en

Цагдаагийн хошууч Э.Энхболд: Хуурамч баримт бичиг үйлдэж, ашиглавал эрүүгийн хариуцлага хүлээдэг хуультай

2020-12-29 13:33:00
6310

Монгол Улсын Засгийн газрын энэ оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 226 дугаар тогтоол, мөн сарын 22-ны өдрийн нийслэлийн Засаг даргын А/1320 тоот “Бүх нийтийн бэлэн байдал”-ын зэрэгт 12 дугаар сарын 23-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд шилжүүлэх тухай захирамж гарсан. Үүнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчийн тушаал гарснаар Улаанбаатар хүрээний цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид  өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллаж байна. Тээврийн цагдаагийн албанаас иргэдийн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавих, хязгаарлалт тогтоох чиг үүргийн дагуу удирдлага зохион байгуулалтын ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар  тус албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболдоос тодрууллаа.

Нийслэлийн хэмжээнд 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 06 цагаас эхлэн хатуу хөл хорио тогтоон ажиллахад танай албаны чиг үүргийн  хүрээнд  нөхцөл байдал ямар байна вэ?

Тээврийн цагдаагийн албаны тухайд нийслэл хотын доторх болон нийслэл хотоос орох, гарах шалган нэвтрүүлэх товчоодод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр хяналт тавин ажиллаж байна. Алба хаагчид өглөө, өдөр, шөнийн гэсэн гурван ээлжээр 24 цагийн туршид гудамж замын хөдөлгөөнд хяналт тавьж, хязгаарлалт хийн ажиллаж байна.

“Бүх нийтийн бэлэн байдал”-д шилжсэн сүүлийн долоо хоногийн хугацаанд хязгаарлалттай холбоотойгоор хөдөлгөөний эрчим буурч, авто замын ачаалал 70 гаруй хувиар буурсан. Хөдөлгөөнд зөвхөн үйл ажиллагааг нь нийслэлийн Засаг даргын захирамжийн хавсралтад  зөвшөөрсөн 15 салбарын ажилтан, албан хаагчдын QR тусгай зөвшөөрөл олгогдсон тээврийн хэрэгсэл оролцож байгааа. Үүнтэй холбоотойгоор тус албанд ирэх зам тээврийн ослын дуудлага мэдээлэл өнгөрсөн 2019 оны мөн үеийн 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад  61.5  хувиар, зам тээврийн ноцтой осол, хэргийн дуудлага 74.2 хувиар тус тус багассан байдалтай байна.

Энэ хугацаанд нийтлэг ямар зөрчил дутагдал гарч байна. Иргэд олон нийтдээ  ямар сэрэмжлүүлэг хүргэх вэ?

Энэ удаад нийслэлд тогтоосон “Бүх нийтийн бэлэн байдал”-ын үед дийлэнх иргэд маш хариуцлагатайгаар хорио цээрийн дэглэмийг сахиж байна. Энэ нь үүрэг гүйцэтгэж байгаа мэргэжлийн байгууллагууд болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж, хязгаарлалт тогтоон ажиллаж байгаа алба хаагчдын үйл ажиллагаанд дэм болж байна. Иргэд ийнхүү ухамсартай байгааг хараад манай алба хаагчид улам урам авч, гадаа цаг агаар хүйтэн, нөхцөл байдал хүнд ч иргэдийнхээ төлөө илүү хичээн ажиллахад түлхэц болж байгаа юм.

Гэтэл зарим иргэд өөрийн хувийн  эрх ашиг, хүслээ тэргүүнд  тавьж хорио цээрийн дэглэм, журмаа сахилгүй тээврийн хэрэгслээр шилжилт хөдөлгөөн хийх зэргээр өөрийгөө болон бусад иргэдийг эрсдэлд оруулж болзошгүй үйлдлийг гаргаж байгаад харамсаж байна. Тухайлбал: Өмнөх хязгаарлалтаар олгож байсан хүчингүй болсон QR тусгай зөвшөөрлийг автомашиндаа байршуулан хөдөлгөөнд оролцох, зөвшөөрөл олгогдсон хэдий ч хориглосон цагаар зорчих, бусдын автомашины тусгай зөвшөөрлийг ашиглах зэрэг зөрчил дутагдлыг гаргаж байгааг газар дээр нь илрүүлэн шалгаж байна.

Ингэж хорио цээрийн дэглэм зөрчин ашиглаж байгаа тусгай зөвшөөрлийн асуудлаар зарим иргэд эрүүгийн хариуцлага хүлээж байна. Иргэд  Монгол Улсын Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлд заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэгт холбогдон эрүүгийн хариуцлага хүлээх эрсдэлтэй гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Мөн өөрт нь ажил үйлчилгээтэй нь холбогдуулан олгогдсон тусгай зөвшөөрлөө ашиглан автомашинаараа дэмий сэлгүүцэн өөр зорилгоор ашиглах, зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхлэн зорчигч тээвэрлэх зэрэг эрсдэлтэй үйл ажиллагаа явуулах зөрчил дутагдал гаргаж байгааг илрүүлэн  ажиллаж байна.

Орон нутагт болон нийслэлд зорчиж байгаа иргэддээ хандаж ямар анхааруулгыг Тээврийн цагдаагийн албанаас хүргэх вэ?

Өнгөрч буй долоо хоногийн хугацаанд ноцтой зам тээврийн ослын улмаас 4 хүний амь нас хохирсон байна. Тухайлбал: энэ сарын 24-ний өдөр Дундговь аймагт мотоцикл  барьж явсан 46 настай иргэн амиа алдсан. Мөн 2020-12-27-ны өдөр Баян-өлгий аймагт суудлын автомашин онхолдож 20 настай залуугийн амь нас хохирсон, мөн тухайн өдөр Төв аймагт мотоцикл онхолдож жолоодож явсан 65 настай иргэн амиа алдсан тохиолдол бүртгэгдэн шалгагдаж байна. Харин нийслэлд энэ сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Баянхошууны замд суудлын автомашин гудамжны гэрэлтүүлгийн шон мөргөж, жолоодож явсан 41 настай иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Иймд ноцтой зам тээврийн осол гарч байгаа үндсэн шалтгаан болох согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, хурдаа зөв тохируулан халтиргаатай замаар анхаарал болгоомжтой бага хурдаар зорчих, жолооч гэлтгүй зорчигч нар ч гэсэн хамгаалах бүсийг тогтмол зүүх, шөнийн цагаар автомашиныхаа гаднах гэрэлтүүлэх хэрэгсэл бүрэн эсэхийг тогтмол шалгаж, бүрэн асааж байх, улирал цаг агаарын нөхцөлд тохирсон өвлийн тэмдэглэгээ, хээтэй дугуй ашиглах зэрэгт онцгой анхаарч хөдөлгөөнд оролцоорой гэж  иргэддээ   зөвлөж байна. 

Хүйтний эрч хүч чангарч байна. Хатуу хөл хорионы хугацаанд зам тээврийн ослын нөхцөл байдал ямар байна вэ?

Энэ оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 12 дугаар сарын 14-ний өдрийн хугацаанд мөрдөгдсөн “Бүх нийтийн бэлэн байдал”-ын нөхцөл байдлыг өмнөх 2019 оны тухайн өдрүүдийн нөхцөл байдалтай харьцуулан үзэхэд зам тээврийн ослын дуудлага мэдээлэл 2894 бүртгэгдэж өмнөх үеэс 64 хувиар, зам тээврийн гэмт хэрэг 73 гарч өмнөх үеэс 68 хувиар, хүний амь нас хохирсон тохиолдол 15 бүртгэгдэж өмнөх үеэс 60 хувиар, гэмтсэн хүн 71 бүртгэгдэж өмнөх үеэс 73 хувиар тус тус буурч байсан.

Харин хоёр дахь удаагийн “Бүх нийтийн бэлэн байдал”-д шилжсэн 12 дугаар сарын 23-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд 485 зам тээврийн ослын дуудлага бүртгэгдэж, 14 гэмт хэргийн улмаас 4 хүний амь нас хохирч, 8 хүн гэмтэж, согтуугаар автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 151 зөрчлийг илрүүлж ажилласан. Гадаа хэдийгээр хүйтэн байгаа ч алба хаагчид маань хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, иргэдийн аюулгүй байдлыг хангах, цар тахлаас сэргийлэх хорио, цээрийн дэглэмийг мөрдүүлэх өндөр их хариуцлага хүлээж төрийнхөө сүлдэнд тангараг өргөсөн учраас бидэнд халшрах, няцах эрх байхгүй. Тиймээс бид та бүхнийхээ төлөө хүйтнийг үл ажран үүргээ нэр төртэй биелүүлэх болно. Харин иргэд та бүхэн минь хариуцлагатай байж амны хаалтаа зүүж, ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэмээ сахиж, орон гэртээ байхад анхаараарай.

Айлчлан ирж буй шинэ ондоо айл өрх бүр аз жаргал, эрүүл энх байж, замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ баримтлан, бусдадаа хүндэтгэлтэй хандаж, аюул эрсдэлгүй байх болтугай.  Хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа хичээцгээе

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба 

ШИНЭ МЭДЭЭ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
0
102
2026/11/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
134
2026/11/03
Төрийн албаны тухай хуулиас...
Төрийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/03
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
253
253
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
253
253
2026/11/02
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
253
253
2026/11/02
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
253
253
2026/10/30
ЦДЦБ-ын 2026-10 сар шинэчлэгдсэн төсөв
253
253
2026/10/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/30
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/30
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
253
253
2026/10/28
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/28
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
253
253
2026/10/28
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
253
253
2026/10/28
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд "Мэндчилгээ" дэвшүүллээ
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/28
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/28
Архивын улсын үзлэг эхэллээ
Архивын улсын үзлэг эхэллээ
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/26
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
253
253
2026/10/26
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/26
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
0
102
2026/11/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
134
2026/11/03
Төрийн албаны тухай хуулиас...
Төрийн албаны тухай хуулиас...
0
133
2026/11/03
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
0
112
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
201
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
0
183
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
0
175
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
0
175
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
0
106
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
0
100
2026/11/02
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос