en

“Хурдан бус хүрэх чухал”

2020-05-07 22:13:00
2327

Хайрт аав, халамжит ээж минь баруун хязгаар Баян-Өлгий аймагт суудаг. Би ч улсынхаа нийслэл Улаанбаатар хотод аж төрөн амьдарч байгаа жирийн л нэг цахилгааны инженерчин залуу. Сургуулиа саяхан төгссөн мэт санагдав ч зургаан жил зурсхийгээд өнгөрчээ.

Хөдөөний бор залуу би хотод анх ирээд бүхий л зүйлс цоо шинэхэн, хөдлөх бүртээ алдаа гаргахвий гэж бодож, эндээс ч тэндээс ч хүн хараад байх шиг бүрэг ичимхий зантай байснаа нуух юун!

Оюутан ахуйдаа доожоогүй, бүрэг ичимхий, ажилд ороод “шинэков” гээд өглөөнөөс үдэш хүртэл ажилладаг байсан би эхнэр хүүхэдтэй болж амжаагүй. Тэгсэн хэрнээ гавъяа ч үгүй, гай ч үгүй. Хотын төвөөс зайдуухан 21 дүгээр хороолол, ажил хоёрынхоо хооронд ирж очихын 3 цаг 30 минутыг зарцуулдаг байлаа. Ингэж явсаар зургаан жилийг өнгөрөөсөн зузаан шилтэй залуу инженер болжээ.

Би чинь уг нь аавынхаа голомтыг залгах ганц сайхан ханагар эр. Аав ээждээ очоогүй аль хэдийн арван жил өнгөрсөн байгааг мэдээд ажлаасаа долоо хоногийн чөлөө аваад энэ Баасан гаригт жолоо залъя гэж нэгэнтээ шийдээд бүх ажлаа зохицуулав.

Олон хавар очоогүй болохоор ч тэрүү бүх ажил минь яг бодсоноор, төсөөлсөнөөр бүтэх нь юутай сайхан.

Баасан гариг ч боллоо хүлгийн жолоогоо Баян-Өлгий аймгийн зүг хандуулан гарч давхилаа. Аав, ээж, эгч, дүү нар минь хүлээж байгаа гэж бодохоор л хөл газарт хүрэхгүй баярлана гэдэг шиг хөл хаазан дээр байгаа үгүй нь мэдэгдэхгүй давхиж гарлаа. Орон нутгийн замд автомашиныхаа цонхыг нээн, хөгжмөө чангалан, хуй салхи эсгэрүүлэн хурдтай явах юутай сайхан бэ хэмээн бодон явав.

Бүтэн шөнө нойргүй машин жолоодоход маргааш өдрийн бүрий болох үед нүд минь өөрийн эрхгүй анилдаж гарав. За одоо хоёрзуухан километр явчихвал ижий, аавдаа очлоо доо гэж бодоод 90 км/цагийн хурдаа 115 км/цаг болгон давхиж гарлаа.

Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж байгаа ч эзгүй газар намайг хэн мэдэв гээд давхисаар л байв. Гэнэтхэн л урд минь тас харанхуй болж, тоормосоо гишгэсэн хэдий ч би хурдтай явж байсан тул зогсож чадсангүй урдуур орсон морьдыг дайрч авто замын осол гаргалаа. Тэрхэн зуур дүрмээ баримталж, бүсээ бүслэх минь яавдаа гэж бодсон хэдий ч бүх зүйл оройтсон байжээ.

Одоо би эмнэлэгийн орон дээр орчлон дэлхийн сайхан бүхнийг бодон хэвтэж байгаа ч хамгийн азгүй, хамгийн хариуцлагагүй нэгэн болчихсон хэвтэж байна.

Цагдаагийн байгууллагад 2020 оны эхний 4 сарын байдлаар 1497 зам тээврийн осол бүртгэгдэж, 37 хүн харамсалтайгаар амь насаа алдсан гэх мэдээлэл бүртгэгдсэн гэх харамсалтай хэдий ч бодит үнэн тоон мэдээлэл байна. Хүмүүс минь “Хурдан бус хүрэх чухал”

ШИНЭ МЭДЭЭ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
0
151
2026/11/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
222
2026/11/03
Төрийн албаны тухай хуулиас...
Төрийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/03
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
253
253
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
253
253
2026/11/02
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
253
253
2026/11/02
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
253
253
2026/10/30
ЦДЦБ-ын 2026-10 сар шинэчлэгдсэн төсөв
253
253
2026/10/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/30
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/30
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
253
253
2026/10/28
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/28
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
253
253
2026/10/28
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
253
253
2026/10/28
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд "Мэндчилгээ" дэвшүүллээ
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/28
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/28
Архивын улсын үзлэг эхэллээ
Архивын улсын үзлэг эхэллээ
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/26
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
253
253
2026/10/26
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/26
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
0
151
2026/11/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
222
2026/11/03
Төрийн албаны тухай хуулиас...
Төрийн албаны тухай хуулиас...
0
226
2026/11/03
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
0
160
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
287
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
0
269
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
0
260
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
0
257
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
0
154
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
0
149
2026/11/02
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос