Цар тахлын талаар олон нийтийг төөрөгдүүлэх, илт худал мэдээлэл цахим орчинд тархахаас сэргийлэх зорилгоор цахим орчинд зохицуулалт хийх журам
2020-06-12 10:54:00
1250
Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын хамтарсан тушаалаар батлах “Цар тахлын талаар олон нийтийг төөрөгдүүлэх, илт худал мэдээлэл цахим орчинд тархахаас сэргийлэх зорилгоор цахим орчинд зохицуулалт хийх журам”-ын төслийг боловсруулж байна.
Иймд журмын төсөлд иргэн та бүхэн саналаа өгнө үү.
Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтэс
Холбоо барих утас: 70191098