ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТӨВ АРХИВЫН ГАЗАР
Монгол Улсын Хууль Зүйн сайдын 2016 оны А/43 дугаар тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу зохион байгуулагдаж байгаа “Төрийн архивын улсын үзлэг”-ийг Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын газар 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Архивын ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, Л.Баасанбаяр, Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын ахлах байцаагч Л.Дэлгэрцэцэг, Улсын байцаагч Ө.Батсүрэн, А.Болд нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг явуулж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, тэргүүн дэд комиссар Ц.Батсүх, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, улсын үзлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагч, дэд комиссар Ц.Ням-Очир нар хүлээн авч уулзаж, улсын үзлэгийн бэлтгэлийг хангаж ажилласан талаар мэдээлэл хийв.
Улсын үзлэг 06-07ний өдөр хүртэл үргэлжилж, Лицензийн төвийн архивын үйл ажиллагаатай танилцаж, цагдаагийн түүхэн замналын музей үзүүлэн төрийн архивын улсын үзлэгийг батлагдсан удирдамжийн дагуу зохион байгууллаа.