БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА
2016-11-08 00:00:00
1107
Монгол Улсад цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 95 жилийн ой энэ онд тохиож буй билээ. Түүхэн ойн хүрээнд Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газар “Көшелик” ХХК-тай хамтран цагдаагийн алба хаагч нарын нийгмийн баталгааг сайжруулан 40 айлыг орон сууцтай болгохоор ажиллаж байгаа билээ.
Тэгвэл эхний 20 айлын орон сууц ашиглалтад оржээ. Энэ сарын 3-ны өдөр нээлтийн ажиллагааг хийж, алба хаагч нар байрныхаа түлхүүрийг гардаж авлаа.
Нээлтийн ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан, ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга Ө.Хуралай болон аймгийн хууль хяналт, тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлага, цагдаагийн алба хаагчид, тэдний ар гэрийнхэн оролцов.