ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН 2-Р ХЭЛТЭСТ GPS ХЯНАЛТЫН ТӨХӨӨРӨМЖИЙГ НЭВТРҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
2016-06-16 01:00:00
2050
Хан-уул дүүргийн цагдаагийн 2-р хэлтсээс гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах үүрэгтэй явган эргүүлд үүрэг гүйцэтгэх цагдаагийн алба хаагчдад GPS хяналтын төхөөрөмжийг суурилуулан үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна. Энэ төхөөрөмжийг ашигласнаар гудамж талбайд үүрэг гүйцэтгэх алба хаагчдын ажлын бүтээмж дээшлэх, сахилга хариуцлага сайжирч иргэдэд цаг тухай бүрт нь үйлчлэх боломж нэмэгдэнэ. Уг төхөөрөмж нь 13 секунд тутамд өөрийн байршилаа тодорхойлж ажиллах ба алба хаагчдад халдлага болсон тохиолдолд соос горимыг идэвхжүүлснээр хянаж байгаа газарт дуут дохиогоор мэдэгддэг. GPs төхөөрөмж нь явсан маршрутын дахин зурж харах, очсон цэгүүдийн дарааллыг харж, хадгалах хугацаа нь хоёр жил байдаг юм байна .