Увс аймаг дахь цагдаагийн газрын алба хаагч нарт иргэдээс талархал ирүүлжээ
2018-10-31 11:59:00
952
Увс аймгийн төв Улаангом хотын иргэн Э өөрийн санамсар болгоомжгүйн улмаас таксигаар үйлчлүүлж байхдаа эд зүйлсээ мартаж буусан, мөн иргэн Б гар утсаа гээгдүүлсэн, иргэн Б амралтын газар газар цүнх эд зүйлс бэлэн мөнгөө алдсан, иргэн Э хүнсний дэлгүүрээр үйлчлүүлээд гарахдаа 300.000 төгрөгтэй түрийвч, бичиг баримт бусад эд зүйлсээ халаасны хулгайчид алдсан зэрэг гэмт үйлдлүүдийг шуурхай илрүүлэн эд зүйлсийг нь хүлээлгэн өгсөнд иргэд талархал илэрхийлжээ.
Цагдаагийн алба хаагчийн үүргээ нэр төртэй, шуурхай гүйцэтгэсэн алба хаагч нартаа ажлын амжилт хүсэж байна.
АМАР ТАЙВАН АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА