Бүгд Найрамдах Турк Улсын Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, Ноён Мурат Карагөзийг хүлээн авч уулзлаа.
2016-10-05 00:00:00
1679
Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингис Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, Ноён Мурат Карагөзийг албан томилгооны хугацаа нь дуусч Монгол Улсаас буцах болсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.
Ноён Мурат Карагөзийг Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар ажиллах хугацаанд Монгол Улсын цагдаагийн байгууллагын боловсон хүчнийг бэлтгэх, алба хаагчдын мэргэжлийн чадавхийг сайжруулах, хоёр улсын цагдаагийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж, дэмжлэг үзүүлж ажилласанд нь талархал илэрхийлж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүслээ.