Санхүүгийн тайлангийн аудитаар өгөгдсөн акт, албан шаардлагын биелэлт.
2015-06-29 01:00:00
1911
Цагдаагийн байгууллагын 2014 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд Үндэсний аудитын газраас шалгалт хийж нийт 26 байгууллага хамрагдсан.
Санхүүгийн тайланг баталгаажуулах аудитаар шалгагдсан 26 байгууллага нь “Зөрчилгүй” санал дүгнэлт авч нийт 66 асуудлаар 4,898.8 сая төгрөгийн алдаа, зөрчил илэрч, 13 асуудлаар 4,524.4 сая төгрөгийн алдаа, зөрчлийг аудитын явцад залруулсан.
Аудитаар нийт 14,1 сая төгрөгийг нөхөн төлүүлэх 7 төлбөрийн акт тогтоож, 100,7 сая төгрөгийн зөрчлийг арилгах 7 албан шаардлага, 62 асуудлаар зөвлөмж цагдаагийн байгууллагад ирүүлсэн ба 2015 оны 06 дүгээр сарын 26-ны байдлаар зөвлөмжийг 94,9 хувь, акт, албан шаардлагыг 95 хувь биелүүлсэн ажиллав.