“БИД МАРТАХГҮЙ” ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2015-12-10 00:00:00
2068
“Хүний эрхийн өдөр” тохиох энэ өдөр цагдаагийн байгууллага албандаа үнэнч шударгаар зүтгэж яваад амь насаа алдсан алба хаагчдаа эргэн дурсаж, тэдний гэр бүл, үр хүүхэд, аав, ээж ахан дүүст нь хүндэтгэл үзүүллээ. Цагдаагийн байгууллага жил бүрийн 12 дугаар сарын 10 өдөр “Бид мартахгүй” өдөрлөгийг уламжлал болгон зохион байгуулж байна.
Өнөөдөр цагдаагийн байгууллагын төв музейд албан үүргээ гүйцэтгэж яваад алтан амиа алдсан эрэлхэг дайчин нөхдөдөө дурсан хүндэтгэж, амь үрэгдэгсдийнхээ хүндэтгэлийн буланд тэдний ар гэрийнхэн, гэр бүлийн төлөөллийг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх ажиллагааг зохион байгууллаа.