Алба хаагчдад олон улсын сургалт, семинар явууллаа
2018-08-29 12:26:36
1933
"Хамгаалах бүс, хамгаалах малгайн хэрэглээг хэвшүүлснээр зам, тээврийн аюулгүй байдлыг сайжруулах" сэдэвт төслийн мэдээллийн кампанит ажлын хоёрдугаар үе шат ирэх сарын 1-нээс эхэлнэ. Үүнтэй холбогдуулан Тээврийн цагдаагийн албаны алба хаагчдад өчигдөр /2018.08.28/ олон улсын сургалт, семинар зохион байгууллаа.
Олон Улсын Аюулгүй Байдлын Сангийн Ерөнхийлөгч, зөвлөх, доктор Рэй Шүэй уригдан ирж сургалтыг явуулсан юм.
Энэхүү сургалт, семинар нь замын цагдаагийн ажилтнуудад хууль сахиулах замаар суудлын бүсний хэрэглээг нэмэгдүүлэх стратеги, арга замуудын талаарх олон улсын туршлагын талаар мэдээлэл олгох, улмаар үйл ажиллагаандаа нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэх зорилготой.