en

“Цагдаагийн албанд зүтгээд анх удаа хүний амь аварсан нь үерт урссан 11 настай хүү байлаа”

2020-06-26 10:06:00
1531

Өчигдөр /2020.06.24/ УИХ-ын 2020 оны сонгуулийн санал хураалт орон даяар зохион байгуулагдаж өндөрлөсөн билээ. Сонгуультай зэрэгцээд ширүүн аадар бороо асгарч, мөндөр орсноос орон нутаг болон нийслэл хотын олон айл өрх, тээврийн хэрэгслүүд үерт өртөж, их хэмжээний гарз хохирол учирсан байна. Тэгвэл өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг, Тахилтад буусан их үерт 11 настай хүү урсаж, улмаар тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид амь тэмцэн, амжилттай аварчээ.

Иймд бид албан үүргээ бахархалтайгаар гүйцэтгэж, эрдэнэт хүүгийн амийг аварсан алба хаагчид болох СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн нийгмийн хэв журмыг хамгаалах тасгийн хороо хариуцсан цагдаагийн дэд ахлагч Г.Бат-Өлзий, Эргүүлийн цагдаа жолооч, дэд ахлагч Б.Отгонбат нартай ярилцлаа.

Эх сурвалж: www.egvvr.mn Сэтгүүлч О.Цолмон

-ХҮҮХДИЙН ЭЦЭГ ЭХИЙГ ХАРААД “ХҮҮГ НЬ ЗААВАЛ ЭСЭН МЭНД УСНААС ГАРГАЖ ӨГНӨ” ГЭЖ ӨӨРСДИЙГӨӨ ЗОРИГЖУУЛСАН-

-Өчигдөр орой Сонгинохайрхан дүүрэгт 11 настай хүүг үерийн уснаас амийг нь аварсан байсан. Та бүхнийг очиход нөхцөл байдал ямар байсан бэ?

-Г. Б: Миний хувьд өчигдөр 22-р хороо, Тахилтын хэсгийн сонгуулийн санал хураах байранд жижүүрийн үүргийг гүйцэтгээд, ажиллаж байсан. Оройн 18:00 цагийн үед иргэнээс “Тахилтын гуравдугаар буудал, сургуулийн арын баруун талын жалганд бага насны хүүхэд урсаж байна” хэмээх дуудлага мэдээлэл ирсэн. Тухайн дуудлагыг авсан даруйдаа цаг алдалгүй гүйгээд очсон.

Намайг жалга уруудаад гүйж байхад, цагдаагийн 102 дугаарт дуудлага ирж, улмаар Г.Отгонбат тухайн бүсэд ирсэн. Тэгээд бид хоёр хоорондоо утсаар холбогдож жалганы дээр, доороос нь тосож уулзахаар тохироод гүйсэн. Хоёр талаас нь хөөж гүйгээд дундаа ирэхэд золоор хүүг үерийн уснаас амжилттай гаргаж чадсан.

-Б. О: 102 утсаар дуудагдаад ирэхэд үерт хүүгийн толгой л харагдаж байсан. Тийм болохоор их эмээсэн л дээ. Алдчихаагүй байгаасай л гэж их бодсон. Учир нь бид хоёрын хувьд албан үүргээ гүйцэтгэж байхад ийм гэнэтийн осол учирч байсангүй. Анхны удаа болоод тэр үү, хэн хэн маань тодорхой хэмжээнд эмээсэн, бас самгардсан л даа. Ялангуяа хүүхдийн эцэг эхийг хараад “хүүг нь заавал эсэн мэнд гаргаж өгнө” гэж өөрсдийгөө зоригжуулсан.

-Тухайн үерлэсэн газар нь ямар байршилтай, эрсдэл бүхий газар байсан бэ?

-Г. Б: Тухайн газар нь байгалиараа тогтсон гуу жалгатай газар юм. Улмаар их хэмжээний бороо орсны улмаас гуу жалга усаар дүүрч, түүнд нь хүүхэд өртсөн юм билээ. Урсгал нь ширүүн, бас гүнзгий байсан тул хүүхэд бүү хэл том хүмүүс ч мөн үерт өртөж живэх эрсдэл өндөр харагдсан. Анх төсөөлснөөс байдал илүү хүнд байсан.

-ХҮҮГ ГАРГАХААР ҮЕРЛЭСЭН УС РУУ ОРОХОД ЭРЭГ ХАВИАРАА ӨВДӨГНИЙ ДЭЭГҮҮР ТАТАЖ БАЙСАН-

-Хүүхэд урсаж байгааг харсан мөчид та бүхэнд юу бодогдож байв?

Г. Б: Хэтэрхий оройтохоос нь өмнө хүүг хурдхан л аврахыг хүссэн. Яг үнэнийг хэлэхэд юу ч бодогдоогүй. Самгардаж, сандраад бага зэрэг айдастай байсан. Нүдэн дээрээ аварч чадахгүй алдах вий гэхээс л их айсан. Г.Отгонбат маань дээрээс нь би доороос нь тосоод гүйхэд, хоёулаа байгаа болохоор бариад авах байх гэсэн итгэлтэйгээр л гүйсэн дээ.  Хүү жалганы зүүн талаар урсаж байсан юм. Усны зах руу ороход л үерийн ус миний өвдөгний дээгүүр түвшинд, миний санаснаас их гүнзгий байсан.

-Б.О: Би тэр өдөр хороон дээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж таарсан л даа. Тэгээд дуудлага аваад хүүхэд урссан нөхцөл байдал дээр нь ирэхэд хэцүү байсан. Учир нь хүүхдээ үерт урсгаад эцэг эх нь хагас галзуурлын байдалтай, биеэ хянах чадваргүй, үерлэсэн гол руу хүүхдийнхээ араас орох гээд их тэвдсэн байсан. Хэрэв эцэг эх, хүүхдээ дагаад үерлэсэн ус руу орсон бол нөхцөл байдал хэцүүдэх байлаа. Учир нь үерийн урсгал ширүүн учир гурвуул амь насаа алдах өндөр эрсдэлтэй байсан. Яг энэ үеэр манай эргүүлийн офицер, цагдаагийн ахмад н.Цолмон маань хүүхдийн ээж аавыг үерийн ус руу орохоос нь сэргийлж, сэтгэл санааг нь тайвшруулж тусалсан. Тэгээд л Г.Бат-Өлзий рүү залгаад бид хоёр жалганы хоёр талаар дээр доороос нь тосоод гүйсэн.

-Хүүг уснаас гаргахад биеийн байдал нь ямархуу байсан бэ?

-Г. Б: Үерийн усанд урсаж явахдаа биедээ олон тооны зүсэлт, шархыг авсан, мөн их хэмжээний ус залгисан байдалтай байсан. Миний хувьд хүүг уснаас гаргаад, залгисан усыг л гаргахыг хичээсэн. Азаар сонгуулийн санал хураах байранд эмч, сувилагч нар ажиллаж байсан учир түргэн тусламжийн тэрэг ирэхээс өмнө, хүүд шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлээд хүлээлгэж өгсөн.

-ЦАГДААГИЙН АЛБАНД ЗҮТГЭЭД АНХ УДАА ХҮНИЙ АМЬ АВАРСАН НЬ ҮЕРТ УРССАН 11 НАСТАЙ ХҮҮ БАЙЛАА-

-Цагдаагийн албанд хэдэн жил ажиллаж байна вэ. Өмнө нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа хүний амь насыг ийн аварч байв уу?

-Г.Б: Би 2017 оноос хойш цагдаагийн албанд ажиллаж байна. Энэ хугацаанд иймэрхүү амь өрссөн зүйлтэй тулгарч байгаагүй. Хүний амь аварсан анхны тохиолдол байлаа. Тиймээс ч сэтгэгдэл их өндөр байна. Хүүхдийнхээ амь насыг аварчихаад үргэлжлүүлээд албан үүргээ гүйцэтгэсэн.

Хувцас маань бүсэлхийнээс доош норж, элс, шавхай болчихсон байсан ч хүүхдийн амь насыг аварч чадсан гэж бодоход л сэтгэл тэнэгэр, уужим байсан. Миний хувьд сонгуулийн санал хураах байранд ажиллаж байсан учраас, хүүхдээ түргэн тусламжийн төв хүргэж өгсний дараа үргэлжлүүлээд албан үүргээ гүйцэтгэж эхэлсэн. Хүмүүс гайхаад л хараад байсан /инээв/. Гэхдээ магадгүй би тухайн өдөр болсон зүйлийг хэзээ ч мартахгүй болов уу.

-Б.О: Би цагдаагаар ажиллаад хоёр жил гаруй хугацаа өнгөрч байна. Хүний амь аварсан нь мөн л анхны тохиолдол байсан. Тиймээс ч нойтон, бохир хувцсаа хараад ажил албаараа эрхгүй бахархах сэтгэл төрж байлаа. Хувцас ч яахав угаагаад, хатаах асуудал. Харин хүний амь нас хохирвол хүүхдийн ар гэрт хүнд гарз тохиохоос гадна, үүргээ гүйцэтгэж байсан бидэнд сэтгэлзүйн хувьд хүнд цохилт болно шүү дээ.

-Магадгүй тухайн өдөр болсон зүйлээс хойш танд сонгосон ажил мэргэжлээрээ бахархах сэтгэл эрхгүй төрж байсан болов уу. Яагаад цагдаа болохоор шийдсэн бэ?

-Б.О: Миний хувьд багаасаа л жагсаалын цэрэг, цагдаа нарын дүрэмт хувцсыг хараад цагдаа болохыг хүсдэг байсан. Тэгээд л өөрийнхөө мөрөөдлөөр цагдаагийн албан хаагч болсон доо. Одоо ингээд мөрөөдлийнхөө үзүүрээс бага ч болов шүүрээд авсан гэж бодохоор их сайхан байдаг. Тасгийн дарга маань ч бидний ажлыг их сайн ойлгож дэмждэг. Бага насны гурван хүүхэдтэй болохоор ч тэр юм болов уу, шаардлагатай үед чөлөө өгөх зэргээр харилцан уялдаатай ажилладаг.

-Г.Б: Би ч гэсэн адилхан. Цагдаагийн дүрэмт хувцсыг хараад их сүрдэм, гоё харагддаг байсан. Тиймээс ч хүүхэд байхдаа цагдаа ах нарыг хараад тэд нар шиг болохыг хүсэж, мөрөөддөг байлаа.

-ТОМ ОХИНОО ЦЭЦЭРЛЭГЭЭС НЬ АВАХ ГЭЭД ОЧИХООР “ААВАА ТА ЦАГДАА ХУВЦАСТАЙГАА ИРЭЭРЭЙ” ГЭДЭГ-

-Цагдаагийн албан хаагч байна гэдэг нь харицлагатай, зарим өдрүүдэд цаг хугацаа хамаарахгүй, уртасгасан цагаар ажиллах болдог. Та хоёрын хувьд гэр бүл зохиож амжсан уу?

-Г.Б: Би эхнэр хүүхдийнхээ хамт амьдардаг. Эхнэрийг маань А.Пүрэв гэдэг. Хаан банкинд диллер хийдэг. Харин хүү маань одоо хоёр нас хүрч байгаа. Ханилаад 6 жил болж байна.

-Б.О: Манай хүн “Талх Чихэр” ХХК-д Хүнсний эрүүл ахуйч хийдэг. Одоогоор жирэмсний амралтаа аваад гэртээ байгаа. Эхнэр бид хоёр арван жилийн есдүгээр ангиасаа хойш үерхээд, өнөөдрийг хүртэл хамтдаа амьдарч байна. Бид дундаа гурван хүүхэдтэй. Том охин маань одоо зургаан настай. Харин дунд хүү маань 4 настай, бага охин маань 5 сар хүрч байна.

-Тэгэхээр их сургуульд суралцаж байхдаа аав болсон юм байна тийм үү?

-Б.О: Би нэгдүгээр курстээ суралцаад, хоёрдугаар курст ордог жилээ сайн дурын цэрэгт явсан юм. Яг тухайн үед эхнэр маань бие давхар байсан учир, гэр бүлийнхэндээ хэлэхээс эмээгээд цэрэгт явчихсан. Тухайн үед дөнгөж 18 настай байсан учраас эцэг эхээсээ их л эмээдэг байлаа. Эхнэртээ эндээ үлдээд хэсэг хугацаанд гэрээт цэргээр ажиллаад үлдэх үү гэхэд “арай л удаан байна” гэхээр нь Төв аймагтаа гэрээт цэргээр хоёр жил ажиллаад хот руу ирж байсан. Тэгээд л цагдаа болох мөрөөдлөө биелүүлэхээр цагдаагийн байгуулагад орж байсан.

-Хань нь ажил мэргэжлийг нь хэрхэн ойлгож, хүлээж авдаг вэ?

-Г.Б: Эхнэр маань л албан үүргээ тайван, хариуцлагатай хийх боломжийг бүрдүүлж өгдөг. Магадгүй хань минь л өнөөдөр миний ажлын гол цөм юм уу даа. Анх энэ ажилд ороход бүрдүүлэх материалаа бүрдүүлээд хамтдаа л явж байлаа.

-Б.О: Миний хувьд ч гэсэн адилхан. Эхнэр маань одоо амралттай гэртээ байгаа учраас миний хувьд ажлаа илүү тайван, хүүхдүүддээ хоргодох зүйлгүй хийж байна. Охин маань ч гэсэн аавынхаа ажлаар их бахархдаг нь надад мэдрэгддэг. Хүүхдээ цэцэрлэгээс нь авах гээд очиход, “ааваа та намайг цагдаа хувцастайгаа ирээд аваарай” гэдэг. Найзууддаа ч гэсэн их гайхуулж ярьдаг. Тиймээс ажлаараа бахархах, дурлах бас нэг шалтгаан болж өгдөг дөө.

-ХҮҮГ МААНЬ АВАРЧ ӨГСӨНД БАЯРЛАЛАА ГЭЭД ЕРӨӨЛӨӨ ХАЙРЛАСАН-

-Хэрэв хүүхдүүд нь том болоод аавынхаа ажлыг үргэлжлүүлэх цагдаагийн албан хаагч болно гэвэл та дэмжих үү?

-Г.Б: Хүү маань одоогоор нас балчир байгаа. Хэрэв том болоод тухайн үед зориг байгаад хүсэл нь мохохгүй бол хориглоод байх зүйлгүй. Дэмжинэ л гэж бодож байна.

-Б.О: Миний хувьд ч гэсэн адилхан. Хэрэв аавынхаа мэргэжлийг өвлөөд явна гэвэл дургүйцэх зүйл байхгүй. Эх орныхоо өмнө үүрэг хүлээсэн, нэр төртэй хариуцлагатай алба шүү дээ.

Хүүхдийн амь аварсан тухайгаа хань ижилдээ хэлж амжив уу?

-Г.Б: Тухайн өдрөө шөнө 05:00 цагийн үед гэртээ хариад, эргээд эхнэрийгээ унтаж байхад ажил руугаа гарсан. Эхнэртэйгээ тухтай ярилцаж амжаагүй л явна.

Аварсан хүүхдийнхээ гэр бүлтэй холбогдож амжсан уу. Хүүхдийн биеийн байдал ямар байгаа вэ?

Г. Б: Өглөө хүүхдийн ээжтэй утсаар холбогдсон. Биеийн байдал нь хэвийн байгаа, маш их баярлаж байгаагаа бидэнд уламжилсан. Хүүхдийг аварч байх үед эцэг эх нь маш их тэвдсэн байсан учир тухайн үед баярласнаа илэрхийлж амжаагүй, “та бүхэнд маш их баярлалаа” гээд ерөөлөө хүртэл хайрласан.

-Ойрын өдрүүдэд хур бороо ихтэй байх төлөвтэй байсан. Нийт уншигчдад хандаж юу хэлэхийг хүсэж байна вэ?

-Үргэлжилсэн ширүүн борооноос үүдэлтэй улс орон даяар үер усны гамшиг их байгаа учраас нийт ард иргэд маань учирч болзошгүй эрсдлээс өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалж, гол усанд орохгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Бидэнтэй цаг гаргаж ярилцсанд баярлалаа.

ШИНЭ МЭДЭЭ
“Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны нэгдсэн зөвлөгөөн боллоо
“Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны нэгдсэн зөвлөгөөн боллоо
0
25
2026/05/01
Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халлаа
Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халлаа
0
22
2026/05/01
“Нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай болж өндөрлөлөө
“Нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай болж өндөрлөлөө
253
253
2026/05/01
Мэргэжил олгох сургалтад хамрагдсан хугацаат цэргийн алба хаагчдын төгсөлтийн арга хэмжээ боллоо
Мэргэжил олгох сургалтад хамрагдсан хугацаат цэргийн алба хаагчдын төгсөлтийн арга хэмжээ боллоо
253
253
2026/05/01
Дулааны улирал эхэлж унадаг дугуй, скүүтер хулгайд алдагдах тохиолдол нэмэгдэж байна
Дулааны улирал эхэлж унадаг дугуй, скүүтер хулгайд алдагдах тохиолдол нэмэгдэж байна
253
253
2026/05/01
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/05/01
Ахлагч бүрэлдэхүүний түвшин тогтоох үзлэг зохион байгуулагдлаа
Ахлагч бүрэлдэхүүний түвшин тогтоох үзлэг зохион байгуулагдлаа
253
253
2026/05/01
“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” 2026 оны 04 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд үргэлжлэн зохион байгуулагдаж байна
“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” 2026 оны 04 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд үргэлжлэн зохион байгуулагдаж байна
253
253
2026/05/01
Монгол Улсад цэргийн дээд цол олгож эхэлсний 82 жилийн ой,
Монгол Улсад цэргийн дээд цол олгож эхэлсний 82 жилийн ой, "Монгол генералын өдөр" тохиож байна
253
253
2026/05/01
Энэ оны эхний улиралд хүүхдээс үйлдсэн 311 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнийг 61%-г ЗАЛИЛАХ гэмт хэрэг дангаар эзэлж байна
Энэ оны эхний улиралд хүүхдээс үйлдсэн 311 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнийг 61%-г ЗАЛИЛАХ гэмт хэрэг дангаар эзэлж байна
253
253
2026/05/01
Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” эхэллээ
Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” эхэллээ
253
253
2026/04/27
Бусдыг унагах нь чамайг өндөрт хүргэхгүй
Бусдыг унагах нь чамайг өндөрт хүргэхгүй
253
253
2026/04/27
“Олон улсын таеквондогийн мастеруудын улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн” амжилттай зохион байгуулагдлаа
“Олон улсын таеквондогийн мастеруудын улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн” амжилттай зохион байгуулагдлаа
253
253
2026/04/27
Гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд иргэн таны оролцоо нэн чухал
Гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд иргэн таны оролцоо нэн чухал
253
253
2026/04/27
"Бүлгийн эргүүл-2026" арга хэмжээг эхлүүлснээр хоногийн хугацаанд гудамж талбайд бүртгэгдсэн дуудлага, мэдээлэл 10 хувиар буурлаа
253
253
2026/04/27
Хусдаг сугалаанд бүү оролц!
Хусдаг сугалаанд бүү оролц!
253
253
2026/04/27
Хэрэв та цахим залилангийн халдлагад өртсөн бол цаг алдалгүй  цагдаагийн байгууллагын 102, 5126-5666 дугаарт хандаарай
Хэрэв та цахим залилангийн халдлагад өртсөн бол цаг алдалгүй цагдаагийн байгууллагын 102, 5126-5666 дугаарт хандаарай
253
253
2026/04/27
“Бүлгийн эргүүл-2026” арга хэмжээ эхэллээ
“Бүлгийн эргүүл-2026” арга хэмжээ эхэллээ
253
253
2026/04/27
Орон сууц захиалахдаа барилгын компанийн зөвшөөрлийг шалгаж хэвшье
Орон сууц захиалахдаа барилгын компанийн зөвшөөрлийг шалгаж хэвшье
253
253
2026/04/27
Хууль зүй, дотоод хэргийн яам болон харьяа агентлаг, байгууллагуудын
Хууль зүй, дотоод хэргийн яам болон харьяа агентлаг, байгууллагуудын "Нээлттэй хаалганы өдөрлөг"-т хүрэлцэн ирэхийг урьж байна
253
253
2026/04/27
Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлье
Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлье
253
253
2026/04/27
Ганцхан үг бусдад ямар том урам зориг, итгэл найдвар өгдгийг та мэдэх үү?
Ганцхан үг бусдад ямар том урам зориг, итгэл найдвар өгдгийг та мэдэх үү?
253
253
2026/04/27
Зодоонд ялагч гэж үгүй!
Зодоонд ялагч гэж үгүй!
253
253
2026/04/23
Бурууг дагах биш, зөвийг манлайлах нь чиний сонголт
Бурууг дагах биш, зөвийг манлайлах нь чиний сонголт
253
253
2026/04/23
Үнийн санал авах урилга
Үнийн санал авах урилга
253
253
2026/04/22
Эрүүгийн хуулиас...
Эрүүгийн хуулиас...
253
253
2026/04/23
Бусдад хэлж болохгүй үгийг цахимд бас битгий бич
Бусдад хэлж болохгүй үгийг цахимд бас битгий бич
253
253
2026/04/23
Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, өмчлөх эрхийг заавал шалгаж баталгаажуул!
Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, өмчлөх эрхийг заавал шалгаж баталгаажуул!
253
253
2026/04/23
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон алба хаагчдыг шагнаж, урамшууллаа
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон алба хаагчдыг шагнаж, урамшууллаа
253
253
2026/04/23
Хүүхэд хамгааллын хуулиас...
Хүүхэд хамгааллын хуулиас...
253
253
2026/04/23
“Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны нэгдсэн зөвлөгөөн боллоо
“Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны нэгдсэн зөвлөгөөн боллоо
0
25
2026/05/01
Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халлаа
Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халлаа
0
22
2026/05/01
“Нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай болж өндөрлөлөө
“Нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай болж өндөрлөлөө
0
31
2026/05/01
Мэргэжил олгох сургалтад хамрагдсан хугацаат цэргийн алба хаагчдын төгсөлтийн арга хэмжээ боллоо
Мэргэжил олгох сургалтад хамрагдсан хугацаат цэргийн алба хаагчдын төгсөлтийн арга хэмжээ боллоо
0
23
2026/05/01
Дулааны улирал эхэлж унадаг дугуй, скүүтер хулгайд алдагдах тохиолдол нэмэгдэж байна
Дулааны улирал эхэлж унадаг дугуй, скүүтер хулгайд алдагдах тохиолдол нэмэгдэж байна
0
23
2026/05/01
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
14
2026/05/01
Ахлагч бүрэлдэхүүний түвшин тогтоох үзлэг зохион байгуулагдлаа
Ахлагч бүрэлдэхүүний түвшин тогтоох үзлэг зохион байгуулагдлаа
0
22
2026/05/01
“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” 2026 оны 04 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд үргэлжлэн зохион байгуулагдаж байна
“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” 2026 оны 04 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд үргэлжлэн зохион байгуулагдаж байна
0
24
2026/05/01
Монгол Улсад цэргийн дээд цол олгож эхэлсний 82 жилийн ой,
Монгол Улсад цэргийн дээд цол олгож эхэлсний 82 жилийн ой, "Монгол генералын өдөр" тохиож байна
0
25
2026/05/01
Энэ оны эхний улиралд хүүхдээс үйлдсэн 311 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнийг 61%-г ЗАЛИЛАХ гэмт хэрэг дангаар эзэлж байна
Энэ оны эхний улиралд хүүхдээс үйлдсэн 311 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнийг 61%-г ЗАЛИЛАХ гэмт хэрэг дангаар эзэлж байна
0
23
2026/05/01
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос