026/11/11
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
0
76
2026/11/11
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/11
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
253
253
2026/11/11
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
253
253
2026/11/11
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
253
253
2026/11/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
253
253
2026/11/09
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ

ОЛДСОН
ОЛДСОН
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
253
253
2026/11/09
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
253
253
2026/11/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/03
Төрийн албаны тухай хуулиас...
Төрийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/03
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
253
253
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
253
253
2026/11/02
Хохирогч хайж байна
Хохирогч хайж байна
0
76
2026/11/11
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
0
76
2026/11/11
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
64
2026/11/11
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
0
68
2026/11/11
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
0
67
2026/11/11
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
0
60
2026/11/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
133
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
126
2026/11/09
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
0
107
2026/11/09
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
0
116
2026/11/09
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос