ЖОЛООЧ НАРЫН АНХААРАЛД
2017-09-05 00:00:00
1461
![](/resource/policegovmn/media/ZBKH/21246623_966717303469026_1472495555746180373_o.jpg)
ЖОЛООЧ НАРЫН АНХААРАЛД
Авто замын хөдөлгөөнд саад учруулж, замын хөдөлгөөний дүрэм зөрчин байрлуулсан авто машиныг Нийслэлийн Засаг даргын2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/601дугаартай "Нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах тухай" захирамжийн дагуу 8-р сарын 28-ны өдрөөс эхлэн ачиж, журамлана.
Шинэчлэгдсэн журмаар замын цагдаагийн алба хаагч нар тусгай тэмдэглэл бүхий наалтыг тээврийн хэрэгсэлд наах ба уг наалт байхгүй тээврийн хэрэгслийг ачиж зөөвөрлөхгүй.