en

ЦАГДААГИЙН ДЭД АХЛАГЧ Т.ТУЛГА: ДУРТАЙ СПОРТООРОО ХИЧЭЭЛЛЭНГЭЭ, МӨРӨӨДӨЖ БАЙСАН АЖЛАА ХИЙНЭ ГЭДЭГ ҮНЭХЭЭР САЙХАН

2021-06-03 18:32:00
3665

Хүн төрөлхтний эв нэгдлийг илэрхийлэх олимпын их наадамд  Чөлөөт бөхийн төрөлд барилдах эрхээ аваад буй Олон улсын хэмжээний мастер бол Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны тамирчин, цагдаагийн дэд ахлагч Т.Тулга.

Тэрээр 1998 онд Ховд аймгийн Манхан суманд төрсөн. 2006-2016 онд Нийслэлийн СХД-ийн 104 дүгээр бүрэн дунд сургуулийг төгсжээ. Тамирчин болох гарааг нь 10 жилийн биеийн тамирынх нь багш тавьсан гэдэг. Дөрөвдүгээр ангид байхад нь биеийн тамирын багш нь түүнд “Дүүргийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн болох гэж байна. Чи оролцох уу? гэсэн саналыг тавьснаар анхныхаа тэмцээнд оролцжээ. Тэр тэмцээнээс хүрэл медаль аваад тухайн үед өөртөө итгээгүй үнэхээр их баярлаж, бүр уйлж байсан минь тодхон санагдаж байна гэж мишээл тодруулан ярьсан юм. Тэгэхэд аав намайг чөлөөт бөхийн клуб руу дагуулж очиж бүртгүүлснээр энэ спортод эргэлт буцалтгүй орсон доо. 

Аав маань малын эмч мэргэжилтэй ч одоо хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Ээж маань харин үсчин. Намайг өсвөрийн ДАШТ-ээс эхлээд олон арван тэмцээнд хүч үзэх болоход тэдэнд маань санхүүгийн боломж байхгүй ч банк болон ББСБ-аас зээл авч явуулдаг байсан. Нэг тэмцээнд явахад доод тал нь гурван сая төгрөг шаардагддаг. Тэд минь өчүүхэн ч шантралгүй намайг аль болох тэмцээн алгасуулалгүй явуулдаг байсан нь энэ спортоороо тууштай барилдаж байгаагийн нэг шалтгаан ч гэж хэлж болно.

Тасралтгүй хөдөлмөрлөсний үр дүнд 2017 онд Клубын дэлхийн аварга шалгаруулах багийн тэмцээнд дөрөвдүгээр байр, 2019 оны Насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тавдугаар байр, 2015 оны Өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль,  2019 оны U23 насны Ази тивийн аварга, 2016 оны Роман Дмиетривийн нэрэмжит залуучуудын Олон улсын тэмцээнээс алт, хүрэл медаль, 2016 оны Коркины нэрэмжит насанд хүрэгчдийн гранпри тэмцээнээс хүрэл медаль, 2016 оны Борис Будаеве нэрэмжит залуучуудын Олон улсын тэмцээнээс алт, 2017 онд “Борис будаеве”-ийн нэрэмжит Олон улсын тэмцээнээс мөнгөн медаль, 2018 онд Тахтын кап Олон улсын А зэрэглэлийн тэмцээнээс алтан медаль, 2018 онд Испани гранпри Олон улсын тэмцээнээс Хүрэл медаль, 2018 оны Дмитрий Коркины нэрэмжит Олон улсын А зэрэглэлийн тэмцээнээс мөнгөн медаль, 2021 оны Дэлхийн чансаа олгох Олон улсын тэмцээнээс мөнгөн медаль тус тус хүртсэн юм.

Энэ бүх хүч хөдөлмөрийг минь үнэлэн 2018 онд Олон улсын хэмжээний мастер цол олгосонд үнэхээр их баярладаг гэх. 2018 оны 03 сард Үндэсний шигшээ багийн тамирчин, тус оныхоо 10-р сард Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хороонд тамирчнаар цагдаагийн дэд ахлагч цолтойгоор томилогдсон. Сайхан бүхэн давтагдсан үр өгөөжтэй, дурсамжтай жил байсан. Өөрийн хүсч байсан албандаа орсондоо үнэхээр их баярлаж явдаг. Хэдий би тамирчин ч гэсэн цагдаа болох нууцхан хүсэл байсан. Дуртай спортоороо хичээллэнгээ мөрөөдөж байсан ажлаа хийнэ гэдэг үнэхээр сайхан. Дүрэмт хувцсаа өмсөхөөр үүрэг хариуцлага бүр их нэмэгдчихсэн юм шиг сандагддаг, бас бахархаж омогших мэдрэмж төрдөг.

Тамирчин хүн ямагт 2 төрлийн спортоор хичээллэдэг байх хэрэгтэй тэр үздэг аж. Нэг нь өөрийнх сонгосон спорт нөгөөх нь сэтгэлзүйн спорт. Олимп тив дэлхийн аварга болох хсүэлтэй тамирчин сэтгэлзүйн тулаанд орох бэлтгэлтэй байх ёстой. Ялсан ч ялагдсан ч сэтгэлзүйгээ тайван байлгах нь хамгийн чухал. Орчин үеийн спортод өрсөлдөгчөө ялахын тулд хийх сэтгэлзүйн дайралт нь бараг л урлаг болтлоо хөгжчихсөн гэхэд хилсдэхгүй байх. Магадгүй хүч, ур чадвар, барилдааны техник эн чацуу бөхчүүд барилдвал сэтгэлзүйн бэлтгэлтэй айдас, сандралаа гээсэн тамирчин нь л ялалтыг байгуулна. Тиймээс тамирчин хүнд байх хамгийн чухал зүйл бол сэтгэлзүй юм. Хоёр тамирчин барилдахад тухайн улсын хөгжил ямар ч хамааралгүй зөвхөн дасгал сургуулилт, сэтгэлзүйгээ хэрхэн бэлдсэн байдал  л чухал нөлөө үзүүлдэг юм. Тийм ч учраас би залуу хүний хувьд омогших, онгирох, хааяа гутрах, шантрах үе гарч л байдаг. Тэр бүхэнд сэтгэлзүйгээ тайван байлгахыг хичээдэг. Сэтгэлзүй, сэтгэл хөдлөлөө хянаад сурчихвал тэгээд л болох нь тэр.

Жил ирэх бүр амжилтаа ахиулж, чадвараа үнэлүүлж байгаа түүний хувьд анхны олимпын эрхээ авч байгаа нь энэ бөгөөд  залуу тамирчны хувьд энэ нь асар том боломж, хариуцлага юм. Олимпын эрхээ авлаа гээд санаа амарч болохгүй. Бэлтгэлээ улам шаргуу хийж амжилтаа ахиулах хэрэгтэй тэр л тамирчин хүний гол зорилго нь гэж ярих нь түүнд итгэх итгэлийг өөрийн эрхгүй төрүүлж байлаа. Гаргасан амжилтдаа сэтгэл ханах биш улам өөрийгөө хурцалж дайчилдаг нь аргагүй л мөрдөстэй тамирчин гэлтэй.

Хөөрхөн хонгор хоёр үрийн аав тэрээр олимпийн дэвжээнээ бүх л хүч, хөдөлмөрөө шавхан оролцоно гээд зоригтой хэлэв. Үлгэр жишээ залуу минь эх орны нэрээ тив дэлхийн дэвжээнд гаргаж, төрийн дууллаа эгшиглүүлж, далбаагаа мандуулж, түмэн олноо баясгаарай.

ШИНЭ МЭДЭЭ
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад шаардлагатай хүний нөөц бүрдүүлэх тусгай шалгалтад урьж байна
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад шаардлагатай хүний нөөц бүрдүүлэх тусгай шалгалтад урьж байна
0
20749
2026/11/17
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
251
2026/11/17
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа
253
253
2026/11/17
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 11 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна

Нэг секунд Нэг амь! Зам тавьж өгөх нь таны үүрэг...
Нэг секунд Нэг амь! Зам тавьж өгөх нь таны үүрэг...
253
253
2026/11/17
Таны аюулгүй байдал бидний үүрэг
Таны аюулгүй байдал бидний үүрэг
253
253
2026/11/17
Дуут дохио сонсогдвол бусдын амь нас, эд хөрөнгийг аврах замыг чөлөөлөөрэй…
Дуут дохио сонсогдвол бусдын амь нас, эд хөрөнгийг аврах замыг чөлөөлөөрэй…
253
253
2026/11/17
Хоногийн хугацаанд 159 хэргийг нөхөн илрүүллээ
Хоногийн хугацаанд 159 хэргийг нөхөн илрүүллээ
253
253
2026/11/17
Монгол Улсын Үндсэн хуулиас...
Монгол Улсын Үндсэн хуулиас...
253
253
2026/11/17
Тусгай дуут дохио ажиллуулсан тээврийн хэрэгсэлд зам тавьж өгч, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалаарай
Тусгай дуут дохио ажиллуулсан тээврийн хэрэгсэлд зам тавьж өгч, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалаарай
253
253
2026/11/17
Соёлын өвийг хамгаалахад төр, төрийн байгууллага, иргэдийн оролцоо нэн чухал
Соёлын өвийг хамгаалахад төр, төрийн байгууллага, иргэдийн оролцоо нэн чухал
253
253
2026/11/17
Мал хулгайлж, худалдан борлуулдаг бүлэг этгээдийг илрүүллээ
Мал хулгайлж, худалдан борлуулдаг бүлэг этгээдийг илрүүллээ
253
253
2026/11/17
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
253
253
2026/11/12
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/12
Хохирогч хайж байна
Хохирогч хайж байна
253
253
2026/11/11
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
253
253
2026/11/11
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/11
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
253
253
2026/11/11
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
253
253
2026/11/11
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
253
253
2026/11/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
253
253
2026/11/09
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
ОЛДСОН
ОЛДСОН
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
253
253
2026/11/09
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад шаардлагатай хүний нөөц бүрдүүлэх тусгай шалгалтад урьж байна
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад шаардлагатай хүний нөөц бүрдүүлэх тусгай шалгалтад урьж байна
0
20749
2026/11/17
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
251
2026/11/17
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа
0
244
2026/11/17
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 11 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 11 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна
0
249
2026/11/17
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
222
2026/11/17
Нэг секунд Нэг амь! Зам тавьж өгөх нь таны үүрэг...
Нэг секунд Нэг амь! Зам тавьж өгөх нь таны үүрэг...
0
209
2026/11/17
Таны аюулгүй байдал бидний үүрэг
Таны аюулгүй байдал бидний үүрэг
0
209
2026/11/17
Дуут дохио сонсогдвол бусдын амь нас, эд хөрөнгийг аврах замыг чөлөөлөөрэй…
Дуут дохио сонсогдвол бусдын амь нас, эд хөрөнгийг аврах замыг чөлөөлөөрэй…
0
199
2026/11/17
Хоногийн хугацаанд 159 хэргийг нөхөн илрүүллээ
Хоногийн хугацаанд 159 хэргийг нөхөн илрүүллээ
0
207
2026/11/17
Монгол Улсын Үндсэн хуулиас...
Монгол Улсын Үндсэн хуулиас...
0
217
2026/11/17
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос