en

Цагдаагийн хошууч Э.Энхболд: Хүүхэд гэр бүлийн утга учир гэдгийг ойлгуулж, амлалт авна

2020-07-07 10:38:32
2805

 

Зам тээврийн хөдөлгөөний өнөөгийн нөхцөл байдлын талаар Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболдтой ярилцлаа.

Эх сурвалж: Монголын үнэн сонин  Сэтгүүлч О.Цэрэнхүү 

-Жил бүрийн дулааны аялал, зугаалгын цагаар орон нутгийн замд осол, аваарын зөрчил түгээмэл болдог. Үүнийг багасгах тал дээр ямар арга, хэмжээ авч байгаа вэ?
-Монгол Улсад зам тээврийн осол, гэмтлийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохирч байгаа ноцтой тохиолдол хөдөө, орон нутгийн замд гол төлөв гардаг. Тухайлбал, өнгөрсөн онд 561 хүний амь нас хохирсноос 75 хувь нь хөдөө орон нутгийн зам дээр гарсан. Орон нутгийн зам гэдэг нь аймгаас аймаг, аймгаас хот хоорондын улсын чанартай, хатуу хучилттай авто зам бөгөөд ноцтой осол, аваар гарч хүний амь, нас эрсдэх тохиолдол жил бүр нэмэгдэх хандлагатай байна. Мөн 6-8 дугаар сард 500 орчим хүний амь нас хохирсноос 30 хувь нь орон нутгийн замд гарсан байдаг.
Зуны дэлгэр, сайхан цагт иргэд аялж, зугаалж, олон цагаар авто машин жолоодсоноор ядарч, яарч сандарснаас осол аваар, зөрчил гаргаад байгаа юм. Эдгээрийг бууруулах зорилгоор 2017 оноос эхлээд "Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” аяны хүрээнд хяналт, шалгалтыг эрчимжүүлэх, хөдөө орон нутгийн замд зорчиж байгаа иргэдэд шаардлага тавих чиглэлээр тээврийн цагдаагийн байгууллагаас олон ажлыг зохион байгуулж ирсэн.

-Дээрх аяныг хэрэгжүүлснээр орон нутгийн замын хөдөлгөөнд илэрдэг зөрчлүүд буурсан үзүүлэлт гарсан байна. Энэ жилийн аяны онцлог нь юу вэ?

-Бид дангаараа зохион байгуулснаар энэ ажил үр дүнд төдийлөн сайн хүрдэггүй. Тиймээс төрийн, төрийн бус байгууллагуудыг татан оролцуулдаг бөгөөд ХЗДХЯ-ны Монгол Улс дахь гэмт, хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл толгойлж оролцдог. Мөн 21 аймгийн салбар зөвлөл, "Авто тээврийн үндэсний төв”, хувийн хэвшлийн байгууллагууд идэвхтэй ажиллаж байна. Энэ жил "Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл 2020” урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг улс орон даяар хэрэгжүүлж эхэллээ. Өнгөрсөн онд аваар осол, зөрчлийн тоо 18, хүний амь нас эрсэдсэн тохиолдлууд 60 хувиар буурсан.
"Яараад яахав дээ” гэсэн уриан дор энэ аяныг долоодугаар сарын 1-ээс аравдугаар сарын 15-ны хооронд улсын хэмжээнд зохион байгуулна. Өнгөрсөн сарын 30-ны едөр 21 аймгийн Цагдаагийн газрын дарга, гэмт хэргээс урьдчилан, сэргийлэх салбар зөвлөлийн холбогдох албан хаагч, Авто тээврийн үндэсний төвийн салбар, төвүүдийн инженер, техникийн ажилчдыг татан оролцуулж, хэвлэлийн дотоод хурлыг цахим хэлбэрээр хийх зөвлөмжийг хүргүүлсэн. Энэ сарын 1-ний өдөр "Орон нутгийн зам, хөдөлгөөний соёл 2020’’ нэгдсэн хэвлэлийн хурлыг Цагдаагийн ерөнхий газраас зохион байгууллаа.

-Сүүлийн үед бага насны хүүхдүүд зам, тээврийн осолд өртөх явдал цөөнгүй гарлаа. Аяны хүрээнд хүүхдийн амь насыг хамгаалах чиглэлээр ямар ажил хийхээр зорьж байна?

- Хүүхдийн амь нас хохирч буй тохиолдол хөдөө орон нутагт олон гарсан. Хөдөлгөөн эхлэхдээ ухарч хүүхдээ дайраад амь насыг нь хохироосон явдал ч байна. Иймэрхүү тохиолдол он гарснаас хойш 13 удаа бүртгэгдлээ. Мөн 29 хүүхдийн амь эрсэдсэний нэлээд хувь нь орон нутгийн замд аав, ээжтэйгээ зорчиж байхдаа осолд өртсөн байдаг.
Тиймээс аяны хүрээнд 0-3 насны хүүхдийг хамгаалалтын нэмэлт суудалгүйгээр тээвэрлэж байгаа эцэг, эхчүүдийг орон нутгийн замд зогсоож шалгана. Тухайн эцэг эхчүүдэд хүүхдийг буруу тээвэрлэхийн хор уршиг болон хүүхэд гэр бүлийн утга, учир гэдгийг ойлгуулж амлалт авна. "Би хүүхдээ дараагийн удаа хамгаалалтын нэмэлдэд суудалтай тээвэрлэнэ’’ гэсэн амлалтын уриалга үгтэй самбарын дэргэд тухайн жолоочийг зогсоож бусдыг уриалах аянд нэгдүүлэх юм. Цаашдаа хүүхдээ буруу тээвэрлэж, амь насыг нь хайхрахгүй зорчвол жолоочид тодорхой арга хэмжээ тооцох болно.

-Иргэдийн ухамсар, мэдлэгийг сайжруулах, мэдээллээр хангах зорилгоор ямар арга хэмжээ авч байна вэ?

-Иргэд рүү чиглэсэн, тэдний ухамсар, эрхзүйн мэдлэг, мэдээллийг сайжруулах зорилгоор "Оюутолгой” компани, "Мобиком”-той хамтран бэлтгэсэн видео шторк, зорилтот богино хэмжээний киног тэдний анхаарал, сонирхол, таашаалд нийцүүлэн, сошиал орчинд цацахаар бэлтгээд байна. Мөн постер, зурагт хуудсыг хотоос гарах замын урсгал дагуу байршуулж өгнө. Хөдөлгөөнт пост, цагдаагийн хяналтын 62 цэгийг түшиглэж, 24 цагаар хяналт тавихаас гадна "Жолооч танд тусалъя” арга хэмжээг өрнүүлнэ.
Авто машины салхины шил нь цэвэр, үзэмжтэй, тунгалаг байснаар аюул, саадыг бүрэнхий үед ч бүрэн харахад төвөггүй болгодог. Энэ жил орон нутгаар зорчиж буй бүх жолоочийн машины шил арчигчийн арчилгаа, ус, шингэн цацах нь хэвийн байгаа эсэх, зориулалтын нөөцлөх саванд нь нэмсэн үү гэдэг дээр цагдаагийн албан хаагчид шаардлага тавьж, усыг нь нэмүүлэх, шилийг нь цэвэрлүүлж хөдөлгөөнд оролцуулах юм.

-Орон нутагт мотоциклтой иргэд замын хөдөлгөөнд оролцдог. Ямар шаардлага, нөхцөлийг хангасан байх ёстой вэ?

-Цагдаа, жолооч аль аль нь ямар нэгэн байдлаар осол аваар гаргахгүй, хэн нэгнийг хохироож, гэмтээж бэртээхгүй байхыг зорьдог. Цагдаа таныг зогсоогоод шаардлага тавиад байна гэдэг нь та болон тантай хамт зорчиж буй хүмүүсийн амь насны төлөө анхаарал тавьж байгаа хэрэг гэдгийг ард иргэд ойлгох хэрэгтэй. 2020 оны эхний зургаан сарын байдлаар мотоциклтой холбоотой осол, аваараар 36 хүний амь нас хохирсон. Иймд техникийн хувьд бүрэн оношилгоонд хамрагдаж, жолооч, зорчигч хамгаалах малгай өмсөх, мотоцикл жолоодох "А" ангиллын эрхийн үнэмлэхтэй байх ёстой. Эдгээрийг хангаагүй тохиолдолд хөдөлгөөнд оролцуулахгүй.

-Замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг сануулж, олон нийтэд хандаж юу хэлэх вэ?

-"Хурдан яваад ирэв үү” гэж хэн ч асуудаггүй. Яарч, сандарч байгаа байдал нь жолоочийн анхаарлыг өөр зүйлд сарниулж осол, гэмтэлд өртүүлдэг. Энэ зун аялж, амрахдаа хайртай хүмүүс чинь хамт зорчиж байгааг санаж, яаралгуйгээр хөдөлгөөнд оролцоорой. Жолооч эрсдэл гаргах юм бол хамт зорчигч хүмүүс хохирдог. Тиймээс тэдгээр хүмүүсийн амь насыг хамгаалж, анхаарлаа хандуулаарай. Хэрвээ жолооч алдаа, зөрчил гаргавал хамт зорчиж буй иргэн та зөв шаардлага тавих эрхтэй. Хойно сууж байгаа хүмүүсийг хамгаалах бүс зүүхийг шаардана. Хэрвээ таны хамгаалах бүс суудлын бүтээлгэний доор дарагдсан байвал бүсийг ил гарган зүүж хөдөлгөөнд оролцох нь чухал.

О.Цэрэнхүү
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

ШИНЭ МЭДЭЭ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
52
2026/10/14
Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулиас...
Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулиас...
0
50
2026/10/14
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ
253
253
2026/10/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/14
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
253
253
2026/10/14
Сүүлийн 5 сарын байдлаар суурьшлын бүсэд баавгай нэвтэрсэн талаарх 84 тохиолдол бүртгэгдлээ
Сүүлийн 5 сарын байдлаар суурьшлын бүсэд баавгай нэвтэрсэн талаарх 84 тохиолдол бүртгэгдлээ
253
253
2026/10/14
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 этгээдийг илрүүлж, зам тээврийн осол, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 этгээдийг илрүүлж, зам тээврийн осол, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийллээ
253
253
2026/10/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/14
Худал мэдээлэл түгээсэн иргэнд хариуцлага тооцлоо
Худал мэдээлэл түгээсэн иргэнд хариуцлага тооцлоо
253
253
2026/10/14
Алба хаагчид 22 мянга гаруй мод тарилаа
Алба хаагчид 22 мянга гаруй мод тарилаа
253
253
2026/10/14
Эрүүгийн хуулиас...
Эрүүгийн хуулиас...
253
253
2026/10/14
Монгол Улсын Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
Монгол Улсын Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
253
253
2026/10/14
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдүүдийг илрүүллээ
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдүүдийг илрүүллээ
253
253
2026/10/14
Миний мөр...
Миний мөр...
253
253
2026/10/08
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 114 иргэнийг түр саатууллаа
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 114 иргэнийг түр саатууллаа
253
253
2026/10/08
Ахмадуудаа алдаршуулъя
Ахмадуудаа алдаршуулъя
253
253
2026/10/08
Иргэдийг залилсан этгээдүүд  улсын хилээр гарч зугтах гэж байсныг  таслан зогсоолоо
Иргэдийг залилсан этгээдүүд улсын хилээр гарч зугтах гэж байсныг таслан зогсоолоо
253
253
2026/10/08
Хоногийн хугацаанд 145 хэргийг нөхөн илрүүллээ
Хоногийн хугацаанд 145 хэргийг нөхөн илрүүллээ
253
253
2026/10/08
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/08
Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ
Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ
253
253
2026/10/08
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/12
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн 88 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, үйлдлийг таслан зогсоолоо
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн 88 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, үйлдлийг таслан зогсоолоо
253
253
2026/10/08
Монгол Улсын Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулиас...
Монгол Улсын Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулиас...
253
253
2026/10/12
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛАВ
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛАВ
253
253
2026/09/30
Тендерийн ерөнхий болон тусгай шаардлагын талаар
Тендерийн ерөнхий болон тусгай шаардлагын талаар
253
253
2026/09/30
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
253
253
2026/09/29
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзалт зохион байгууллаа
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзалт зохион байгууллаа
253
253
2026/09/29
Санхүү, ар талын албаны данс бүртгэлтэй газрын мэдээлэл
Санхүү, ар талын албаны данс бүртгэлтэй газрын мэдээлэл
253
253
2026/09/29
Санхүүгийн хяналт шалгалт хийсэн талаар
Санхүүгийн хяналт шалгалт хийсэн талаар
253
253
2026/09/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
52
2026/10/14
Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулиас...
Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулиас...
0
50
2026/10/14
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ
0
63
2026/10/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
46
2026/10/14
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
0
45
2026/10/14
Сүүлийн 5 сарын байдлаар суурьшлын бүсэд баавгай нэвтэрсэн талаарх 84 тохиолдол бүртгэгдлээ
Сүүлийн 5 сарын байдлаар суурьшлын бүсэд баавгай нэвтэрсэн талаарх 84 тохиолдол бүртгэгдлээ
0
47
2026/10/14
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 этгээдийг илрүүлж, зам тээврийн осол, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 этгээдийг илрүүлж, зам тээврийн осол, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийллээ
0
50
2026/10/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
44
2026/10/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
42
2026/10/14
Худал мэдээлэл түгээсэн иргэнд хариуцлага тооцлоо
Худал мэдээлэл түгээсэн иргэнд хариуцлага тооцлоо
0
44
2026/10/14
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос