Э.Болор-эрдэнэ: Энэ улс хорвоо ертөнцөөс харьцангуй тусгаарлагдмал юм

2020-03-18 14:29:52
2260

НҮБ, Африкийн холбоо хамтарч Суданы Дарфур мужид явуулж буй UNAMID Энхийг дэмжих ажиллагааны Залинжей дахь төв штабт ажиллаж байгаа ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Дүн шинжилгээ, судалгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Э.Болор-Эрдэнэтэй ярилцлаа.

Эх сурвалж: “Өнөөдөр” сонин

НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагааны төв штабын Гэмт хэргийн мэдээлэл нэгтгэн боловсруулах, дүн шинжилгээний хэлтсийн шинжээч хэмээх ажлын онцлог нь юу юм бол?

Дарфур дахь төв штабт ажиллаж буй манай хэлтэс мужийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 13 бааз, Суданы орон нутаг дахь засаг захиргааны нэгжүүдэд UNAMID-ын үйл ажиллагааг хүлээлгэн өгөх, тэндхийн нөхцөл байдлыг ажиглах, орон нутгийн цагдаагийн байгууллагад ажлаа хийхэд нь туслах үүрэг хүлээдэг. Мөн ажиллагааны бүсээс гадуур үүрэг гүйцэтгэж буй холбогч офицерууд, төв штабын таван хэлтсийн өдөр тутмын мэдээллийг нэгтгэн боловсруулж, Залинжей дахь UNAMID болон Нью-Йорк дахь НҮБ-ын төв штабт өдөр тутам, долоо хоног, сар, улирал, хагас жил, жилийн тайлан мэдээг хүргэх ёстой. Энэ үүргээ хэрэгжүүлэхдээ мэдээлэл нэгтгэн боловсруулах, тайлан бичих, хүргэх, хүлээн авах ажиллагааны талаар харьяа нэгжүүдэд зааварчилгаа, удирдамж өгөх, алба хаагчдад дээрх чиглэлээр сургалт зохион байгуулах үүрэг давхар хүлээдэг. Холбогч офицерууд гэх албан тушаалд өмнөд, хойд, баруун болон зүүн Дарфурт 41 хүн ажиллаж байгаа юм. Тэдний өдөр тутмын үйл ажиллагааг нэгтгэн боловсруулдаг гэсэн үг.

Би энэ албан тушаалд 2019 оны арваннэгдүгээр сарын 8-нд томилогдсоноос хойш НҮБ-ын болон UNAMID-ын төв штабт өдөр тутмын 96, долоо хоног тутмын 32, сарын найм, улирлын хоёр, жилийн эцсийн нэг тайлан, мэдээг багийн гишүүдийн хамт бэлтгэн хүргүүлсэн. Түүнээс гадна ажиллагааны бүс нутагт байрлах 13 бааз, цагдаагийн холбогч офицерууд болон өдөр тутмын мэдээ бэлтгэн ирүүлдэг төвийн алба хаагчдад 29 удаа бичгээр зааварчилгаа хүргүүлж, үр дүнг нь тооцсон байна. Мөн мэдээллийн санд гэмт хэргийн шийдвэрлэлтийн мэдээ оруулж, баяжуулах үүрэг давхар хүлээдэг юм. Энэ хугацаанд гэмт хэргийн 500, тодруулгын 100 гаруй мэдээллээр санг баяжуулжээ.

UNAMID-ын Цагдаагийн албаны даргын үүрэг болгосноор 2019 оны арванхоёрдугаар сард Төсөөллийн дүн шинжилгээний ажилтны ажлын байрны тодорхойлолтын төсөл боловсруулж, хэлтсийнхээ дотоод бүтцэд дээрх албан тушаалд гурван ажилтны орон тоо шинээр батлууллаа. Түүнчлэн төсөөллийн дүн шинжилгээний илтгэх хуудас, мэдээлэл бэлтгэх, UNAMID-ын Цагдаагийн удирдах бүрэлдэхүүнд долоо хоног тутам танилцуулах мэдээллийн бүтэц, загварын төсөл ч боловсруулж батлуулаад байна. Өөрөөр хэлбэл, төсөөллийн дүн шинжилгээ хийх бас нэг үүрэг бидэнд нэмэгдэж байгаа юм.

Манай цагдаагийн нэлээд хэдэн алба хаагч UNAMID-д үүрэг гүйцэтгэхээр томилогдсон. Тэд хаана, ямар үүрэг гүйцэтгэж байна вэ?

ЦЕГ-аас өнгөрсөн оны тавдугаар сард дөрвөн алба хаагчийг Суданд үүрэг гүйцэтгүүлэхээр томилсон. Надтай нийлээд тавуулаа энд үүрэг гүйцэтгэж байна. Ингэснээр UNAMID-д үүрэг гүйцэтгэж буй 29 орны цагдаагийн 464 алба хаагчийн 1.04 хувийг эзэлж буй юм. Төв Дарфур дахь НҮБ-ын Голо сууринд байгаа түр баазад Тусгай ажиллагааны газрын мэргэн буудагч, ахмад О.Энхжин, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн II хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, ахмад Б.Цэндээхүү, хойд Дарфурын Тавилла суурин дахь баазад Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Техник ашиглалтын хэлтсийн программ хариуцсан ахлах инжинер, хошууч Н.Даваажав, тус төвийн Шуурхай удирдлагын 102 хэлтсийн мэдээлэл хүлээн авагч, дэслэгч Н.Энхнаран нар ажиллаж байгаа. UNAMID-ын мандатын дагуу ажил, үүргийнхээ хүрээнд холын болон газар тариалангийн бүс, гудамж талбайд 694 удаа эргүүлийн үүрэг гүйцэтгэж, 1226 иргэнтэй уулзаж ярилцан, төрийн бус байгууллагын 102 ажилтан, төрийн 153 албан хаагчтай 387 удаа уулзалт, ярилцлага хийж, нөхцөл байдлын талаар мэдээлэл цуглуулан Залинжей дахь ажиллагааны төв штабт ирүүлж, зохих журам, заавруудаа мөрдөн ажилладаг.

Мэдээ, мэдээлэл цуглуулахаас гадна хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцдог биз дээ?

UNAMID-ын энхийг сахиулагчдын ажил үүргийн хуваарьт хүмүүнлэгийн ажилд оролцох, орон нутгийн цагдаагийн алба хаагчид, иргэдийг сурган боловсруулах тухай тусгасан байдаг юм. Бид орон нутгийн иргэд, хүүхдүүдэд хандив, тусламж өгөх үйл хэргээс хоцроогүй. Тухайлбал, Тавилла дахь баазад үүрэг гүйцэтгэж буй алба хаагчид сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд ном, сурах бичиг, цагаан толгой, дэвтэр, үзэг, бал, харандаа зэрэг хэрэгсэл, усны сав, дэвсгэр, бөмбөг, зурагт хуудас, хувцас хэрэглэл хандивлах ажлыг 2019 оны найм, арав, арванхоёр, энэ оны нэгдүгээр сард зохион байгуулсан. Миний хувьд Кабкабияа баазад ажиллаж байхдаа тэнд буй өнчдийг асрах газарт сурч, хүмүүждэг хүүхдүүдэд хандив өргөх ажлыг 2019 оны дөрөвдүгээр сарын 24, зургадугаар сарын 1 болон есдүгээр сарын 11-нд зохион байгуулж, давхардсан тоогоор 200 хүүхдэд ном, сурах бичиг, хичээлийн хэрэгсэл, сургуульд нь шохой, самбар, хичээлийн танхимын дээвэр борооны улмаас эвдэрч, хаалтгүй болсныг засаж сэлбэхэд хучилтын материал, багш нарт нь ном, судар хандивласан.

Мөн сургалт, соён гэгээрүүлэх ажилд идэвхтэй оролцож нутгийн иргэд, ялангуяа эмэгтэйчүүдэд амьжиргаагаа дээшлүүлэх, орлогоо нэмэгдүүлэхэд нь манай алба хаагчид тусалдаг. Хоол, ахуйн саван хийх болон оёдлын машин ашиглах, хувцас, эдлэл оёх, компьютерын анхан шатны мэдлэг олгох сургалтыг Тавилла сууринд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард зохион байгуулах үед манайхан оролцож 22 эмэгтэйг хамруулаад байна. Бас би Кабкабияа баазад ажиллахаас эхлээд төв штабт шилжин томилогдох хүртлээ есөн удаа сургалт зохион байгуулж иргэд, залуучууд, хүүхдүүд, цагдаагийн алба хаагчид зэрэг 143 хүнийг хамруулсан.

Ажиллагаанд оролцож буй алба хаагчдад чөлөөт цаг, зав гардаг уу?

Бямба, ням гаргийн амралт, тэмдэглэлт баяр гэж UNAMID-д байхгүй. Үүрэг гүйцэтгэх хугацаагаа хэл сурах, ярианы дадлага хийх сайхан боломж гэж харж, нэгдсэн журмаар зохион байгуулж буй ажил, арга хэмжээнд аль болох идэвхтэй хамрагдан, UNAMID-аас эрхлэн гаргадаг өдөр тутмын мэдээ, материал, дүрэм, заавар, журмуудыг уншиж, судлан өөрийгөө хөгжүүлэх, биеийн тамираар хичээллэх гээд завгүй байлгаж, боловсорч болно.

Төв штабт байдал арай өөр, ажлын найман цагаар, долоо хоногийн бүх өдөр ажилладаг. Миний хувьд чөлөөт цаг бага, 17.00 цагт ажил тардаг ч уншиж танилцах мэдээ, рапорт олон. Тийм болохоор маргаашийнхаа мэдээг 12.00 цагаас өмнө Нью-Йорк руу амжиж явуулахын тулд урьд орой нь уншиж, цэгцэлдэг юм. Гэхдээ цаг, зав огт гардаггүй гэсэн үг биш. Хааяа чөлөөт цаг гарна, энэ үедээ бялдаржуулах танхимд очиж бэлтгэл хийх, 2003 онд Суданд, 1994 онд Рвандад болсон бүх нийтээр нь хоморголон устгасан зөрчил, мөргөлдөөний талаар сонирхон энэ талаар бичсэн ном олж унших үүрэг өөртөө онооочихоод байгаа. Одоогоор Рвандагийн хоморголон устгасан хэргийн тухай хоёр ч ном олсон, чадвал монгол хэлнээ хөрвүүлнэ гэж бодож байна. Суданы хоморголон хөнөөсөн үйл явдлын талаар ном хайж байна. Хараахан олоогүй, интернэтээс хайж, захиалж авах арга байгаа ч Судан улсад хүргэлтийн үйлчилгээ байдаггүй. Энэ улс хорвоо ертөнцөөс харьцангуй тусгаарлагдмал юм.

Зарим тохиолдолд НҮБ-ын Цагдаагийн албаны дүрэм, журмуудыг судалж, хамт ажиллаж буй бусад улсын цагдаагийн ажилтнуудын ажлынх нь арга барилаас асууж лавлах замаар үйл ажиллагаанд нь нэвтэрсэн сайн туршлагаас суралцахыг хичээж байна.

Харь оронд эх орноо төлөөлөн, тэр дундаа НҮБ-ын мандаттай үүрэг гүйцэтгэхийн тулд гадаад хэл, бие бялдрын гээд олон шалгуур, шаардлага хангасан байх ёстой болов уу?

Энхийг сахиулах ажиллагаанд оролцох алба хаагч цагдаагийн байгууллагад тав буюу түүнээс дээш жил ажилласан байх ерөнхий журамтай. Ажиллагааг англи хэлээр явуулж буй учраас юуны өмнө тухайн хэлээр ярьж, бичиж, ойлгодог байх нь гарцаагүй. Мөн зөрчил, мөргөлдөөн бүхий бүс нутаг тул эрүүл мэндийн хувьд ямар ч нөхцөлд үүрэг гүйцэтгэх, асуудал тулгарахад өөрийгөө болон бусдын амь, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах, эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах боломж, чадвартай байх нь үндсэн шаардлага. Дээр нь компьютерын мэдлэг, автомашин жолоодох ур чадвар хэрэгтэй. Аль ч бааз, эсвэл төв штабт ажиллах, үүрэг гүйцэтгэх байсан компьютерын хэрэглээний программуудыг чөлөөтэй ашиглах чадвар маш чухал. Магадгүй энэ талаар боломжийн гэж үнэлэгдвэл сонгон шалгаруулалтад орохгүйгээр хэрэгцээт албан тушаалд шууд томилох тохиолдол ч бий.

Судан улсын Дарфур мужид цагийн байдал ямар байгаа вэ?

НҮБ болон Африкийн холбоо хамтран Судан улсын Дарфур мужид явуулж буй энхийг сахиулах ажиллагаа нь өгөгдсөн мандатын хүрээнд хэвийн байгаа. Одоогоор цагдаагийн 400 алба хаагч буюу батлагдсан орон тооны бүрэлдэхүүний 47.3 хувь нь 13 бааз, төв штабт хуваагдан үүргээ гүйцэтгэж байна. Уг ажиллагааг энэ оны аравдугаар сард дуусгахаар НҮБ-ын 2019 оны 2479 тоот шийдвэр гарсан. Үүний дагуу баазуудыг татан буулгах, алба хаагчдыг шилжүүлэн ажиллуулах, буцаах төлөвлөгөө баталсан. Гишүүн орнуудаас шинээр алба хаагчид хүлээн авахаа больсон. Тиймээс хүний нөөц харьцангуй багасан, нэг алба хаагчид ногдох ажлын ачаалал тэр хэмжээгээр нэмэгдэн, буурахгүй төлөвтэй байгаа.

Дарфур дахь хот, тосгон, суурингуудад үйл ажиллагаа явуулж байсан НҮБ-ын баазуудыг ээлж, дараатайгаар татан буулгаж байр, тоног төхөөрөмжүүдийг нутгийн захиргааны байгууллагын мэдэлд сургууль, хүмүүнлэгийн зорилгоор ашиглах нөхцөлөөр хүлээлгэн өгсөн боловч хөрөнгө үрэгдэх, тонон дээрэмдэх, эвдэн сүйтгэх, галдан шатаах явдал удаа дараа гарч байна. Тухайлбал, өнгөрсөн оны дөрөвдүгээр сард баруун Дарфурын Эль Женайна хотод, арванхоёрдугаар сарын сүүлчээр өмнөд Дарфурын Ньяала хотод өмнөд хэсгийн төв штабын статустай үйл ажиллагаа явуулж байсан иж бүрэн цогцолбор баазыг, энэ оны нэгдүгээр сарын 23-26-ны хооронд Кабкабияа сууринд байрлах Олон улсын хүмүүнлэгийн байгууллагыг тонон дээрэмдсэн. Түүнчлэн Кавкабияа сууринд байрлах НҮБ-ын Хүнсний хөтөлбөрийн байрыг тонохоор бэлтгэж байгаа тухай мэдээлэл авч нутгийн захиргааны байгууллага UNAMID-ын захиргаа хамтран урьчилан сэргийлж, хамгаалалтад авсан. Удаа дараагийн халдлагын улмаас НҮБ-ын гаргасан үнэлгээгээр 100 шахам сая ам.долларын хөрөнгийг эвдэн сүйтгэж, тоносон бөгөөд нутгийн захиргааны байгууллага, Засгийн газраас хамгаалалтаа сайжруулах, гэм буруутай хүмүүсийг шалгаж, хариуцлага тооцох талаар дорвитой арга хэмжээ авч чадахгүй байна. Тиймээс хөрөнгө, тоног төхөөрөмжийг шилжүүлэн өгөх явдлыг хязгаарлахаар шийдвэрлэсэн.

Баруун Дарфурын нийслэл Эль Женайна хотод өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлчээр нийтийг хамарсан эмх замбараагүй явдал үүссэний улмаас 65 хүн нас барж, 54 иргэн гэмтэж, бэртсэн. Түүнчлэн орон байр галдан шатааж, хүчирхийлэл даамжирснаар 1000 гаруй энгийн иргэн дүрвээд байгаа. Мөн энэ оны нэгдүгээр сарын 2-нд цэргийн онгоц тус хотын нисэх буудлаас хөөрөх үедээ сүйрч, НҮБ-ын ажилтныг оролцуулаад 18 хүн нас барсан тухай мэдээлэл бий. Тэнд үүрэг гүйцэтгэж байсан НҮБ-ын энхийг сахиулах ажилтнууд, холбогч офицеруудыг нүүлгэн шилжүүлж, Судан улсын Засгийн газрын цэргүүд байдлыг тогтворжуулж, хяналтдаа авах хүртэл Залинжей дахь UNAMID-ын төв штабт байрлуулж байгаад буцаасан. Цагийн байдал харьцангуй тогтворжсон ч хүч хэрэглэсэн гэмт хэргийн тоон үзүүлэлт огт буураагүй. Дарфур мужийн хэмжээнд бүртгэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн дийлэнх хувийг хүний амь, бие, эрүүл мэнд, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг эзэлж байна.

Энэ ажиллагаанд оролцсоноор Монголын цагдаагийн алба хаагчдын ур чадварыг олон улсад үнэлүүлж байгаа биз дээ?

Монгол Улсын цагдаагийн алба хаагч нар олон улсын түвшинд үүрэг гүйцэтгэх хангалттай чадвар, боломжтойг бусад орны, мөн НҮБ-ын албан тушаалтнуудад нотлон харуулна гэдэг манай цагдаагийн байгууллагын цаашилбал, улс орны нэр хүндэд тустай болов уу гэж боддог. НҮБ-ын дүрэм, стандарт, бодлого нь газар оронд хэрхэн хэрэгждэг, хэрэгжүүлдгийг харахад бидэнд сурмаар зүйл бий. Тэдэнд ч гэсэн биднээс сурах ёстой зүйл ч байж магадгүй. Тухайлбал, тэдний хүний нөөцийн сонгон шалгаруулалт, олон нийт, цагдаагийн хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ гэх мэтээс бид суралцмаар юм билээ. Харин бид ажлын ачаалал даах, аливаа зүйлийн боломжийг нь олж харан, нөхцөл байдалдаа тааруулж шийдвэр гаргах чадвар арай илүү юм шиг ажиглагдсан.

Хувь хүний тухайд хөгжил, оюун санааны төлөвшилд тустай байгаа. Дотоодын үймээн, самуун, дайн тулааны хөлд үрэгдсэн олон хүн, ялангуяа хүүхдүүд, тэдний ахуй амьдрал, нөхцөл байдлыг хараад өөрийн улсын амар амгалан, аятай сайхан байдал аяндаа л мэдрэгддэг. Тэр хэрээрээ хүнд өөрийн улсаа гэх сэтгэл илүү төлөвшдөг байж магадгүй. Монгол хүн хэчнээн уурлаж бухимдлаа гэсэн, яаж ч үзэн ядсан элэг нэгтнээ тойруулж зогсоож байгаад автомат буугаар шүршихгүй, хэзээ ч цагдаагийн байгууллага руу халуун зэвсэг барьж ороод гэмт хэрэгтнийг суллахгүй. Дарфурт ажиллах явцад ийм итгэл үнэмшил төрөх тохиолдол олон байлаа.

ШИНЭ МЭДЭЭ
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү
0
74
2024/11/27
Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна
Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна
0
604
2024/11/27
Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойн баярын мэнд хүргэе
Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойн баярын мэнд хүргэе
253
253
2024/11/26
Прокурорын байгууллагатай хамтарсан  зөвлөгөөн зохион байгуулж байна
Прокурорын байгууллагатай хамтарсан зөвлөгөөн зохион байгуулж байна
253
253
2024/11/25
"ЗЭВСЭГ-2024" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ
253
253
2024/11/25
Алба хаагчдад цол олгож, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо
Алба хаагчдад цол олгож, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо
253
253
2024/11/22
Т.Цэрэнням: “Соёл танаас эхэлнэ” аян уриа үг, бодол төдий биш бодит үр дүнтэй байгаасай л гэж хүсэж байна
Т.Цэрэнням: “Соёл танаас эхэлнэ” аян уриа үг, бодол төдий биш бодит үр дүнтэй байгаасай л гэж хүсэж байна
253
253
2024/11/22
“Мэргэшүүлэх 2 жилийн хөтөлбөр” танилцуулах үйл ажиллагаа боллоо
“Мэргэшүүлэх 2 жилийн хөтөлбөр” танилцуулах үйл ажиллагаа боллоо
253
253
2024/11/21
Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит инновацийн төсөлд “ТЭРГҮҮН БАЙР” эзэллээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит инновацийн төсөлд “ТЭРГҮҮН БАЙР” эзэллээ
253
253
2024/11/21
Орон нутаг дахь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдах бүрэлдэхүүний төвийн бүсийн салбар хуралдаан эхэллээ
Орон нутаг дахь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдах бүрэлдэхүүний төвийн бүсийн салбар хуралдаан эхэллээ
253
253
2024/11/21
Цагдаагийн хурандаа А.Мөнхцэцэг: Бакалаврын боловсролтой иргэд мэргэшүүлэх 2 жилийн сургалтын хөтөлбөрт хамрагдаж, цагдаагийн байгууллагад ажиллах боломжтой
Цагдаагийн хурандаа А.Мөнхцэцэг: Бакалаврын боловсролтой иргэд мэргэшүүлэх 2 жилийн сургалтын хөтөлбөрт хамрагдаж, цагдаагийн байгууллагад ажиллах боломжтой
253
253
2024/11/20
“Цагдаа”, “Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтад суралцаж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг урьж байна
“Цагдаа”, “Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтад суралцаж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг урьж байна
253
253
2024/11/19
“Алба сурталчлах нэг өдөр” арга хэмжээ зохион байгуулагдлаа
“Алба сурталчлах нэг өдөр” арга хэмжээ зохион байгуулагдлаа
253
253
2024/11/17
“Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
“Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
253
253
2024/11/15
Цагдаагийн ахмад Н.Энхнаран “Дэлхийн цомын аварга” шалгаруулах тэмцээнээс хос алтан медаль хүртлээ
Цагдаагийн ахмад Н.Энхнаран “Дэлхийн цомын аварга” шалгаруулах тэмцээнээс хос алтан медаль хүртлээ
253
253
2024/11/14
Цэргийн алба хаасны байнгын тэтгэвэрт гарсан ахмад ажилчдад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ зохион байгууллагдлаа
Цэргийн алба хаасны байнгын тэтгэвэрт гарсан ахмад ажилчдад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ зохион байгууллагдлаа
253
253
2024/11/17
Ц.Номинзол:
Ц.Номинзол: "Соёл танаас эхэлнэ" аян ирээдүйд чиглэсэн том хөрөнгө оруулалт
253
253
2024/11/13
Гэр бүлийн хүчирхийллийн өгөгдөлд дүн шинжилгээ хийх алба хаагчдыг чадавхжуулах сургалт зохион байгуулагдаж байна
Гэр бүлийн хүчирхийллийн өгөгдөлд дүн шинжилгээ хийх алба хаагчдыг чадавхжуулах сургалт зохион байгуулагдаж байна
253
253
2024/11/13
Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын Ерөнхий Ассамблейн 92 дугаар чуулган зохион байгуулагдлаа
Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын Ерөнхий Ассамблейн 92 дугаар чуулган зохион байгуулагдлаа
253
253
2024/11/12
Барилгын улсын комиссын дүгнэлт
253
253
2024/11/11
Барилгын улсын комиссын дүгнэлт /Баянхонгор аймгийн Богд сумын цагдаагийн хэсгийн барилга/
253
253
2024/11/11
Насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах
Насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах "Сагсан бөмбөг"-ийн тэмцээн боллоо
253
253
2024/11/17
Мэндчилгээ
Мэндчилгээ
253
253
2024/11/11
ЦБ-ын 2024.11 сар
253
253
2024/11/11
Соёл танаас эхэлнэ
Соёл танаас эхэлнэ
253
253
2024/11/11
Бригадын генерал Т.Сүхболд: Хүүхэд хэрхэн тусламж авахаа мэддэг байх нь хэрэг, зөрчилд өртөхөөс сэргийлэх нэг арга
Бригадын генерал Т.Сүхболд: Хүүхэд хэрхэн тусламж авахаа мэддэг байх нь хэрэг, зөрчилд өртөхөөс сэргийлэх нэг арга
253
253
2024/11/10
“Цэгц ба Цойлол” арга хэмжээг зохион байгууллаа
“Цэгц ба Цойлол” арга хэмжээг зохион байгууллаа
253
253
2024/11/08
Жагсаалын үзлэгийг зохион байгууллаа
Жагсаалын үзлэгийг зохион байгууллаа
253
253
2024/11/07
“Цахим орчинд үйлдэгдэж буй залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мөрдөн шалгах ажиллагааны арга тактик” сэдэвт сургалт зохион байгууллаа
“Цахим орчинд үйлдэгдэж буй залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мөрдөн шалгах ажиллагааны арга тактик” сэдэвт сургалт зохион байгууллаа
253
253
2024/11/07
“Эрүү шүүлтээс ангид байх эрх” сэдэвт сургалт зохион байгууллаа
“Эрүү шүүлтээс ангид байх эрх” сэдэвт сургалт зохион байгууллаа
253
253
2024/11/17
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү
0
74
2024/11/27
Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна
Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна
0
604
2024/11/27
Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойн баярын мэнд хүргэе
Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойн баярын мэнд хүргэе
0
46
2024/11/26
Прокурорын байгууллагатай хамтарсан  зөвлөгөөн зохион байгуулж байна
Прокурорын байгууллагатай хамтарсан зөвлөгөөн зохион байгуулж байна
0
224
2024/11/25
"ЗЭВСЭГ-2024" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ
0
67
2024/11/25
Алба хаагчдад цол олгож, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо
Алба хаагчдад цол олгож, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо
0
606
2024/11/22
Т.Цэрэнням: “Соёл танаас эхэлнэ” аян уриа үг, бодол төдий биш бодит үр дүнтэй байгаасай л гэж хүсэж байна
Т.Цэрэнням: “Соёл танаас эхэлнэ” аян уриа үг, бодол төдий биш бодит үр дүнтэй байгаасай л гэж хүсэж байна
0
461
2024/11/22
“Мэргэшүүлэх 2 жилийн хөтөлбөр” танилцуулах үйл ажиллагаа боллоо
“Мэргэшүүлэх 2 жилийн хөтөлбөр” танилцуулах үйл ажиллагаа боллоо
0
144
2024/11/21
Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит инновацийн төсөлд “ТЭРГҮҮН БАЙР” эзэллээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит инновацийн төсөлд “ТЭРГҮҮН БАЙР” эзэллээ
0
88
2024/11/21
Орон нутаг дахь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдах бүрэлдэхүүний төвийн бүсийн салбар хуралдаан эхэллээ
Орон нутаг дахь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдах бүрэлдэхүүний төвийн бүсийн салбар хуралдаан эхэллээ
0
89
2024/11/21
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос