ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН 2-Р ХЭЛТСИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ХЯНАЛТЫН БҮСҮҮДЭЭ ТЭМДЭГЛЭГЭЭЖҮҮЛЛЭЭ.
2016-06-16 01:00:00
2030
Хан-уул дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн алба хаагчид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр иргэдтэйгээ нягт хамтарч ажилладаг. 2016 оны 1-р улиралд зарим хорооны иргэд нэгдэн камержуулалтын системийг нэвтрүүлсэн нь үр дүнгээ өгч байгаа. Мөн хөршийн хяналт хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэн цагдаа иргэний хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байна.
Улаанбаатар хотын цагдаагийн газраас тус дүүргийн нутаг дэвсгэр дахь хашааны хаягжилттай зэрэгцүүлэн хөршийн хяналтын бүс, камерын хяналтын бүс гэсэн тэмдэглээнүүдийг байрлуулсан нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх томоохон ажил болж байна.