КАТАР УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДЫН БИЕ ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2017-11-21 00:00:00
1134
Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий нар өнөөдөр /2017.11.21/ Катар Улсын Батлан хамгаалахын сайдын бие төлөөлөгч бригадын генерал Мохаммед Хассан Аль Тавади тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр хоёр талын хоорондын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, шинэ шатанд гаргах чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцэж, харилцан санал солилцсон юм.