en

АХМАД ДАЙЧИН Б.РАГЧАА: ЯПОНЧУУД ЛАМ ДЭЭЛ ӨМСӨН, ОРХИМЖ НӨМӨРЧ, ОВОО ТАХИХ НЭРИЙДЛЭЭР ТАГНУУЛ ХИЙДЭГ БАЙСАН

2021-06-15 14:53:12
3604

Тэдний хаалгыг зөөлөн тогшив. Хүлээхийн завдалгүй Б.Рагчаа гуай үүдээ нээж “Сайн байна уу, хүүхдүүд минь. Алив ор, ор” хэмээн уриалгахан угтлаа. Тэрбээр 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин. Мөн цагдаагийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, хошууч цолтой бэлтгэлээр халагджээ. Түүний хүү бидэнд цай аягалж өгөхөд Б.Рагчаа гуай “Манай хүүхэд ханиад хүрээд хариу алга” гэтэл эргэн тойрон залуу хүн байсангүй. Түүн рүү хартал “Энэ ээ, манай том хүү байгаа юм. Дөнгөж 77 хүрч байж өвчин хэлээд байх юм” хэмээв. Өдгөө 98 насыг зооглож буй тэрбээр 80 шүргэсэн хүүгээ “Залуу хүн байж ханиад хүрлээ” хэмээн зэмлэж буй нь энэ аж. Бидний яриа ийн үргэлжлэв.

-Өдий насны өндөрлөгт нутгаа санаж, хүүхэд шиг нялхардаг гэж олон хүн ярьдаг. Та нутгаа үгүйлэх юм уу?

-Одоо санахаас цаашгүй ээ. Нутаг яваагүй удаж байна. Хонины бэлчээрт чулуун гэр барьж, модон сэлэм эргүүлсэн хүүхэд нас минь Ховд аймгийн Цэцэг суманд өнгөрсөн. Одоо яръя гэхээр тэр үеийг сайн санаж өгөхгүй юм. Ямартай ч 1923 онд төрсөн гэдэг.

-Таны залуу нас дайны жилүүдэд дарийн утаан дунд өнгөрсөн байх аа?

-20 настайдаа цэрэгт явсан. Тэр үед цэргийн албанд давхар мэргэжил олгодог байлаа. Би эмнэлгийн эрүүл ахуйн зааварлагч мэргэжлийн үнэмлэхтэй халагдсан. Тэгээд 1945 онд дайн болсон юм. Хорь гаруйхан настай хүү Танкийн хороонд зүтгэж байлаа. Дайн гэдэг хэцүү, яриад байх эд биш. Ямар ч байсан япончууд бууж өгтөл бид хувцас тайлж үзээгүй. Манай цуваа Долнуур чиглэлээр Цахрын говь руу явж байсан юм. Замдаа хээр хоног төөрүүлэхээр болоход машин, техникээ орхиод, хэдэн тийш, ганц нэгээрээ явж унтана. Талын нэг тарж унтахгүй бол бөөнөөрөө байхад бөмбөгдчихнө гэж айж байгаа нь тэр. Хоноглох хонхор хайж, хад бараадаж явахад дайсны онгоц дээгүүр шунгинаж л байна. Бартаатай газар юм харагдахгүй, хүн үзэгдэхгүй хэрнээ буу, тэсрэх бөмбөгийн дуу тасрахгүй. Японы онгоц шөнийн гэрэлтэй. Түүгээрээ гэрэлтүүлж, гэрэлд орж ирсэн бүхнийг буудаж орхино. Манай танкийн цувааг явж байхад далавчаа буудуулж сүйрсэн Зөвлөлтийн онгоц таарсан юм. Ээ бурхан минь, шүүрэн шанага шиг болчихсон байж билээ. Ер нь Япончууд нарийн аргатай башир улс. Ус хордуулна. Тэр байтугай, лам дээл өмсөн, орхимж нөмөрч, овоо тахих нэрийдлээр тагнуул хийдэг байсан. Дундаа ганцхан Өвөрмонгол суулгасан Япончуудыг бид нар барьж, “амьд хэл” олзолж байлаа.

-Дайчин нөхрөө дурсах, дайны цаг үеийг зүүдлэх гээд сэтгэлд зовиур их байдаг уу?

-Дайнаас ирээд хэсэг хугацаанд нойргүй хоносон. Хэдийгээр тэргүүн шугамд биш ч, хол замд цуваагаар явж, нөхдөө алдаж байсан болохоор нүдэнд харагдаад хэцүү. Тэгсхийгээд удалгүй мартсан. Харин 90 нас гарснаас хойш дайны тухай сэдэвтэй бүхнийг телевиз, радиогоор харж чадахаа байлаа. Дууг нь хаагаад, унтраачихдаг юм. Залуу нас, зориг тэвчээр бүхнээ зольж, дайнд оролцсон ахмад дайчдаа энэ засаг, төр харж үзэж, гялайлгасан. Энэ байрыг надад 2011 онд өгсөн. Төрийнхөө буянд дулаан сууна даа.

-Дайны хар утаа арилж, энх тайван цаг ирэхэд та нутаг буцсан уу?

-Би ер нь нутагтаа тогтоогүй хүн. Дайнаас буцаж ирээд Цэцэг сумын сургуульд аж ахуйчаар хоёр жил ажилласан. Тэгээд Говь-Алтай аймгийн Тонхил сум руу шилжсэн. Нэг л мэдэх нь ээ тэнд ажилд орчихсон байлаа. Уг нь би эмнэлгийн салбарт мэргэжлээрээ ажиллахыг хүссэн ч сумын клубийн дарга болсон юм. Тухайн үед байсан орон тоо нь тэр. Бас болоогүй ээ, нам засгийн бодлого, үүрэг даалгавраар томилогдсон юм шүү.

-Клубийн даргын ажил их биз?

-Одоо бодоход их л завгүй байж. Өглөөнөөс орой хүртэл хийгээд л байна, барагдана гэж үгүй. Голцуу багуудаар явна. Залуу байсан болохоор тэр үү, тийм ч их зүдэрч байсангүй. Энэ ажлаа мөн л удаан хийж чадаагүй. Учир нь Тонхил суманд эмнэлэг байгуулж, мэргэжилтэй хүн хайж байсан юм. Өөрийн сурч мэдсэн, бага зэрэг туршлага хуримтлуулсан ажлаа хийсэн нь дээр гэж бодоод сувилагч болов. Дуртай юм болохоор 1954 он хүртэл ажилласан санагдаж байна.

-Тэгэхээр 1954 оноос хойш сэргийлэгч болсон байх нь ээ?

-Үгүй ээ. Хожим хотод ирээд сэргийлэгч болсон. Тухайн үед сонгууль болсон юм. Засаг захиргааны нэгж бүрт сонгууль болж, тэр дунд миний нэрийг дэвшүүлчихэж. Сувилагчаас сумын депатут болж, сонгууль удирдаж хэсэг мандав. Мөн л хоёр жил хэртэй ажиллаж байхад тухайн үеийн удирдлагууд “Аймгийн намын хороонд ирж ажилла” гээд машин явуулсан байсан. Нам, засгийн даалгавар болохоор үг дуугүй л гэрээ ачиж аваад хөдөлсөн. Аймгийн төвд очоод шинээр байгуулагдсан Архивын газрын даргаар ажиллалаа. Том хүү маань сургуульд орох болоод, эхнэр маань бие сулхан, арга буюу хот бараадсан даа.

-Улаанбаатарт ажил хийхгүй л бол амьдрахад хэцүү байсан байх. Цагдаагийн байгууллагад хэрхэн орсон бэ?

-Уг нь хотод орж ирээд, Улсын архивын ерөнхий газарт ажилд орсон юм. Гэтэл гэр бүлийн хүний бие муудаад асрах хэрэгтэй боллоо. Хэсэг хугацаанд эхнэрээ сахиж, хань минь ч овоо тэнхэрсэн дээ. Одоо яадаг билээ, яаж ажил олох вэ гэж явтал нэг танил маань тус болсон юм. Аймгийн захиргаанаас ажлын тодорхойлолт авчирсан болохоор Цагдаагийн ерөнхий газрын даргатай уулзаж, ажилд орох хүсэлтэйгээ хэллээ. За байз 1959 оны сүүлчээр юм уу даа. Амгаланд байсан Цагдаагийн V ангид ахлагч цолтой, паспортын байцаагч болсон юм. Шинэ дүрэмт хувцсаа хүлээж аваад их догдолж билээ. Ингэж л цагдаагийн албатай анх танилцсан даа.

-Үүнээс хойш тасралтгүй цагдаагийн байгууллагад ажилласан уу?

-Тэгсэн. Ажилдаа гаршаад дөрвөн жил болж байхад дахиад буурь сэлгэх болов. Төмөр замд шинэ анги байгуулагдаж, би сэргийлэн хамгаалах байцаагчаар шилжсэн юм. Дөрвөн замаас баруун тийших газар нутгийг хариуцна. 1965 онд нийслэл хот дөрвөн том районтой болж өөрчлөгдсөн. Манай байгууллага хүн хүч, хамрах хүрээний хувьд томорч, Октябрийн районыг хариуцах болов. Толгойтоос Төмөр зам хүртэлх газар нутаг, хүн амыг хариуцна. Мөн л хоёр жил ажиллаад, Налайх руу явсан.

-Цагаан зээр шиг л нүүжээ. Та өөрөө тогтворгүй хүн үү эсвэл нутаг сэлгэж, ажил солих шалтгаан байв уу?

-Бидний үеийн хүмүүс ажил голно гэж мэдэхгүй. Хаана очно, тэр газраа идээшнэ. Гэр бүлийн хүн маань бие муутай. Амьдралын эрхэнд ханийгаа сахиж ажилгүй болдог, тэнхрээд ирэхээр нь ажилд ордог байлаа. Эзэмшсэн мэргэжил, хийе гэсэн хүсэл байсан болохоор аль ч газар яваад очсон намайг ажилд авдаг байсан даа, хөөрхий.

-Ахлагчаас хошууч болтлоо дэвшинэ гэдэг олон хэргийн ард гарсны үнэлэмж байх. Хэрэг илрүүлсэн дурсамжаа хуваалцаач?

-Ц.Содном гэж их сайн цагдаа байсан юм. Тэр бид хоёр анх “Хөршийн холбоо”-г санаачилсан. Нэг үе хүмүүс “Гэрээс юм алга боллоо, хулгайч олширлоо” гээд шуугив. Орон байрны хулгай газар авсан үе. Бид хоёр шонгийн модонд хүн багтахаар том шувууны үүр өлгөчхөв. Ээлжээр дотор нь сууж, ажиглалт хийнэ. Нэг өдөр намайг сууж байхад айлын хашаа давуулаад хоёр шуудай шидчихэв. Яг хулгайч болж таарлаа шүү. Үсэрч буугаад очих замыг нь тосоод хүлээж байтал өнөөх урт гарт гарч ирлээ. Дэлсэж унагаад л, гавлаад явчихсан. Барьсан хулгайчаа хөтлөөд ажил руугаа ороход хамар шархирч, цээж огшоод л ирсэн дээ. Тэр үед хөл Цэнд, хавирга Шийрэв, долон Гончиг зэрэг цуутай хүнд гарууд байсан юм.

-Энэ насны өндөрлөгт ижий, ааваа их дурсана биз?

-Тэгэлгүй яах вэ, хүү минь. Ээжийг нас барахад аав минь таван өнчин хүүхэдтэй үлдсэн. Хоёр нь хүү, бусад нь охин. Энэ насанд аав, ээжээ санаж, ах дүүгүй ганцаар бэтгэрч суувал амархан явчих байх. Би чинь дүү нар, хүүхдүүдтэйгээ өтөлж байгаа хүн. Хамгийн бага дүү маань 86 настай, Говь-Алтай аймагт суудаг. Хань бид хоёр долоон хүүхэд гаргаж, нэгийг нь алдсан. Том хүү маань энэ жил 77 нас хүрч байна. Бид хоёр гадаа суувал хүмүүс “Үеийн хоёр хөгшин хуучилж сууна” гэж харах байх шүү. Хүүхдүүд бүгдээрээ тэтгэврийн улс. Миний гурван охины нэг нь 70 хүрч, нөгөө хоёр нь 60 гарч явна.

-Нэгэн зууныг элээсэн таны үнэт сургаал уншигчдад маань хэрэгтэй байх. Та юу гэж захимаар байна?

-Хамгийн чухал нь үнэнч, шударга байх юм. Худалч хүн хаана ч явахгүй. Тэгэхээр аливаад үнэнч хандаж байгаарай. Мөн эх орноо гэсэн чин сэтгэлтэй байх хэрэгтэй шүү. Талцаж, эв эвдрэхгүй улсынхаа төлөө зүтгээрэй гэж хэлье дээ.

ШИНЭ МЭДЭЭ
Өглөөний мэнд  Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
Өглөөний мэнд Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
0
333
2026/08/19
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
414
2026/08/19
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
253
253
2026/08/19
“Оюутан цагдаа” нар ажиллаж байна
“Оюутан цагдаа” нар ажиллаж байна
253
253
2026/08/19
COP17 олон улсын арга хэмжээнд 197 орны 10 мянга гаруй зочин, төлөөлөгч оролцож байна
COP17 олон улсын арга хэмжээнд 197 орны 10 мянга гаруй зочин, төлөөлөгч оролцож байна
253
253
2026/08/19
ЦДЦБ-ын 2026 оны 08 дугаар сарын шинэчлэгдсэн төсөв
253
253
2026/08/17
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 239  дүгээр тогтоолын хавсралтаар баталсан
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 239 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм"-д нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд саналаа өгнө үү.
253
253
2026/08/17
COP17 хурлын хамгаалалт, зохицуулалтад 3142 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
COP17 хурлын хамгаалалт, зохицуулалтад 3142 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
253
253
2026/08/19
Танилцуулга
Танилцуулга
253
253
2026/08/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/14
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
253
253
2026/08/14
Хамгаалалт, зохицуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа
Хамгаалалт, зохицуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа
253
253
2026/08/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/08/14
Гэмт хэргийн шинжтэй 3 хэргийг шуурхай илрүүллээ
Гэмт хэргийн шинжтэй 3 хэргийг шуурхай илрүүллээ
253
253
2026/08/14
"Жолооны үнэмлэх гаргаж өгнө" хэмээн бусдыг залилжээ
253
253
2026/08/14
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
253
253
2026/08/12
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулиас...
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулиас...
253
253
2026/08/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/12
Ази тивийн аварга шалгаруулах ITF тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын баг амжилттай оролцлоо
Ази тивийн аварга шалгаруулах ITF тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын баг амжилттай оролцлоо
253
253
2026/08/12
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/08/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/12
Жагсаал, цуглаан хийх журмын тухай...
Жагсаал, цуглаан хийх журмын тухай...
253
253
2026/08/12
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
253
253
2026/08/12
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 70 иргэний үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 70 иргэний үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
253
253
2026/08/12
ЭРЭН ХАЙЖ БАЙНА
ЭРЭН ХАЙЖ БАЙНА
253
253
2026/08/12
Хоногийн хугацаанд хулгайлах гэмт хэрэг 22 бүртгэгдэж, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна
Хоногийн хугацаанд хулгайлах гэмт хэрэг 22 бүртгэгдэж, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна
253
253
2026/08/12
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД 2026 ОНЫ ЭХНИЙ 07 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД 2026 ОНЫ ЭХНИЙ 07 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ
253
253
2026/08/06
Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 05-ны өдөр 17 хэргийг нөхөн илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 05-ны өдөр 17 хэргийг нөхөн илрүүллээ
253
253
2026/08/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/12
Цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай
Цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай
253
253
2026/08/04
Өглөөний мэнд  Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
Өглөөний мэнд Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
0
333
2026/08/19
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
414
2026/08/19
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
0
275
2026/08/19
“Оюутан цагдаа” нар ажиллаж байна
“Оюутан цагдаа” нар ажиллаж байна
0
342
2026/08/19
COP17 олон улсын арга хэмжээнд 197 орны 10 мянга гаруй зочин, төлөөлөгч оролцож байна
COP17 олон улсын арга хэмжээнд 197 орны 10 мянга гаруй зочин, төлөөлөгч оролцож байна
0
360
2026/08/19
ЦДЦБ-ын 2026 оны 08 дугаар сарын шинэчлэгдсэн төсөв
0
544
2026/08/17
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 239  дүгээр тогтоолын хавсралтаар баталсан
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 239 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм"-д нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд саналаа өгнө үү.
0
477
2026/08/17
COP17 хурлын хамгаалалт, зохицуулалтад 3142 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
COP17 хурлын хамгаалалт, зохицуулалтад 3142 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
0
338
2026/08/19
Танилцуулга
Танилцуулга
0
661
2026/08/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
717
2026/08/14
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос