en

Эрүүгийн цагдаагийн газрыг үндэслэн байгуулагч, хүндэт чекист Ц.Жамьянсэнгээгийн дурсамж, дурдатгал, амьдралын үнэн түүхийг өгүүлсэн "Зүрх мартаагүй" ном хэвлэгдэн гарлаа

2019-07-08 20:02:00
6512

Эрүүгийн цагдаагийн албаны түүхт 85 жилийн ойн босгон дээр Эрүүгийн цагдаагийн  газрыг үндэслэн байгуулагч, тус албаны хүндэт чекист, хурандаа Ц.Жамьянсэнгээгийн  дурсамж, дурдатгал амьдралын үнэн түүхийг өгүүлсэн "Зүрх мартаагүй" ном гурав дахиа хэвлэгдлээ. Энэхүү номын дээжийг Ц.Жамьянсэнгээ агсны хүү, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд  Эрүүгийн цагдаагийн албаны удирдлагууд, алба хаагч нарт гардуулж өгсөн юм.

Номын өмнөтгөлд "Үнэхээр л түүний амьдарч, ажиллаж асан он жилүүдийн тухай сонсоход, уншиж, судлахад эрдэм мэдлэг болоод хүн шиг хүн байх ухааныг гаргууд эзэмшсэн эрдэнэ хадгалсан уул мэт эгэл даруухан нөмөр, хорвоод ховорхон нэгэн байжээ. Тэрээр Монгол Улсынхаа төлөө өргөсөн тангарагтаа хэлбэрэлтгүй үнэнч зүтгэж Монголын цагдаагийн байгууллагыг бэхжүүлэх, Улсын прокурорын газрын ажлыг сайжруулах, хууль ёсыг сахиулах болон гэмт хэрэгтэй тэмцэх ажилд бүхий л амьдралаа зориулсан юм. Эвсэг, хүнлэг, чадварлаг түүнийг ард түмнийхээ итгэл хүндлэлийг хүлээсэн алба хаагч байсныг олон хүн онцлон өгүүлэхтэй таарсан билээ.

Цаг наргүй ажлынхаа дунд зав чөлөөгүй явахдаа ч халамжит хань, хайраа дэвсэж үрсээ хүмүүжүүлсэн аав байсан тухай гэргий, хүүхдүүд нь гэгээн дурсамж хөөрдөг. Тэд хань нөхөр, хайрт аавынхаа гэгээн дурсгалыг шүлэг найраг, кино хальс, ном бүтээлд мөнхжүүлж явна. 2011 онд “Нар сарны зааг” уран сайхны кино бүтээлгэж, 2016 онд Дотоод хэргийн их сургуулийн Гүйцэтгэх ажлын тэнхимийг Хүндэт чекист, цагдаагийн хурандаа Ц.Жамьянсэнгээгийн нэрэмжит болгосон юм. Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт зохиолч Д.Гармаа “Эр зоригийн дууль” түүхэн найрууллыг Ц.Жамьянсэнгээ хурандаад зориулан бүтээсэн байдаг. Үүний сацуу Ц.Жамьянсэнгээ хурандаагийн гэргий С.Нарантуяа ханьдаа зориулан тэрлэсэн шүлгээ зохиолч Д.Гармаа гуайд үзүүлж, уншуулснаар “Гэргийн сэтгэлийн өчил” найраглал бүтсэн түүхтэй ажээ.

Хурандаа Ц.Жамьянсэнгээгийн туслах төлөөлөгчөөс эхлээд газрын дарга хүртэл бүх шатны албан тушаалд нь сэтгэл, зүтгэл, итгэлээ зориулж ажилласан Эрүүгийн цагдаагийн албаны түүхт 85 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү түүхт ойг тохиолдуулан түүний хань, үр хүүхдүүдийн санаачилгаар 2010 онд бүтээсэн “Зүрх мартаагүй” номыг “Зохист дорно” хэвлэлийн газрын эх бэлтгэгч, эх хэлний редактор, сэтгүүлч нартай хамтран бүтээлээ.

Хүндэт чекист, цагдаагийн хурандаа Ц.Жамьянсэнгээ хэмээх эрхэм хүмүүний тухай ой дурдатгал, оюун бодол, зүрх сэтгэлдээ тээж явсан гэрэлт дурсамжуудаа “Зүрх мартаагүй” номд өгүүлсэн хүн бүхэнд гүн талархал илэрхийлье" хэмээн бичжээ.

ШИНЭ МЭДЭЭ
Хохирогч хайж байна
Хохирогч хайж байна
0
73
2026/11/11
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
0
73
2026/11/11
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/11
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
253
253
2026/11/11
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
253
253
2026/11/11
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
253
253
2026/11/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
253
253
2026/11/09
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ

ОЛДСОН
ОЛДСОН
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
253
253
2026/11/09
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
253
253
2026/11/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/03
Төрийн албаны тухай хуулиас...
Төрийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/03
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
253
253
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
253
253
2026/11/02
Хохирогч хайж байна
Хохирогч хайж байна
0
73
2026/11/11
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
0
73
2026/11/11
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
63
2026/11/11
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
0
66
2026/11/11
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
0
64
2026/11/11
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
0
59
2026/11/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
132
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
124
2026/11/09
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
0
106
2026/11/09
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
0
115
2026/11/09
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос