ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
2019-05-10 18:42:00
1114
Цагдаагийн ерөнхий газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос тоон гарын үсгийн тээгч э-токэн төхөөрөмж худалдан авах ажилд үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.
Үнийн саналыг 2019 оны 05-р сарын 17-ны өдрийн 11 цагаас өмнө Чингэлтэй дүүрэг Самбуугийн гудамж-18, Цагдаагийн ерөнхий газрын “б” байр, “Мэдээллийн технологи, холбооны төв”-д ирүүлнэ.
Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2019 оны 05-р сарын 17-ны өдрийн 11 цаг 15 тин-т нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
[Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Самбуугийн гудамж-18, Цагдаагийн ерөнхий газрын “б” байр, “Мэдээллийн технологи, холбооны төв” Утас: 70191412]