en

ДЭД ТҮРҮҮЧ Х.АЗБАЯР: “ЦЭРГИЙН АЛБА” ХҮНИЙГ ЗАСЧ, ЗҮЛГЭНЭ ҮҮ Л ГЭХЭЭС ЭВДЭХГҮЙ ГАЗАР

2021-06-15 09:17:00
3256

Эх сурвалж www.arslan.mn

Дотоодын цэргийн байгууллага өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн хугацаат цэрэг авч эхэлсэн билээ. 2020 оны 2 дугаар ээлжээр цэргийн албанд татагдан хугацаат цэргийн алба хааж буй Дотоодын цэргийн 05 дугаар ангийн байлдагч, Дэд түрүүч Х.Азбаяртай ярилцлаа. 

-Танд энэ өдрийн мэнд хүргэе.  Юуны өмнө уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу? Яагаад цэргийн алба хаая гэж бодсон бэ? 

-Намайг Х.Азбаяр гэдэг, 19 настай. Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2020 оны хоёрдугаар ээлжээр татагдан алба хаагаад найман сар болж байна. Миний хувьд цэрэгт явахад манай ээжийн найз их нөлөөлсөн байх гэж боддог. Учир нь цэргийн хүн байсан болохоор хар багаасаа л харж, том болоод ээжийнхээ найз шиг цэргийн хүн болно л гэж боддог байлаа. Тэр ах маань ч надад 18 нас хүрээд их сургуульд суралцахаасаа өмнө Монгол Улсын Үндсэн хуульд заасан цэргийн албаа хаах хэрэгтэй гэж зөвлөсөн.

Тэр дагуу нь Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд ангийнхаа найзуудыг уриалаад 14 хүүхэд бүгд цэрэг татлагад ороход долоон хүүхэд нь тэнцсэн. Бүгд өөр өөр ангид хуваарилагдсан ч гэсэн тухайн үед бид өөрсдөөрөө маш их бахархах сэтгэл төрж байсан. 

-Цэргийн албанд ирсэн анхны үеээ болон одоо төрж буй сэтгэгдлээсээ хуваалцалбал?  

-Цэргийн албанд ирээд эхний өглөө нь “Би хаана ирчихэв ээ” л гэж бодсон. Гэхдээ энэ бодол нэг их удаан үргэлжлээгүй ээ. Дотоодын цэрэг долоон жилийн дараа цэрэг татлага авч байсан учраас бидний хувьд хал цэрэг гэх ойлголт байгаагүй. Түүнчлэн энэ жил коронавирус халдвар /ковид-19/-т цар тахлын нөхцөл байдлаас болоод манай анги шинэ цэрэг татаагүй. Өмнө нь цэргийн алба хаасан ах нарынхаа яриаг сонсохоор салаагаараа тэгж шийтгүүлээд шөнөжин гүйдэг байлаа, хал цэргүүдээс хааяа жавты хүртдэг, ингэдэг байлаа, тэгдэг байлаа гэх яриа нь их хэцүү сонсогддог байсан. Гэвч багаасаа л цэргийн хүн болно гээд бодчихсон хүнд энэ бүхэн шантармаар үгс биш байсан. Цэргийн албанд татагдаж ирээд байдал харин ч эсрэгээрээ ямар ч хүн дээрэлхэх, ямар нэгэн дарамт, шахалт үзүүлэх өчүүхэн ч үйлдэл гараагүй. Өөрөөр хэлбэл дүрмийн бус харилцаа хаана ч байгаагүй. Манай ангийн удирдлагууд, бүх л хүмүүс  бидний төлөө бүх зүйлээ зориулж байгаа нь маш сайхан санагдаж байгаа. Эрчүүдийг зөв нэгтгэсэн сайхан газар л гэж бодож байна даа. 

-Цэргийн алба хаах хугацаанд шантрах зүйл гарч байв уу? 

-Би сургуульд байхаасаа спортод их сонирхолтой байсан. Тиймээс биеийн хүчний асуудал дээр нэг их хүндрэл гараагүй. Харин эхний үед гэрийнхнийгээ, тэр тусмаа дүүгээ санах нь хэцүү байсан. Гэхдээ ангийн удирдлагаас бид нарыг ойлгож, уулзалт оруулдаг байсан учраас сэтгэл өег байдаг. Дотооддоо цар тахал гарснаас хойш халдвар хамгааллын дэглэм журам тогтоож, уулзалт оруулахаа больсон. Харин долоо хоногтоо ээлжээр гэр бүлийнхэнтэйгээ цахимаар болон гар утсаар тогтмол холбогдож байгаа.

Миний хувьд цэрэгт татагдаж ирээд дэд түрүүч цол хүртэн тасгийн захирагч болсон. Тасаг, ротынхоо бүх л цэргүүдтэй яг найз шигээ харьцахыг хичээдэг. 

-Энгийн цэрэг байх, тасаг хариуцах хоёрын хоорондын ялгаа? 

-Тасаг хариуцах нь илүү их хариуцлагатай байхыг шаарддаг. Манай тасгийн цэргүүд хоорондоо эвтэй байх нь хамгийн чухал. Ямар нэгэн асуудал гарсан тохиолдолд зөв талаас нь хэлж, ярилцах, болохгүй байгаа зүйлийг нь дээш нь уламжлах, шийдвэрлүүлэх хэрэгтэй болдог. Бусдаар бол нэг их ялгаагүй дээ. 

-Цэргийн алба хаах хугацаандаа өөртөө суулгаж авсан хамгийн сайн зан чанар нь юу байв?

-Хүний үг дааж сурч байна. Дутагдлыг хэлэхэд түүнийг засч, сайжруулахын төлөө мэрийдэг болсон. Хүний яриаг анхааралтай сонсож, авахыг нь авч, хаяхыг нь хаяж сурч байна. Түүнээс биш өглөө эрт босох, орой унтах, зөв хооллолт, дасгал хөдөлгөөнийг хүмүүс хүсвэл хэдийд ч өөртөө бий болгож чадах дадал. 
Аливаа зүйлийг гадна талаас нь хараад дүгнэх, юу зөв, юу буруу болохыг ойлгож ухаарч, илүү хувийн зохион байгуулалттай, цэвэрч нямбай, эмх цэгцтэй болсон. Үүнээс гадна баг хамт олноор ажиллах чадварын хувьд маш их сайжирсан. Энэ мэт зөндөө л сайн өөрчлөлт цэрэг болгон дээр л гарч байгаа гэж бодож байна. Цэргийн алба хүнийг засч, зүлгэнэ үү л гэхээс эвдэхгүй газар гэдгийг ойлгосон. 

-Одоо алба хааж буй Дотоодын цэргийн 05 дугаар анги бусдаасаа ямар онцлогтой вэ?
-Миний хувьд Монгол Улсад ганцхан байдаг Сүхбаатарын болон Цэргийн гавьяаны улаан туг, Цэргийн гавьяаны гэсэн гурван одонтой олны нэрлэж сурснаар “Домогт одонт хороо”-нд алба хааж байгаагаараа маш их бахархдаг. Бидний байрлаж байгаа байр, эд зүйлс нь бүгд стандартын дагуу шинээр хийгдсэн тул бидэнд тав тухтай байдаг. 

Энэ жилийн хувьд Ардын хувьсгалын 100 жил болон цагдаагийн байгууллагын түүхт 100 жилийн ой тохиож байгаа. Энэ хүрээнд Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан ёслолын жагсаалд манай рот оролцоно. Ёслолын жагсаалд оролцож байгаадаа маш их баяртай байгаа.

 -Ер нь цэргийн албанд нэг өдөр хэрхэн өнгөрдөг юм бэ? 

-Жилийн хугацаанд хугацаат цэргийн алба хаагчдад зохион байгуулах сургалт, соён гэгээрүүлэх ажлын хөтөлбөр батлагддаг. Уг хөтөлбөрийн хүрээнд найман чиглэлээр хичээл, сургалтууд ордог. Үүнд дотоодын цэргийн алба ажиллагааны үндэс, дотоодын цэргийн эрх зүйн үндэс, цэргийн дүрэм буюу жагсаалын бэлтгэл, галын бэлтгэл, цэрэг эх оронч хүмүүжил олгохоос гадна эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх хичээл хүртэл хичээл ордог. 
Жилийн хугацаанд 200 гаруй цагийн хичээл буюу нэг өдөрт 45 минутаар гурван цаг хичээл ордог. Мөн 14 хоногтоо нэг удаа уралдаан тэмцээнийг тусгай тохижуулсан зааландаа зохион байгуулдаг. Өдөр бүр 11 цагаас Эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа Коронавируст халдвар /Ковид-19/-ын мэдээлэл, сэрэмжлүүлэг, зөвлөмжийг үзэж, бусад чөлөөт цагаараа соёл амралтын өрөөндөө шагай тоглох, ном сонин сэтгүүлээ унших, шатар даам тоглох гэх мэт цэргүүд сонирхсон зүйлээ л хийдэг. 

-Цэргийн албаа хааж дуусаад юу хийнэ гэж боддог вэ? 

-Миний хувьд үргэлжлүүлэн цэргийн мэргэжлээрээ суралцаж, хүүхэд насны мөрөөдлөө биелүүлж, цэргийн хүн болно гэсэн бодолтой байна. Түүнийхээ төлөө хичээж, мэрийж явна даа. 

-Ярилцсанд баярлалаа. Албаа сайн хаагаарай. 

ШИНЭ МЭДЭЭ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
0
113
2026/11/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
152
2026/11/03
Төрийн албаны тухай хуулиас...
Төрийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/03
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
253
253
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
253
253
2026/11/02
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
253
253
2026/11/02
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
253
253
2026/10/30
ЦДЦБ-ын 2026-10 сар шинэчлэгдсэн төсөв
253
253
2026/10/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/30
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/30
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
253
253
2026/10/28
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/28
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
253
253
2026/10/28
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
253
253
2026/10/28
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд "Мэндчилгээ" дэвшүүллээ
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/28
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/28
Архивын улсын үзлэг эхэллээ
Архивын улсын үзлэг эхэллээ
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/26
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
253
253
2026/10/26
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/26
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
0
113
2026/11/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
152
2026/11/03
Төрийн албаны тухай хуулиас...
Төрийн албаны тухай хуулиас...
0
150
2026/11/03
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
0
123
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
220
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
0
201
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
0
195
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
0
194
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
0
117
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
0
112
2026/11/02
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос