ОРОН БАЙРНЫ ХУЛГАЙ ХИЙДЭГ БҮЛЭГ ЭТГЭЭДИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ
2016-12-01 00:00:00
1747
Насанд хүрээгүй хүНасанд хүрээгүй хүмүүс бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг цагдаагийн байгууллагад цөөнгүй бүртгэгдэж байна.
Тухайлбал, 15-18 насны хүүхэд, залуус гэрийнхэндээ “Ажил хийж байгаа” гэж худал хэлчихээд орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдэж иргэдэд их хэмжээний хохирол учруулсан хэрэг гарчээ. Баян-Зүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн алба хаагчид энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдийг илрүүлэн шалгаж байна.
Хүүхэд, залуусын энэ үйлдэл нь эцэг эхчүүдийн хараа хяналт сул, ажилгүйдэл, гэр бүлийн тогтворгүй байдал зэрэг шалтгаанаас үүдэж байгааг албаны хүн тайлбарлалаа.