en

Цагдаагийн дэд хурандаа П.Болормаа: Хүүхэд гэдэг өөрөө онцгой субъект юм

2021-03-01 16:09:07
3739

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 152 дугаар тогтоолоор “Цагдаагийн байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2011 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Цагдаагийн байгууллагын зарим ажил, үйлчилгээ, хангалтын жишиг норматив”-ын “Нэг” дэх хэсэгт 8000 хүүхэд тутамд нэг хүүхдийн байцаагч байхаар өөрчилсөнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас авч, хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа П.Болормаатай ярилцлаа.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 152 дугаар тогтоол гарч, энэ оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэллээ. Хэрэгжүүлэгч байгууллагаас ямар ямар ажил, арга хэмжээ зохион байгуулж байна вэ?

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн онд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр нэлээдгүй ажил, арга хэмжээ, төсөл, хөтөлбөрийг төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоотой хамтран зохион байгуулж, тодорхой үр дүн, ахиц гарсан.

Монгол Улсын Их Хурлаас хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Эрүүгийн хуулийн 16 дугаар бүлэгт “Хүүхдийн эсрэг гэмт хэрэг”, Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлд “Хүүхдийн эрхийг зөрчих” зөрчлийг тус тус тусган баталсан.

Энэхүү эрх зүйн шинэчлэлийн үр дүнд хүүхдийг хүчирхийлэл, дарамт мөлжлөг, үл хайхрах байдлаас ангид байлгах, тэдний хамгаалагдах эрхийг баталгаажуулснаар манай улс хүүхдийн эсрэг хүчирхийллийг бүх орчинд хуулиар хориглосон дэлхийн 49 дэх орон болсон.  

Олон улсын гэрээ, конвенц, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, төрөөс хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 152 дугаар тогтоолоор цагдаагийн байгууллагын хүүхдийн байцаагчийн 103 орон тоог олон улсын жишигт нийцүүлэн баталсантай холбогдуулан хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллах алба хаагчдыг сургаж бэлтгэх, мэргэшүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж байна.

Үүнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын зарим алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын бүтцэд тодорхой өөрчлөлтүүдийг хийж, боловсон хүчний дотоод нөөц, боломжоор алба хаагчдын дунд сонгон шалгаруулалт зарлан, шалгалтад тэнцсэн алба хаагч нарыг томилон ажлуулж эхлээд байгаа юм.

Шинээр томилогдож буй алба хаагчдыг хэрхэн мэргэшүүлж, дадлагажуулж байна вэ?

-Цагдаагийн төв байгууллагаас Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж буй алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын 178 алба хаагчдад хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомж, төрөөс баримталж буй бодлого, хамгааллын хариу үйлчилгээний талаар мэдлэг олгох, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, мэдээлэл солилцох үйл ажиллагаанд суралцах, алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх зорилготой цахим сургалтыг энэ оны 02 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтыг мэргэшсэн, мэргэжлийн алба хаагчид удирдан явуулж байгаа бөгөөд алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, Хүүхдийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн нар хамрагдаж байна.

Мэргэшсэн алба хаагчид бэлтгэгдсэнээр насанд хүрээгүй хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр мэргэшиж, хүүхэд гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллах юм.

Дээрх сургалт нь хүүхдийн эрх хамгаалах чиглэлээр ажиллах алба хаагчдад хэрхэн үр дүнгээ өгч байна вэ?

Шинээр томилогдсон алба хаагчдыг мэргэшүүлэх, ур чадварыг дээшлүүлэх, Хүүхэд залуучуудыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Эрх зүйн мэдлэг олгох албан бус сургалтын хөтөлбөр”-ийг боловсруулан 12 төрлийн сургалтын модуль хичээлийг бэлтгэн мэргэжлийн багш, албан хаагчид сургалтыг зохион байгуулж байгууллаа. Энэ сургалтад хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллах 178 алба хаагч хамрагдсан. Олон улсын гэрээ, конвенц хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг дээшлүүлэх, ажиллах хүний нөөцийг нэмэгдүүлж, мэргэшүүлэх зэрэг ажлуудыг шат дараатай зохион байгуулна.

Өмнө жил хүүхэд үйлдсэн гэмт хэрэг, зөрчил буурсан уу?

Тийм. Өмнөх онд насанд хүрээгүй хүний үйлдсэн гэмт хэрэг 26 хувиар буурсан нь Коронавирус /Covid-19/-ын халдвар дэлхий нийтэд тархаж, Монгол Улсад бүх нийтийн хөл хорио, хязгаарлалт, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлсэн нь хүүхдүүд гэртээ ихэнхи цагийг өнгөрүүлж, гудамж талбайд үйлдэгддэг хулгайлах, залилах, дээрэмдэх гэмт хэргүүдэд хохирох холбогдох нь буурсантай  холбоотой гэж дүгнэж болохоор ба нөгөө талаас цагдаагийн байгууллагаас хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг тасралтгүй зохион байгуулж ажилласантай холбон тайлбарлаж болохоор байна.

Цагдаагийн байгууллагын хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх нэгж нь түүхийн явцад гэмт хэрэг үйлдсэн хүүхэдтэй түлхүү ажиллаж байсан бол өнөө цагт хүүхдийг гэмт хэрэг үйлдэх, өртөж хохирохоос хамгаалах, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, тэдэнд тусламж үйлчилгээ үзүүлэх, холбон зуучлах, тэдний эрх аюулгүй байдлыг хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллана.

Ярилцсанд баярлалаа.

ШИНЭ МЭДЭЭ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
0
62
2026/11/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
78
2026/11/03
Төрийн албаны тухай хуулиас...
Төрийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/03
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
253
253
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
253
253
2026/11/02
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
253
253
2026/11/02
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
253
253
2026/10/30
ЦДЦБ-ын 2026-10 сар шинэчлэгдсэн төсөв
253
253
2026/10/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/30
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/30
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
253
253
2026/10/28
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/28
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
253
253
2026/10/28
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
253
253
2026/10/28
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд "Мэндчилгээ" дэвшүүллээ
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/28
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/28
Архивын улсын үзлэг эхэллээ
Архивын улсын үзлэг эхэллээ
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/26
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
253
253
2026/10/26
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/26
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
0
62
2026/11/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
78
2026/11/03
Төрийн албаны тухай хуулиас...
Төрийн албаны тухай хуулиас...
0
79
2026/11/03
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
0
84
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
143
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
0
132
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
0
129
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
0
125
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
0
78
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
0
76
2026/11/02
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос