УВС АЙМАГТ ОРСОН ХҮЧТЭЙ ААДАР БОРООНЫ УЛМААС ҮЕРТ АВТСАН 15 АЙЛ ӨРХӨД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ.
2016-08-31 01:00:00
1075
Увс аймаг дахь цагдаагийн газраас тус аймгийн төвд 2016.08.07-ны өдөр хүчтэй аадар борооны улмаас хүнс хоол, эд хөрөнгөөрөө хохирсон амжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой нэр бүхий 15 айл өрхөд хүнсний тусламж үзүүлэх асуудлыг аймгийн Улаан загалмайн хороотой хамтран зохион байгуулж 2016,08,10-ний өдөр цагдаагийн газрын хамт олны тусламж болох 75 кг цагаан будаа, 75 ширхэг үхрийн лаазалсан мах буюу 642.750 төгрөгийн хүнсний тусламжийг айл өрхүүдэд хүргэн өглөө.