en

Цагдаагийн хошууч Д.Оюунчимэг: Аавыгаа бурхан болсны дараа мэргэжлийг нь өвлөхөөр шийдсэн

2021-03-06 11:39:00
4749

Төр, түмэндээ үнэлүүлж, "Цэргийн гавьяаны одон"-оор шагнагдсан Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Д.Оюунчимэгтэй ярилцлаа.

Та яагаад цагдаагийн байгууллагад ажилд орох болсон бэ? Юу нөлөөлсөн бэ?

Би уг нь цэцэрлэгийн багш байсан. Хүүхэд асрах чөлөөтэй  ажилдаа арай ороогүй байсан юм. Аав минь намайг 24 настай байхад 1998 оны 3 сард бурхан болсон.  Миний аавыг Гативын Дугарсэдэд гэдэг. Монголын цагдаагийн байгууллагад 41 жил ажилласан цагдаагийн хошууч цолтой хүн байсан юм. Магадгүй тухайн үeдээ цагдаагийн байгууллагад хамгийн олон жил ажилласан алба хаагчдын нэг байсан байх. Тэгэхэд л би аавынхаа ажлыг үргэлжлүүльe гэж шийдсэн өмнө нь аавыгаа амьд сэрүүн байхад нь энэ талаар огт бодож байгаагүй юм.

Ингээд би тэр намар “Их засаг” их сургуульд элсэж эрхзүйч мэргэжлээр дөрвөн жил суралцаад 2002 онд сургуулиа онц дүнтэй төгссөн. Намайг онц дүнтэй төгссөн учир сургуульд багшаар үлдэх урилга ирсэн ч миний зорилго өөр байсан учир би аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэхээр Хэнтий аймгийн Цагдаагийн газрыг зорьж тухайн үeд цагдаагийн газрын дарга  Д.Дорж хурандаа байсан юм.

Би танай цагдаагийн газарт ажиллаж байсан Г.Дугарсэдэд гэж хүний охин нь байгаа юмаа. Би аавынхаа ажил, мэргэжлийг үргэлжлүүлж ажиллаж байсан газар нь ажиллах хүсэлтэй байгаа тухайгаа хэлэхэд  дарга маш сайхнаар хүлээж авсан. Гэхдээ боловсон хүчний зааврын дагуу хүсэлт гаргасан иргэнийг 1 сар судлах ёстой байдаг тэр зааврын дагуу таныг судалж үзээд эргээд хариу хэлнэ  гэснээр би матeриалаа бүрдүүлж өгсөн.  Нэлээд хугацаа өнгөрсний дараа намайг дуудсан тухайн үед Д.Дорж дарга ээлжийн амралттай, Мөрдөн байцаах тасгийн дарга цагдаагийн дэд хурандаа н.Мирей даргатай уулзахад чамайг боловсон хүчнийхээ зааврын дагуу судалсан ажилд ав гэж газрын дарга хэлсэн маргааш зөвлөлийн хурлаар оруулна гэсэн. Маргааш нь хурлаар ороод боловсон хүчний хэрэг хөтлөгч гэсэн албан тушаалд томилох талаар ярьсан.

 Миний зорилго мөрдөн байцаагч болж хэрэг шалгах байсан учир шууд л татгалзсан. Тэгэхэд н.Мирей дарга манай мөрдөн байцаагч нараас хэргийн материалыг нь аваад танилцаж уншиж судлаад яваандаа мөрдөн байцаагч болж болно, одоо энэ ажилд ажиллах хэрэгтэй гэж зөвлөсөн. Тэгээд л хэргийн материалтай танилцаад, судалж байгаад удахгүй мөрдөн байцаагчаар томилчих  юм байна гэсэн ойлголттой 2002 оны 11 дүгээр сарын 25-нд энгийнээр тушаал гарч 28-ны өдрөөс нь эхлэн ажилдаа орж байсан минь өчигдөрхөн л юм шиг санагдаж байна.

Анх ажилд орохдоо энгийнээр ажилд орж байсан гэж байна. Цолоо хэдэн онд авч байв? Ямар ямар ажил, алба хашиж байсан бэ?

Анх ажилд ороод яг 20  хоноод “Цагдаагийн дэд ахлагч” цолоор шагнагдаж  байсан. Тухайн үедээ нэг их ач холбогдол өгөөгүй. Яагаад гэвэл би офицер болно гэсэн зорилготой байсан учир дотроо жаахан голомдог байсан /инээв/. Тухайн үед заавраараа зургаан сар ажиллаж байж цагдаагийн  цол олгодог байсныг нь би мэдэхгүй л байхгүй юу. Одоо бодоход Д.Дорж дарга үнэхээр мундаг удирдагч байсан. Намайг Цагдаагийн байгууллагын босго алхахад миний зорилгыг хурцалж, зөв чиглүүлсэн хүний нэг бол   манай Д.Дорж дарга юм. Байшингийн суурь сайн бол дээшээ ямар ч асуудалгүй босдог шиг  цагдаагийн байгууллагын олон талт ажилд богино хугацаанд дасан зохицох, хурдан суралцах энэ арга тeхникт суралцах эхлэлийг маш сайн зааж сургасан юм.

Түүнээс хойш хоёр жилийн дараа хүүхдийн байцаагч дадлагажих ажилтнаар томилогдож 2005 оны 05 сард офицерын дамжаанд суралцаад 07 сард дэслэгч цолоор шагнагдаж байсан. Дэслэгч цолноос хойш хугацаагаараа дараа дараагийнхаа цолоор шагнуулсан. Харин  ахмад цолыг 7 жил зүүсэн дээ. Одоо цагдаагийн хошууч цолтой ахлах офицер, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн чиглэлийн ахлах байцаагчаар ажиллаж байна.

Их олон жил цагдаагийн байгууллагад хүчин зүтгэлээ, хичээл зүтгэлээ хэр үнэлүүлсэн бэ? Авч байсан гавьяа шагналаасаа дурдвал? Саяхан бас "Цэргийн гавьяаны одон"-оор шагнуулсан шүү дээ?

2013 онд улсын хэмжээнд 500 гаруй мөрдөн байцаагчаас  хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнгээрээ эхний 10-т жагсаж шилдэг мөрдөн байцаагчаар шалгарч өргөмжлөлөөр, Цагдаагийн eрөнхий газраас  “Цагдаагийн гавьяа” тэмдгээр шагнуулсан. 2019 онд Хууль зүйн яамны цагдаагийн алдар тэмдгээр шагнуулсан. Саяхан 2021 оны 2 сард “Цэргийн гавьяаны одон”-оор шагнуулсан. Ер нь шагнуулахад гэр бүлийнхэн, ах  эгч дүү, найз нөхөд минь надаас илүү баярладаг юм. Миний хийж бүтээж, сайн ажиллаж байгааг минь намайг  шагнал авахаар л  тэд маань ойлгодог юм шиг санагддаг. Хийж гүйцэтгэсэн ажлаа үнэлүүлнэ гэдэг сайхан шүү. Урьд ажиллаж байсан Цагдаагийн газар, хэлтсийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагын шагналуудаар олон удаа шагнуулж байсан.

Цагдаагийн байгууллагад ихэвчлэн эрчүүд ажилладаг ялангуяа хэрэг бүртгэх, мөрдөн байцаах чиглэлээр түлхүү эрчүүд байдаг, эрчүүд дунд ажиллахаар эмэгтэйлэг зан чанар мартагдах гээд байдаг уу?

Би цагдаагийн байгууллагад 19 жил ажиллаж байна. Энэ хугацаанд Хэнтий, Дорнод аймаг дахь цагдаагийн газар, Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэс, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Цагдаагийн eрөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Мэдээлэл шуурхай удирдлагын төв, одоо Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба зэрэг газруудад боловсон хүчний хэрэг хөтлөгч, хүүхдийн байцаагч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах байцаагч, олон нийттэй харилцах ахлах байцаагч , чиглэлийн ахлах байцаагчаар ажиллаж байна. Eр нь дийлэнх масс нь эрчүүд байдаг л даа. Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гурвадугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн залуус маань намайг өөрийгөө эгч гэдэг нэг ах байна гэдэг байсан. /инээв/ Ер нь багаасаа олон ах нарын дунд  өссөн, одоо ч олон  эрчүүд дунд ажиллаж байна. Өөрийгөө эмэгтэйлэг байлгах гэж цаг зав зарцуулдаг ч цаанаасаа нэг тийм  шийдэмгий, хэльe гэсэн зүйлээ шулуухан хэлчихдэг зантай учир тэгж харагддаг юм шиг байгаа юм. Би хэрэг шалгаж байхдаа эмэгтэй хүний нарийн мэдрэмж, хүйсийн давуу талаа ашиглаж хэрэг илрүүлж байсан хэд хэдэн тохиолдол бий.

Цагдаагийн байгууллага бол цаг наргүй хэцүү алба шантарч байсан үе байгаа юу? Тэр үедээ юунаас эрч хүч авч, өөрийгөө зоригжуулдаг вэ?

Би уг нь цагдаагийн гэр бүлд төрж өссөн учраас  цагдаагийн байгууллагын ажлыг хангалттай сайн  мэднэ гэж боддог байсан юм. Гэтэл хаалгаар нь ороод миний мэддэг газар биш юм байна гэдгийг ажилд орсон эхний өдрөө л анзаарсан. Зорьсон зорилгодоо хүрэхийн тулд надад буцах эрх байгаагүй. Ажлын онцлог, захирах захирагдах ёс, дүрэм журам гэх мэт маш олон зүйлийг  богино хугацаанд хурдан суралцсан даа.

Анхнаасаа л хөдөө орон нутагт ажиллаж байгаад 2013 онд хотод ирж Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Гэмт хэрэгтэй тэмцэх тасагт мөрдөн байцаагчаар дөнгөж томилогдоод 3 хонож байтал гар дээрээ 21  гомдол, эрүүгийн 25 хэрэгтэй болчхоод жаахан барьц алдсан. Баянгол дүүргээ битгий хэл Улаанбаатар хотоо ч сайн мэдэхгүй  учраас хэрэг матeриалаа яаж шалгах вэ гэдэгт толгой өвдөөгүй ганцхан газар мэдэхгүй дээ л  жаахан барьц алдсан. Тэгээд жаахан хямарчихсан сууж байсан чинь тэрийг минь  мэдсэн юм шиг Дорнодод манай тасгийн дарга байсан одоо бурхан болсон Пүрэвхүүгээс "залга" гэсэн мэссэж ирсэн юм. Залгатал "хөдөө ажлаар явж байна энд сүлжээ муутай залгаж болдоггүй за баяр хүргэe. Мөрдөн байцаах газрын топ мөрдөн байцаагч болсон байна чамд чадахгүй зүйл байхгүй шүү дээ чи хаана ч ажиллах чадвартай шүү дээ амжилт хүсьe" гэж хэлээд утсаа тасалсан. Надад тэр үeд үнэхээр их урам өгсөн шүү.

Цагдаагийн байгууллага өөр өөр чиг үүргийн олон албатай. Би Эрүүгийн цагдаа, тээврийн цагдаагийн албанаас бусад албадад урт богино хугацаагаар  ажилласан. Миний хувьд өөрийн хүсэлтээр томилогдож байсан ч үe бий захиргааны санаачлагаар ч томилогдож байсан ч үe  бий. Ямар ч ажил албан тушаалд томилогдсон энэ миний хийх ажил биш, би чадахгүй гэж хэлж үзээгүй, хэлэх ч эрх мөрдэстэй хүний хувьд байхгүй гэж би боддог. Гагцхүү ажилдаа сэтгэлээсээ хандаж ажлаа аз жаргалтай хийх л миний зорилго.

Ажлынхаа хажуугаар гэр бүл, үр хүүхдэдээ хэрхэн цаг, зав гаргаж байв?

Яг үнэндээ гэрийн ажил, гэр бүл орхигдсон. Би 2 хүүтэй. Бага хүүгээ тавхан сартай байхад нь ажилдаа орж байсан. Хүүхдээ цэцэрлэгээс нь авч, өглөөд хүргэж өгч үзээгүй. Тухайн үeд мөрдөн байцаагчаар ажиллаж байсан  амралтын өдөр гэж бараг байдаггүй шөнө хүүгээ унтаж байхад нь ирнэ өглөө унтаагаар нь ажилдаа явчихдаг байсан. Аав нь л цэцэрлэгт нь хүргэж авдаг байсан

Таны ажил, амьдралдаа баримталдаг зарчим?

Цагийн юмыг цагт нь хийх, бүх зүйл хууль, дүрэм,  журмын дагуу байх ёстой гэж ойлгодог.

Санаа зөв бол заяа зөв гэж аав минь багад минь их хэлдэг байсан.

Надад зорилго байгаа учраас би мацсаар байгаа магадгүй зорилго байгаагүй бол бэлд нь л байж байх байсан.

Энэ сайхан албаар овоглосон аавынхаа нэрийг сэвтүүлэхгүй явах л надад эрхэм байна.

Зорьсон зорилгынхоо төлөө тууштай зүтгэж яваа танд оргилд нь хүрэхийг хүсье. Цаашдын ажилд нь амжилт хүсье. Мөн танд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе.

Баярлалаа. Цагдаа, дотоодын цэргийн мөрдэс нэгт бүсгүйчүүддээ болон  Монголынхоо бүх эмэгтэйчүүдэд  олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе.

ШИНЭ МЭДЭЭ
ЦБ-ын 2025-05 сарын төсөв
0
46
2026/05/11
Цахим залилан 2026 оны эхний 4 сарын байдлаар...
Цахим залилан 2026 оны эхний 4 сарын байдлаар...
0
240
2026/05/06
Ахмад ажилтан, цагдаагийн хурандаа Д.Майсүрэнд хүндэтгэл үзүүллээ
Ахмад ажилтан, цагдаагийн хурандаа Д.Майсүрэнд хүндэтгэл үзүүллээ
253
253
2026/05/06
Тайлбар
Тайлбар
253
253
2026/05/06
Ахмад ажилтан, цагдаагийн дэд хурандаа М.Лхамдорж “Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан” цол хүртлээ
Ахмад ажилтан, цагдаагийн дэд хурандаа М.Лхамдорж “Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан” цол хүртлээ
253
253
2026/05/06
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/05/06
Хяналтгүй үйлдэл хариуцлага дагуулна
Хяналтгүй үйлдэл хариуцлага дагуулна
253
253
2026/05/06
Цахимд байршуулсан хуурамч зар, мэдээллээс сэргийлье!!!
Цахимд байршуулсан хуурамч зар, мэдээллээс сэргийлье!!!
253
253
2026/05/06
Дээрэлхэлт хэзээ ч асуудлыг шийддэггүй, харин улам хүндрүүлдэг учраас эв найрамдалтай, нөхөрсөг байх нь хамгийн зөв сонголт

