“ОЮУТАН ЦАГДАА” ҮЙЛ АЖИЛЛАГАА НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2016-06-15 01:00:00
1510
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Оюутан цагдаа” арга хэмжээг уламжлал болгон 3 дах жилдээ Улаанбаатар хотын цагдаагийн газраас 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.
Иргэд, гадаадын жуулчдыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд оюутан, залуусыг татан оролцуулах зорилгоор “Оюутан цагдаа”-гаар ажиллахаар судлагдсан их, дээд сургуулийн 110 оюутантай гэрээ байгуулан 2016 оны 6-8 дугаар сард ажиллуулна.
“Оюутан цагдаа”-г ажиллуулснаар Нийслэл хотод аялал жуулчлалаар ирж байгаа гадаадын иргэд, жуулчид өөрийн хэрэгцээт мэдээлэл, дэмжлэг туслалцаа, зөвлөгөөг авдаг болсон үр дүнтэй, ач холбогдолтой ажил болж байна.