Сурагчид албаны нохой сургалтын хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа
2018-10-26 15:28:00
1192
Баянзүрх дүүргийн Улсын тэргүүнийн 84 дүгээр сургуулийн 3-2 дугаар ангийн сурагчид эцэг эхчүүдийн хамт Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн Албаны нохой сургалтын хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус хэлтсийн хамт олноос дунд сургуулийн бага ангийн сурагчдад албаны нохой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэхэд хэрхэн үүрэг гүйцэтгэдэг, тэднийг хэрхэн өсгөж үржүүлэн байрлуулдаг талаар шат дараалсан мэдээлэл хүргэсэн юм.
Цаашид энэхүү үйл ажиллагааг уламжлан болгон хэвшүүлж сурагчдад үзүүлэх тоглолт хйиж үзүүлж байна гэж Албаны нохой сургалтын хамт олон хэллээ.