АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД СУРГАЛТ ЯВУУЛЖЭЭ
2017-02-17 00:00:00
1732
АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД СУРГАЛТ ЯВУУЛЖЭЭ
Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс "Сар шинэ" нэгдсэн арга хэмжээний хүрээнд хариуцсан нутаг дэвсгэрийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад сургалт зохион байгуулжээ.
Насанд хүрээгүй хүмүүсийг гэмт хэрэг зөрчилд холбогдох, өртөх, цахим тоглоомд донтох, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан тус сургалтад зургаан сургуулийн ахлах бүлгийн 1920 сурагч хамрагдсан байна.