en

Цагдаагийн дэд хурандаа Э.Товуудорж: Ж.Одонгоог худал мэдээлэл тараасан, цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй үндэслэлээр түр саатуулсан

2020-11-13 20:18:00
5063

Эх сурвалж: Өдрийн сонин

Өнгөрөгч амралтын өдрүүдэд БНХАУ-аас ажиллах хүчин нууцар оруулж ирж байна гэх мэдээллийг цахим орчинд өөрийн хаягаараа дамжуулсан иргэн Ж.Одонгоог ЦЕГ-аас түр саатуулсан талаарх мэдээлэл олны анхааралд байгаа юм. Ингээд тус хэргийн талаар ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Дэд дарга, цагдаагийн дэд хурандаа Э.Товуудоржтой ярилцлаа.

-БНХАУ-ын иргэдийг шөнийн цагаар нууцаар оруулж ирж байна, Монголын цагдаа нар эх орон ард түмнийхээ төлөө ажилладаггүй БНХАУ-ын талд хэдий нь  ажиллаад эхэлчихсэн байна гэх утга агуулга бүхий шууд дамжуулалтыг өөрийн цахим хуудсаараа дамжуулсан иргэн Ж.Одонгоог цагдаагийн байгууллагаас түр саатуулсан хэрэг олны анхаарлын төвд байна л даа. Ямар шалтгаанаар иргэн Ж.Одонгоог саатуулсан юм бол?

Иргэн Ж.Одонгоог яагаад саатуулсан бэ гэдэг асуултад хариулт өгөхийн өмнө цагдаагийн байгууллагын алба хаагчид ямар үүрэгтэй ажил үүргээ гүйцэтгэдэг талаар ойлголт өгөх нь зүйтэй болов уу. Аж ахуйн нэгж байгууллагууд гадаадаас мэргэшсэн ажиллах хүч авах хүсэлтээ Хөдөлмөр, Нийгэм хамгааллын яаманд гаргаснаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн тогтоол гаргуулж тухайн квотынхоо хүрээнд ажиллах хүчээ оруулж ирдэг. 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс хойш манай улс гадаад улсаас ажиллах хүчээ татан авах үйл ажиллагаа эхлүүлсэн. БНХАУ-ын иргэдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлж, 21 хоногийн турш тусгаарлалтад байлган, шаардлагатай бүхий л шинжилгээг авч коронавирусийн халдваргүй гэдэг нь батлагдсаны дараа ажлын  байран дээр гаргадаг. БНХАУ-ын иргэдийг олон тоогоор хил нэвтрүүлсэн гэх асуудалд ЦЕГ-аас “Ерөнхийлөгчийн 10-р зарлиг, Хорио цээрийн дэглэм, хязгаарлалт тогтоох тухай Засгийн газрын тогтоолууд, УОК-ын шийдвэрүүд, Монгол Хятадын боомтын ногоон гарцыг хэрэгжүүлэх түр журам, зорчигчийг улсын хилээр түр нэвтрүүлэх журмыг үндэслэн худалдаа ложистек үйлдвэрлэл хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд оролцох гадаад инженер, техникийн ажилтнуудыг түр хамгаалах байранд хүргэх хугацаанд цагдаагийн байгууллага хэв журмын хамгаалалтыг зохион байгуулан ажилласан.

Монгол Улсын хилээр нэвтрүүлэхдээ халдвар, хамгааллын дэглэм сахиулах, бусад төрлийн зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд тодорхой цаг хугацаа шаарддагаас хамааран Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас ойролцоогоор 18 цагийн үед Улаанбаатар хот руу хөдөлж, дараа өдрийн өглөөний 04-06 цагийн хооронд ирдэг. Уг халдвар хамгааллын үйл ажиллагаа нь зайлшгүй хийгдэх шаардлагатай бөгөөд иргэн О-гоос олон нийтийн сүлжээнд нийтэлсэн “шөнийн цагаар нууцаар оруулж ирж байна” гэх мэдээлэл нь огт үндэслэлгүй, худал мэдээлэл болно.

-Тэгвэл та бүхнийг хуулийн хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлж байх мөчид иргэн Ж.Одонгоо шууд дамжуулалт хийж буруу ташаа ойлголтыг ард иргэдэд төрүүлсэн хэрэг үү?

-Ард иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Гэхдээ өөрийн  олж авсан батлагдаагүй мэдээлэлд тулгуурлаж цахим орчинд худал мэдээлэл түгээх, хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжилж хэрхэвч болохгүй. Иргэн О-гийн хувьд БНХАУ-ын иргэдийг ямар нэгэн зөвшөөрөлгүй, хууль бусаар цагдаагийн хамгаалалтад авч хилээр нэвтрүүлсэн байна гэх худал мэдээлэл тараасан. Гэтэл бүх зүйл хууль дүрэм, журмын дагуу явагдаж байгаа талаар ХХЕГ, ОБЕГ-ын удирдлагууд удаа дараа мэдээлэл хийсэн. Гэвч дээрх хүмүүс энэ талаар огт мэдээлэл хийдэггүй талаар олон нийтийн сүлжээнд мэдээлэл өгч байгаа нь буруу, ташаа ойлголт юм. Иргэн О-ийн хувьд Нэгдүгээрт, албан үүргээ гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагчдыг хэл амаар доромжилсон. Та бүхэн бичлэгийг нь үзсэн бол мэдэж байгаа байх. Ард иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө зүтгэж байгаа цагдаагийн алба хаагч бүр аав, ээж, ах, дүү, эмээ өвөө, найз нөхөд, үр хүүхэд, хань ижилтэй. Миний аав цагдаа гээд ааваараа бахархчихсан гүйж яваа хүүд “Танай аав хужаагийн цагдаа биз дээ” гээд хэн нэгэн хэлэх мөчид ямар сэтгэгдэл төрөх бол оо. Ажлаа хийж байгаа цагдаагийн алба хаагч руу хүссэн хүн бүр дайрч доромжилдог, хараан зүхдэг асуудал байж болохгүй. Тэнгэрийн дор төрж, хуулийн дор амьдардаг энэ цаг үед иргэн О-д цагдаагийн алба хаагчийг доромжилсон, хууль ёсны тавьсан шаардлагыг эсэргүүцсэн, мөн Засгийн газрын шийдвэрээр үүрэг гүйцэтгэсэн асуудлыг гуйвуулж иргэдэд худал мэдээлэл тараасан гэдэг үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэрэг нээж, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.

 -Яг өнөөдрийн байдлаар иргэн Ж.Одонгоог түр саатуулчихсан байгаа юм уу?

-Өнгөрөгч амралтын өдөр буюу 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэн О-г Эрүүгийн цагдаагийн албанаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12, 13.14 дэх хэсэгт заасан хэрэг бүртгэлтийн хэрэгт мэдүүлэг авах зорилгоор  дуудан ирүүлсэн болсон асуудлын талаар мэдүүлэг авч байх хугацаанд иргэн О цагдаагийн байгууллагаас зөвшөөрөлгүй гарч явсан. Иймээс бид маргааш нь буюу энэ оны 11 сарын 08-ны өдөр түүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хойшлуулшгүйгээр 48 цаг баривчилсан. Баривчилсан талаар харьяа дүүргийн шүүхэд танилцуулахад үргэлжлүүлэн цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзсэн тул Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокрорын тогтоолоор 11 дүгээр сарын 09-ний өдөр сулласан.

-Түүнийг түр саатуулсантай холбоотой зарим хүмүүс хэвлэлийн бага хурал зарласан шүү дээ?

-2020 оны арваннэгдүгээр сарын 09-ний өдөр хэсэг иргэд “хужаагийн цагдаа” гэсэн бичиглэлтэй лоозон барьж хэвлэлийн бага хурал хийсэн. Уг асуудалд холбогдуулан Цагдаагийн байгууллагын алба хаагчдын эрх ашгийг хамгаалах үүднээс СБДүүрэг дахь Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гомдол гаргасан. Ер нь цаашид үндсэрхэг үзэлтэй бүлгэм, хөдөлгөөн гээд байгаа хэсэг бүлэг иргэд, залуучуудын тархийг угааж, элдэв хэрэг зөрчилд турхирч, гэмт хэрэг, зөрчилд холбогдохоор нь өөрсдөө ард нь цэвэрхэн үлддэг асуудлуудыг таслан зогсооно.  Тэдгээр хүмүүс эрхээ эдэлж болно. Давхар үүргээ ухамсарладаг байгаач ээ гэдгийг хэлмээр байгаа юм. Та бүхэнд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нь байгаа боловч бусдыг гүтгэж, доромжилж, нэр төр, алдар хүндэд халдах нь хууль бус үйлдэл юм.

-Ажил үүргээ гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг нь эсэргүүцэх, улмаар биед нь халдсан тохиолдол цөөнгүй л гарах юм. Энэ тохиолдолд хуулийн ямар хариуцлага хүлээлгэдэг юм бол оо?

-Цагдаагийн алба хаагчид ард иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө цаг наргүй ажиллаж байна. Ялангуяа коронавирусын халдараас урьдчилан сэргийлэх онцгой дэглэмийн энэ үед мянга мянган цагдаагийн алба хаагч өргөсөн тангарагтаа үнэнчээр  ажилласаар байгааг ард иргэд ойлгож байгаа. Цагдаагийн алба хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэх, амь биед нь халдсан  тохиолдолд Монгол Улсын зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуулиар хариуцлага тооцдог. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хууль зүйн сайд Х.Нямбаатар нар Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах үеэрээ албан үүргээ гүйцэтгэж яваа цагдаагийн алба хаагчийг хэл амаар доромжлох, гүтгэн гуйвуулж, биед нь халддаг асуудалтай хатуу тэмцэх үүргийг цагдаагийн байгууллагийн удирдлагуудад өгсөн. Цаашид цагдаагийн алба хаагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах чиглэлээр онцгойлон анхаарч ажиллана.

ШИНЭ МЭДЭЭ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
67
2026/10/26
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
0
64
2026/10/26
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/26
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/23
Монгол Улсын Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл...
Монгол Улсын Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл...
253
253
2026/10/23
Хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих төслийн хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжиж өндөрлөлөө
Хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих төслийн хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжиж өндөрлөлөө
253
253
2026/10/22
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/22
Монгол Улсын Хөрөнгө оруулалтын тухай хуулиас...
Монгол Улсын Хөрөнгө оруулалтын тухай хуулиас...
253
253
2026/10/22
Дэлхийн ёс зүйн өдрийн мэнд хүргэе
Дэлхийн ёс зүйн өдрийн мэнд хүргэе
253
253
2026/10/22
Удирдах албан тушаалд шинээр дэвшин томилогдсон алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
Удирдах албан тушаалд шинээр дэвшин томилогдсон алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
253
253
2026/10/22
Хиймэл оюунд суурилсан залилангаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян эхэллээ
Хиймэл оюунд суурилсан залилангаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян эхэллээ
253
253
2026/10/21
Хоногийн хугацаанд 780 зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээлэл бүртгэгдэн шалгагдаж байна
Хоногийн хугацаанд 780 зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээлэл бүртгэгдэн шалгагдаж байна
253
253
2026/10/22
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/10/22
"Вангуард" төслийн хүрээнд Интерполын Азийн бүс нутгууд дунд "DEEPFAKES" аян эхэллээ
253
253
2026/10/22
Орон сууц худалдан авахаар 110 сая төгрөг шилжүүлж, залилуулжээ
Орон сууц худалдан авахаар 110 сая төгрөг шилжүүлж, залилуулжээ
253
253
2026/10/22
Алба хаагчдыг давтан мэргэшүүлэх сургалт эхэллээ
Алба хаагчдыг давтан мэргэшүүлэх сургалт эхэллээ
253
253
2026/10/22
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/20
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/20
Хулгайлах гэмт хэрэг үйлдэж байсан бүлэг этгээдүүдийг үйлдэл дээр нь илрүүлж, таслан зогсоолоо
Хулгайлах гэмт хэрэг үйлдэж байсан бүлэг этгээдүүдийг үйлдэл дээр нь илрүүлж, таслан зогсоолоо
253
253
2026/10/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/20
Монгол Улсын Үндсэн хуулиас...
Монгол Улсын Үндсэн хуулиас...
253
253
2026/10/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/14
Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулиас...
Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулиас...
253
253
2026/10/14
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ
253
253
2026/10/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/14
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
253
253
2026/10/14
Сүүлийн 5 сарын байдлаар суурьшлын бүсэд баавгай нэвтэрсэн талаарх 84 тохиолдол бүртгэгдлээ
Сүүлийн 5 сарын байдлаар суурьшлын бүсэд баавгай нэвтэрсэн талаарх 84 тохиолдол бүртгэгдлээ
253
253
2026/10/14
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 этгээдийг илрүүлж, зам тээврийн осол, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 этгээдийг илрүүлж, зам тээврийн осол, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийллээ
253
253
2026/10/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
67
2026/10/26
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
0
64
2026/10/26
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
62
2026/10/26
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
159
2026/10/23
Монгол Улсын Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл...
Монгол Улсын Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл...
0
154
2026/10/23
Хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих төслийн хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжиж өндөрлөлөө
Хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих төслийн хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжиж өндөрлөлөө
0
177
2026/10/22
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
212
2026/10/22
Монгол Улсын Хөрөнгө оруулалтын тухай хуулиас...
Монгол Улсын Хөрөнгө оруулалтын тухай хуулиас...
0
186
2026/10/22
Дэлхийн ёс зүйн өдрийн мэнд хүргэе
Дэлхийн ёс зүйн өдрийн мэнд хүргэе
0
160
2026/10/22
Удирдах албан тушаалд шинээр дэвшин томилогдсон алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
Удирдах албан тушаалд шинээр дэвшин томилогдсон алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
0
169
2026/10/22
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос