Галт зэвсгээ бүртгүүлж, шинээр гэрчилгээ авах иргэний бүрдүүлэх материал
2019-09-24 10:51:00
1690
- Галт зэвсгийн гэрчилгээ олгохыг хүссэн өргөдөл. /НЦУГ-т гэж байгаад уг галт зэвсгийг хаанаас, хэзээ авсан тухайгаа тодорхой бичих/
- 2*3 хэмжээний зураг 3 хувь /одоогийн үеийн/
- Иргэний үнэмлэхний хуулбар. /эсвэл ТҮЦ машинаас авсан лавлагаа/
- Оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт эсвэл ТҮЦ машинаас авсан лавлагаа.
- Эх сурвалжийн бичиг. /буу худалдан авсан бичиг/
- Галт зэвсэг ашиглахад харшлах өвчин, гэмтэл согоггүйг тодорхойлсон эрүүл мэндийн хуудас. /харьяа дүүргийн эрүүл мэндийн төвөөс/
- Галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар. /ЦЕГ-ын цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв 95147102, 93024600/
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд Даваа гаригт 14:00-16:00; Пүрэв гаригт 10:00-12:00 цагийн хооронд галт зэвсгийн хошуу, хонгиог мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлж, тодорхойлолт авсан байх. /галт зэвсгийг 2 ширхэг сум, иргэний үнэмлэхний хамт авч очно/
- Гэрчилгээний үнэ 4800 төгрөг тушаасан баримт /төрийн сан 100900012038 тоот данс. Хүлээн авагч нь ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн алба/
- Тэмдэгтийн хураамж 10000 төгрөг тушаасан баримт /Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст очиж код авч, дурын банкант тушаана/