ЦБ-ын 2025-04 сарын шинэчлэгдсэн төсөв
253
253
2026/05/04
Харилцааны хамгийн том доголдол бол дээрэлхэл
Харилцааны хамгийн том доголдол бол дээрэлхэл
253
253
2026/05/06
Бусдын биед хэн ч халдах ёсгүй
Бусдын биед хэн ч халдах ёсгүй
253
253
2026/05/06
Албаны нохойн ашиглалтын өнөөгийн нөхцөл байдал, хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав
Албаны нохойн ашиглалтын өнөөгийн нөхцөл байдал, хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав
253
253
2026/05/06
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/05/06
“Ирээдүйн хууль сахиулагч” арга хэмжээ боллоо
“Ирээдүйн хууль сахиулагч” арга хэмжээ боллоо
253
253
2026/05/06
“Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны нэгдсэн зөвлөгөөн боллоо
“Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны нэгдсэн зөвлөгөөн боллоо
253
253
2026/05/01
Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халлаа
Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халлаа
253
253
2026/05/01
“Нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай болж өндөрлөлөө
“Нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай болж өндөрлөлөө
253
253
2026/05/01
Мэргэжил олгох сургалтад хамрагдсан хугацаат цэргийн алба хаагчдын төгсөлтийн арга хэмжээ боллоо
Мэргэжил олгох сургалтад хамрагдсан хугацаат цэргийн алба хаагчдын төгсөлтийн арга хэмжээ боллоо
253
253
2026/05/01
Дулааны улирал эхэлж унадаг дугуй, скүүтер хулгайд алдагдах тохиолдол нэмэгдэж байна
Дулааны улирал эхэлж унадаг дугуй, скүүтер хулгайд алдагдах тохиолдол нэмэгдэж байна
253
253
2026/05/01
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/05/01
Ахлагч бүрэлдэхүүний түвшин тогтоох үзлэг зохион байгуулагдлаа
Ахлагч бүрэлдэхүүний түвшин тогтоох үзлэг зохион байгуулагдлаа
253
253
2026/05/01
“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” 2026 оны 04 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд үргэлжлэн зохион байгуулагдаж байна
“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” 2026 оны 04 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд үргэлжлэн зохион байгуулагдаж байна
253
253
2026/05/01
Монгол Улсад цэргийн дээд цол олгож эхэлсний 82 жилийн ой,
Монгол Улсад цэргийн дээд цол олгож эхэлсний 82 жилийн ой, "Монгол генералын өдөр" тохиож байна
253
253
2026/05/01
Энэ оны эхний улиралд хүүхдээс үйлдсэн 311 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнийг 61%-г ЗАЛИЛАХ гэмт хэрэг дангаар эзэлж байна
Энэ оны эхний улиралд хүүхдээс үйлдсэн 311 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнийг 61%-г ЗАЛИЛАХ гэмт хэрэг дангаар эзэлж байна
253
253
2026/05/01
Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” эхэллээ
Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” эхэллээ
253
253
2026/04/27
Бусдыг унагах нь чамайг өндөрт хүргэхгүй
Бусдыг унагах нь чамайг өндөрт хүргэхгүй
253
253
2026/04/27
“Олон улсын таеквондогийн мастеруудын улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн” амжилттай зохион байгуулагдлаа
“Олон улсын таеквондогийн мастеруудын улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн” амжилттай зохион байгуулагдлаа
253
253
2026/04/27
Гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд иргэн таны оролцоо нэн чухал
Гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд иргэн таны оролцоо нэн чухал
253
253
2026/04/27
ЦБ-ын 2025-05 сарын төсөв
0
46
2026/05/11
Цахим залилан 2026 оны эхний 4 сарын байдлаар...
Цахим залилан 2026 оны эхний 4 сарын байдлаар...
0
240
2026/05/06
Ахмад ажилтан, цагдаагийн хурандаа Д.Майсүрэнд хүндэтгэл үзүүллээ
Ахмад ажилтан, цагдаагийн хурандаа Д.Майсүрэнд хүндэтгэл үзүүллээ
0
199
2026/05/06
Тайлбар
Тайлбар
0
188
2026/05/06
Ахмад ажилтан, цагдаагийн дэд хурандаа М.Лхамдорж “Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан” цол хүртлээ
Ахмад ажилтан, цагдаагийн дэд хурандаа М.Лхамдорж “Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан” цол хүртлээ
0
181
2026/05/06
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
193
2026/05/06
Хяналтгүй үйлдэл хариуцлага дагуулна
Хяналтгүй үйлдэл хариуцлага дагуулна
0
167
2026/05/06
Цахимд байршуулсан хуурамч зар, мэдээллээс сэргийлье!!!
Цахимд байршуулсан хуурамч зар, мэдээллээс сэргийлье!!!
0
168
2026/05/06
Дээрэлхэлт хэзээ ч асуудлыг шийддэггүй, харин улам хүндрүүлдэг учраас эв найрамдалтай, нөхөрсөг байх нь хамгийн зөв сонголт
Дээрэлхэлт хэзээ ч асуудлыг шийддэггүй, харин улам хүндрүүлдэг учраас эв найрамдалтай, нөхөрсөг байх нь хамгийн зөв сонголт
0
174
2026/05/06
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
165
2026/05/06
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос