ДОРНОД АЙМАГ ДАХЬ ТУСГАЙ ЧИГ ҮҮРЭГ БҮХИЙ БАЙГУУЛЛАГЫН “ХУРАНДАА” НАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Монгол Улсад Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жил, Цагдаагийн байгууллагын түүхт 100 жил, “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд үндэсний аюулгүй байдлыг хангах тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудад ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа “Хурандаа” цолтой алба хаагч нарт хүндэтгэл үзүүлэх, ахмад буурлуудын алдар гавьяаг алдаршуулах, хамтын ажиллагааг бэхжүүлэх, үйл ажиллагаагаа сурталчлах ажлыг зохион байгууллаа.
Дээрх хүндэтгэлийн арга хэмжээнд Цагдаа, Хил, Онцгой, Шүүхийн шийдвэрийн албаны 13 “Хурандаа” цолтон оролцжээ.
Энэ үеэр “Монгол генерал” баримтат киног үзэж сонирхуулан, тус цагдаагийн газрын музейг танилцуулж, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, “Дорнодын цагдаа” сэтгүүлийг гардуулан өгчээ.