ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР 2016 ОНЫ 1-Р УЛИРЛЫН ТАЙЛАНГАА ТАВЬЛАА.
2016-05-03 01:00:00
1269
ЦАГДААГИЙН ГАЗАР 2016 ОНЫ 1-Р УЛИРЛЫН ТАЙЛАНГАА ТАВЬЛАА.
Дорноговь аймаг дахь цагдаагийн газар 2016 оны 4-р сарын 22-ны өдөр 16 цагт 2016 оны 1-р улирлын тайлангаа Саран хөхөө театрт ард иргэддээ тайлагнаж, 2015 онд хийж хэрэгжүүлсэн ажлуудынхаа тайланг тавьж, цаашид хийж хэрэгжүүлэх ажил, арга хэмжээгээ танилцуулж, иргэдийнхээ санал шүүмжлэлийг сонсож тайлангийн хурлаа амжилттай зохион байгууллаа.
Тус тайлангийн хурлын үйл ажиллагаанд ИТХ-ын дарга бөгөөд Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга Г.Ганбаатар оролцсон юм.