АЖ АХУЙ НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2017-08-24 00:00:00
1342
АЖ АХУЙ НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтэс-ээс өнөөдөр /2017.08.23/ гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор хариуцсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зах, худалдааны төв, аж ахуйн нэгж байгууллагын харуул хамгаалалтын албаны дарга нарыг хүлээн авч уулзалт, ярилцлага зохион байгууллаа.
Энэ үеэр бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл хийж, гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах, харуул хамгаалалт, хяналтын камерын тоог нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцож, хамтран ажиллахаар боллоо.