"Хар морьт сахиус" болон бусад шашны эд зүйлсийг Гандандамчойлин хийдэд хүлээлгэн өглөө.
2016-10-26 00:00:00
1202
Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газар, Орхон аймаг дахь Цагдаагийн газар, МБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн алба хаагчид хамтран Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын төвд байрлах Гандандамчойлин хийдээс 2016 оны 10 сарын 12-ны өдөр хулгайд алдагдсан "Хар морьт сахиус" болон бусад шашны эд зүйлсийг шуурхай эрэн сурвалжлан гэмт этгээдүүдийг олж тогтоон, алдагдсан эд зүйлсийг тус сумын Гандандамчойлин хийдэд хүлээлгэн өглөө.