en

Эх орны баруун хязгаарын хоёр тангарагтай чин сэтгэлтэн

2018-08-09 11:22:00
6177

Гуравдугаар сард казах түмний Наурызын баяр тохиож, эх орны дөрвөн зүг найман зовхист ажиллаж амьдарч  байгаа казах  түмэн хотлоороо баярлан цэнгэдэг үе. Энэ баярын үеэр Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газрын саатуулах байрны  дарга-эмч, цагдаагийн хошууч Жагалбай овгийн Хайратын Нурбектэй уулзлаа.

Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрж өссөн хөвгүүн Өлгий сумынхаа  ахлах 6 дугаар сургуулийг төгсөж, Говь-Алтай аймаг дахь “Анагаах ухааны коллеж”-ийг бага эмч, сувилагч мэргэжлээр дүүргэн, “Цэцээ гүн” менежментийн дээд сургуулийг төрийн захиргааны менежмент мэргэжлээр тус тус суралцан иргэд, цагдаагийн алба хаагчдынхаа эрүүл энхийн манаанд бат зогсон ажиллаж байна. Цагдаа бол төрөл бүрийн мэргэжлийн олон  алба хаагчдаар эгнээгээ өргөжүүлэн, үйл ажиллагаагаагаа зохион байгуулж, үүрэг гүйцэтгэдэг онцгой алба.  Цагдаагийн ерөнхий газрын даргын 2007 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 117 тоот тушаалаар Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газрын саатуулах байрны эмчээр томилогдон үр бүтээлтэй ажилласаар 2017 оноос саатуулах байрны дарга-эмч болж, цагдаагийн байгууллагад 11 дэх жилдээ ажиллаж байгаа алба хаагч юм.    

Цагдаагийн хошууч Х.Нурбек нь цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байрны үйл ажиллагаа, алба хаагчдын ажлын хариуцлага, сахилга ёс зүйн байдалд тогтмол хяналт тавин эрүүлжүүлэгдсэн болон баривчлагдсан олон хүмүүст анхны тусламж үзүүлэн алдаа эндэгдэл гаргалгүй амжилттай ажиллаж байна. Эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байранд хүргэгдэн ирсэн хүмүүст эмчийн үзлэг хийх, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад шилжүүлэх, иргэдэд архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, тамхины хяналтын тухай хууль, архи, тамхины хор хөнөөлийн талаар сургалт сурталчилгаа зохион байгуулах гээд ажил ундарна.

Үүнтэйгээ зэрэгцэн эрүүлжүүлэх, баривчлах, саатуулах байрны стандартыг мөрдүүлэх, иргэдэд үзүүлэх үйлчилгээ, алба хаагчдын ажиллах орчныг бүрдүүлэх ажлын хүрээнд холбогдох төсөв, судалгааг гарган цагдаагийн газрын болон аймгийн удирдлагад танилцуулга хүргүүлэх, байрныхаа урсгал засварын ажлыг  хамт олны хүчээр зохион байгуулах гээд албаа гэсэн чин сэтгэлээр ажилладаг алба хаагчдын нэг юм. Мөн шинэчлэн батлагдсан Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд захиргааны журмаар баривчлах шийтгэл хүлээсэн этгээдүүдэд албадан сургалт явуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор урьд баривчлах байрны гал зуухны зориулалтаар ашиглаж байсан нэг өрөөг номын сан, сургалтын өрөө болгон засварлаж, баривчлагдсан этгээдүүдийн хооллох өрөө, тасалгааг шинээр засварлан тохижуулах, эрүүлжүүлэх, баривчлах, саатуулах 14 өрөө, тасалгаанд урсгал засварын ажлыг хийж гүйцэтгэсэн нь алба хаагчдын ажиллах нөхцөл болоцоог дээшлүүлсэн, иргэдийн тав тухыг хангасан чухал ажил юм.

Үүгээр зогсохгүй Прокурорын газар, Мэргэжлийн хяналтын газар, Хүний эрхийн үндэсний комиссын аймаг дахь салбарын ажилтнуудаас зохион байгуулсан шалгалтуудаар эрүүлжүүлэх, баривчлах байрны үйл ажиллагаа, бичиг баримтын хөтлөлт, хүний эрхтэй холбоотой зөрчил дутагдал гараагүй ба аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байр нь ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл, эмнэлгийн үйлчилгээ ерөнхий шаардлага MNS 5527:2013 стандарт, хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрлэлийн эрүүл ахуй, хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ MNS 5080:2001 стандартын шаардлагыг бүрэн хангасан гээд олон амжилтыг дурдаж болно.

Тэрбээр үндсэн ажил үүргээс гадна цагдаагийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, олон нийт цагдаагийн хамтын ажиллагааг сайжруулахад чиглэсэн ажилд идэвх санаачилга гарган, нийгмийн хариуцлагын хүрээнд амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой, нэн ядуу айл өрхийг сонгон авч, төрийн болон төрийн бус байгууллагуудыг татан оролцуулж, “Сайн үйлсийн аян” арга хэмжээг  сүүлийн 3 жил дараалан зохион байгуулж аймгийн Өлгий суманд оршин суугч иргэн М.Сайранбекийн гэр бүлд  туслах ажлыг санаачлан зохион байгуулсан гээд аргагүй л эмч хүний хүнлэг сайхан сэтгэл, цагдаагийн алба хаагчийн үүрэг хариуцлагаа ухамсарласан олон сайхан үйл хэргийг өрнүүлсэн юм.

Арав гаруй жил ажиллахдаа сахилга, хариуцлага, ёс зүйн аливаа зөрчил, дутагдал гаргахгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд хийж гүйцэтгэдэг,  хамт олны дунд нэр хүндтэй, зарчимч,  иргэдтэй зөв боловсон харилцдаг, байгууллага хамт олноос зохион байгуулж байгаа ажил, арга хэмжээнд идэвх санаачлагатай оролцдог тэргүүний алба хаагчдын нэг болжээ. Үүний үр дүнд ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны 2017 оны “Ажил мэргэжлийн шилдэг алба хаагч” номинацийн  Эрүүлжүүлэх саатуулах байрны алба хаагч төрөлд шалгарсан юм. 

Өлгийчүүдийнхээ өөдрөг гэрэл гэгээтэй, амьдралыг бүтээхийн төлөө өөрийн хувь нэмрээ оруулж, эрүүл энхийг бэлэглэх, амар тайвныг сахиулах хоёр тангарагаа хослуулан зүтгэж байгаа гэртээ харих завгүйхэн ч гурван хүүхдийнхээ сайн аав, ханийнхаа нөмөр түшиг болсон танд ажлын амжилт хүсэж байна.

Эх сурвалж: “Цагдаа” эмхтгэл 2018. №01 /131/

ШИНЭ МЭДЭЭ
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
0
59
2026/11/12
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
60
2026/11/12
Хохирогч хайж байна
Хохирогч хайж байна
253
253
2026/11/11
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна

Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
253
253
2026/11/11
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
253
253
2026/11/11
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
253
253
2026/11/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
253
253
2026/11/09
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
ОЛДСОН
ОЛДСОН
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
253
253
2026/11/09
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
253
253
2026/11/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/03
Төрийн албаны тухай хуулиас...
Төрийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/03
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
253
253
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
253
253
2026/11/02
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
0
59
2026/11/12
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
60
2026/11/12
Хохирогч хайж байна
Хохирогч хайж байна
0
110
2026/11/11
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
0
110
2026/11/11
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
89
2026/11/11
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
0
93
2026/11/11
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
0
97
2026/11/11
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
0
86
2026/11/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
163
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
152
2026/11/09
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос