Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын “Төрийн алба хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцаар хангах хөтөлбөр”-т хамрагдсан алба хаагч нарт БАТЛАМЖ гардууллаа
2020-07-02 17:54:00
1776
Цагдаа, Дотоодын цэргийн анги байгууллагын коронавируст халдвар “Ковид-19”-ын цар тахалтай тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдаас Засгийн газрын “Төрийн алба хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцаар хангах хөтөлбөр”-т хамрагдсан алба хаагч нарын “БАТЛАМЖ”-ийг гардуулах арга хэмжээг өнөөдөр /2020.07.02/ зохион байгууллаа.
Энэхүү "Батламж"- ийг Цагдаа, Дотоодын цэргийн анги байгууллагын 12 газар, хэлтэс, төв, штабын 100 алба хаагчид гардуулсан юм. Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, бусдыгаа манлайлан ажилласан алба хаагч нартаа ажлын амжилт хүсэж байна.