en

Цагдаагийн хошууч П.Алтанзул: Би цагдаагийн албанд орж хатуужсан хэдий ч эрх танхи, уян зөөлөн хүн

2021-03-07 11:52:00
4683

“Цагдаагийн алдар” хэмээх нэр хүндтэй шагналыг хүртээд удаагүй байгаа Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Пүрвээгийн Алтанзултай Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ажил, амьдралынх нь талаар ярилцлаа.

Юуны өмнө танд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе.

Баярлалаа. Танд болон ярилцлагыг маань уншиж буй эмэгтэйчүүд, эхчүүд, охидууддаа энэ өдрийн мэндийг хүргэе.

Энэ тэмдэглэлт өдрөө хэрхэн өнгөрүүлдэг вэ? Олон залуучуудтай хамт ажиллах ямар байдаг вэ?

Олон эрчүүдтэй хамт ажиллах гоё шүү дээ. Өдөр бүр л хайр, халамжид байж хүндэтгэлийг илүү их мэдэрдэг. Бага зүйлд ч хайр, халамжийг хүртдэг. Жишээ нь нэг сандал өргөх байсан ч ахлахаа би, эгчээ би гээд л тэд маань их хөөрхөн. Тийм болохоор эргээд би тэднийгээ цаг үргэлж, хайрлаж, халамжлах дуртай.

Эрхийг хамгаалах энэ өдрөөрөө авч байсан хамгийн өвөрмөц бэлэг юу вэ?

Эмэгтэй хүн гундуу байх, муухай байх, өөртөө итгэлгүй байхад би дургүй. Тиймдээ ч илүүдэл жинтэй байхыг хүсдэггүй. Эмэгтэй л хүн болсон хойно биеийн жингийн талаараа их ярьдаг юм шиг байгаа юм. Өмнө жилийн энэ өдрөөр би тасгийнхаа залуучуудаас “биеийн жин хэмжигч” авч байсан. Түүн дээрээ “Амжилт хүсье” гээд биччихсэн байсан нь үнэхээр хайр хүрмээр байсан /инээв/. Энэ бол хамгийн өвөрмөц бас хамгийн гоё бэлэг.

Мөрдэстэй алба олон бий. Яагаад заавал цагдаагийн албыг сонгох болсон бэ?

Манай удам, гэр бүлд цагдаагийн байгууллагад ажилладаг хүн байхгүй л дээ. Гэхдээ аавын маань найзууд цагдаад ажилладаг ах нар байсан. Төрийн бэрх бөгөөд нэр төртэй албыг бие сэтгэлийнхээ алжаалыг умартан хашиж, албаны хувцсыг цэмцийтэл өмсөөд цэмцгэр явахыг хараад би хуульч болно гэж хүсэж мөрөөдөж, хүслээ биелүүлж л явна даа.

Ажлынх анхны гараа хаанаас эхлэлтэй вэ?

Би цагдаагийн байгууллагадаа 15 дахь жилдээ ажиллаж байна. Энгийнээс эхэлсэн миний ажил ахлагч, офицер гэсээр өнөөдөр ахлах офицер болсон байна. Одоогоос 15 жилийн өмнө Цагдаагийн академийн лаборантоос эхлэлтэй миний ажлын гараа 2009 онд “Цагдаагийн дэд ахлагч” гэх цолыг зүүж, мөрдэстэй алба хаагч болж байсан түүхтэй юм. 2010 онд “Цагдаагийн дэслэгч” цол олгогдож, Монголын цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд орж Хэрэг бүртгэх албатай ажил, амьдралаа холбож билээ. Миний ажилласан 15 жилийн 11 жил нь Хэрэг бүртгэх гэх албаар овоглосон байдаг. Үүгээрээ би үргэлж бахархаж, өөрийнхөө хүсэл, мөрөөдлөөр 100 жилийн түүхтэй энэ л байгууллагатай амьдралаа холбосондоо бахархдаг.

Би “Сайн байна уу та, Би Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Алтанзул байна” гээд өөрийгөө танилцуулаад ярихдаа ч албаараа бахархаж явдаг. Магадгүй би хэдэн жилийн дараа цэргийн байнгын тэтгэвэрт гарахдаа улам их бахархах байхаа.

Одоогоос гурван жилийн өмнө “Цагдаагийн хошууч” гэх эрхэм хүндэт цолыг хүртэж ахлах офицер болж байсан. Тэр үед ахлах хэрэг бүртгэгч байлаа. Одоо Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн чиглэлийн ахлах байцаагчаар ажиллаж байна.

Цол ахиж, албан тушаал дэвшиж, шагнал авах бүрт өөртөө юу гэж сануулдаг вэ?

Баярын нулимс унагаж байсан тохиолдол ч бий. Маш их хариуцлага нэмэгдэж байна гэж ойлгодог. Тиймдээ ч цагдаагаасаа, мөрдөгчөөсөө, ахлах мөрдөгчөөсөө илүүг хийхийг хичээж, ээдрээтэй хэрэг, зөрчлийг өөртөө авдаг. Үүнийгээ л удирдлагын /даргын, ахлахын/ манлайлал гэж ойлгодог. Зөв үлгэр дуурайлалтай байя, бусдыгаа нэг цаг, хоёр цаг ч болов түр амраая гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг.  

Эмэгтэй хүн, ээж байхын аз жаргалыг юунаас хамгийн их мэдэрдэг вэ?

Би хатуужилтай хүн үү, эсвэл зарчимч хүн үү гэдгээ сайн хэлж мэдэхгүй байна. Магадгүй энэ байгууллагадаа ажлаад хатуужилтай болсон байх. Гэхдээ л би их уян, зөөлөн хүн дээ. Бусдын хайр халамж, хэн нэгний “баярлалаа” гээд хэлсэн тэр л инээмсэглэлээс аз жаргалыг мэдэрдэг юм. Мөн бусдад дандаа сайхан үг хэлэхийг хичээдэг. Загнахдаа хүртэл урамшуулж, урам зориг өгч, албандаа хандах хандлага, амьдрал тавьсан зорилгынх нь төлөө нэг алхам урагшлахад нь дэмжлэг үзүүлэхүйц үгсээр загнах юмсан гэж боддог.

Гэр бүлийнхнээ танилцуулаач, хэрхэн цаг зав гаргаж байна вэ?

Манай нөхрийг Х.Баттулга гэдэг. Бид нэг хүүхэдтэй. Нөхөр маань цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөн гадаад улсыг зорьсон. Удирдлагуудын маань дунд чи эрт явж болохгүй, ажлаа хийгээд орой болтол суу гэдэг дарга одоо бол байхгүй шүү дээ. Ажил чинь дууссан бол эртхэн харь, чамайг хүмүүс хүлээж байгаа гэдэг. Тиймээс гэр бүлдээ болон өөртөө цаг зав гаргахыг хичээдэг. Яг ажлын цагтаа тарж байсан өдрүүд маш цөөхөн ч ажлаа өөрийнхөө бүхий л нөөц боломжоор хамгийн сайнаар хийхийг хүсдэг дээ.

Ярилцсанд баярлалаа.

Баярлалаа, та бүхний цаашдын ажил, хөдөлмөрт өндөрт амжилт хүсье. Мөн улс эх орныхоо хөгжлийн төлөө оюун ухаан, эрдэм мэдлэг, сэтгэл зүрх, эрч хүч, амьдралаа зориулж буй эрхэм хүндэт ээжүүд, мянга мянган эмэгтэйчүүд, охид, бүсгүйчүүд та бүхэнд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе.

 

ШИНЭ МЭДЭЭ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
0
141
2026/11/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
200
2026/11/03
Төрийн албаны тухай хуулиас...
Төрийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/03
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
253
253
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
253
253
2026/11/02
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
253
253
2026/11/02
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
253
253
2026/10/30
ЦДЦБ-ын 2026-10 сар шинэчлэгдсэн төсөв
253
253
2026/10/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/30
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/30
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
253
253
2026/10/28
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/28
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
253
253
2026/10/28
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
253
253
2026/10/28
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд "Мэндчилгээ" дэвшүүллээ
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/28
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/28
Архивын улсын үзлэг эхэллээ
Архивын улсын үзлэг эхэллээ
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/26
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
253
253
2026/10/26
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/26
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
0
141
2026/11/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
200
2026/11/03
Төрийн албаны тухай хуулиас...
Төрийн албаны тухай хуулиас...
0
208
2026/11/03
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
0
155
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
269
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
0
252
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
0
240
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
0
241
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
0
146
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
0
144
2026/11/02
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос