ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ - УДИРДЛАГЫН ОРОЛЦОО
Нийслэлийн цагдаагийн газраас дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн дарга, дэд дарга нарын дунд "Монгол Улсын Эрүү, Зөрчлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал" сэдэвт сургалт, уулзалтыг зохион байгууллаа.
Сургалтын үеэр УЕПГ-ын Сургалт судалгааны төвийн хяналтын прокурор, хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа, Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Цэнгэлбаяр, тус газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Э.Баярбаясгалан нар удирдах ажилтнуудад шинэчлэн батлагдсан хууль, журмуудыг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын талаар мэдээлэл өгч, Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн Цагдаагийн газрын дарга Д.Ядамдорж ажил эрчимжүүлэх талаар чиглэл өглөө.