Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн сургалтын баг орон нутагт ажиллаж байна
2019-03-20 09:34:00
1252
Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн сургалтын баг “Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалт”-ыг Багануур дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ сумын иргэдэд зохион байгуулж байна.
Энэ удаагийн сургалтыг иргэдэд ойртуулж сум, дүүрэгт нь зохион байгуулж, галт зэвсгийн бүтэц, аюулгүй ажиллагаа, сэтгэлзүйн бэлтгэлжилт, эмнэлгийн анхан шатны тусламж, хадгалалт хамгаалалт, ашиглалтын талаарх мэдлэг, ур чадварыг олгож байгаагаар онцлогтой.
Мөн сургалтын үеэр бүртгэлгүй галт зэвсгийг бүртгэлжүүлэх, галт зэвсгээр үйлдэгдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ач холбогдол бүхий сургалт юм.